2018
Мормоны Номын уншлагын клуб
2018 оны аравдугаар сар


Мормоны Номын уншлагын клуб

Мормоны Номыг уншиж, бидэнтэй нэгдээрэй! Та ганцаараа, гэр бүлтэйгээ эсвэл найзтайгаа хамт уншиж болно. Тэгээд Мормоны Ном уншиж байгаа зургаа бидэнд илгээн, Мормоны Номоос өөрийн дуртай түүхийг юм уу сурсан зүйлийнхээ талаар бичээрэй. Та түүхээ бидэн рүү liahona.lds.org вэбсайтаар (“Submit an Article” дээр дарж) илгээнэ үү.

Book of Mormon Reading Club

Энэ сарын судар: Моронай 10:4

“… Хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно.”

Миний Мормоны Номын дуртай түүх 3 Нифай 17 дээр байдаг бөгөөд энэ нь Есүс хүүхдүүдийг адисалж байгаа түүх юм. Энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр хэрхэн биднийг хайрладаг болохыг өгүүлдэг учраас би энэ түүхэнд дуртай. Би хүүхдүүдэд ямар байсныг ойлгож байгаа бөгөөд өөрийгөө тэнд зогсож байгаагаар төсөөлөн боддог.

Барбора Ж., 11 настай, Чех улс

Мормоны Ном үнэн учраас би энэ номонд дуртай. Үүнийг бошиглогчид бичсэн. Энэ нь надад зөвийг сонгоход болон асуудал тулгарах үед тусалдаг. Би үүнд итгэдэг.

Жэйсон С., 10 настай, Энэтхэг, Махараштра