Хавцал дахь залбирал
Өнгөрсөн жил би аав, ах хоёртойгоо ууланд аялсан юм. Бид хавцлын гүн рүү оров. Удалгүй хажуугийн харгуйгаар явлаа. Бид том агуйнууд мөн дээрээс нь өнгийн харах сайхан газрууд олов. Бид сул чулуу, огцом толгод өөд, улам бүр дээшээ авирлаа.
Хэсэг явсны дараа бид зүг чигээ бүрмөсөн алдав. Хавцлаар доош буухын тулд аль замаар явах хэрэгтэйгээ бид сайн мэдэхгүй байлаа. Өтгөн бургасан дунд орсон байсан тул хавцлын дээд, доод талын аль аль нь харагдахгүй байв. Би цухалдаж эхэллээ. Хаашаа явахаа би ч, аав ч мэдэхгүй байв!
Харанхуй болж, хүйтэрч эхлэх үед хавцлаас гарч чадаагүй л байлаа. Харин Тэнгэрлэг Эцэг аль зүг рүү явахыг мэднэ гэдгийг би мэдэж байв.
Би “Бид эндээс гарахыг хүсэж л байгаа юм бол залбирах хэрэгтэй” гэж хэллээ. Тэгээд бид гурав өвдөг сөгдөн, Тэнгэрлэг Эцэгээс хавцлаас гарах замыг зааж өгөхийг хүсэн залбирав.
Биднийг явж эхлэнгүүт надад өндөр, шулуун мод харагдахад зүүн гар тийшээ эргэх хэрэгтэй гэсэн мэдрэмж төрлөө. Зүүн гар тийш эргэнгүүт би машинаа олж харав. Тэнгэрлэг Эцэг бидэнд хавцлаас гарахад тусалсан гэдгийг би мэднэ. Тэнгэрлэг Эцэг бидний залбиралд хариулж, яг нар жаргаж байхад бид эсэн мэнд хавцлаас гарч чадсан юм.
Би залбирлын хүчинд болон Тэнгэрлэг Эцэг биднийг сонсдог гэдэгт үнэхээр талархаж явдаг.