Бид юунд итгэдэг вэ?
Аравны нэгийн мөнгийг юунд зарцуулдаг вэ?
Таны аравны нэгийн өргөлийн мөнгийг юунд зарцуулдаг вэ?
-
Та орлого олоод,
-
орлогынхоо 10 хувийг аравны нэгийн өргөл болгон өгдөг (С ба Г 119-ийг үзнэ үү).
-
Та аравны нэгийн өргөлөө бишопын болон салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнд өгч эсвэл donations.lds.org-оор онлайнаар төлж болно.
-
Сүмийн төв байран дахь Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга, Бишопын ерөнхийлөгчийн зөвлөл бол Аравны нэгээр төлөгдсөн өмч хөрөнгийг хариуцсан хороо юм (С ба Г 120-ийг үзнэ үү). Их Эзэний удирдамжаар тэд эдгээр ариун нандин аравны нэгийн санг хэрхэн ашиглах талаар сүнслэгээр өдөөгдсөн шийдвэрийг гаргадаг.
Аравны нэгийг дараах зүйлд ашиглаж болно.
-
Ариун сүм, цуглааны байр болон Сүмийн бусад барилга байгууламжийг барьж, арчлан хамгаалах
-
Сүмийн боловсролын хөтөлбөрүүдийг явуулах
-
Судар болон бусад материалыг хэвлэх
-
Гэр бүлийн түүхийн судалгаа хийх
-
Халамж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх
-
Номлолын ажил хийх
-
Тойрог, салбарын гишүүдийн хооронд нөхөрсөг дотно харилцааг дэмжихэд зориулсан Сүмийн үйл ажиллагааг санхүүжүүлэх