2018
Бишоп бүр тойргийнхоо гишүүдийг юуг мэдээсэй гэж хүсдэг вэ?
2018 оны аравдугаар сар


Бишоп бүр тойргийнхоо гишүүдийг юуг мэдээсэй гэж хүсдэг вэ?

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Би бишопоор үйлчилж байх хугацаандаа суралцсан 8 үнэнээ энд дурдъя.

Надад бишопоор үйлчлэх гайхалтай сайхан боломж тохиосон юм. Үйлчилж байх үедээ би хэмжээлшгүй их зүйлийг сурсан. Гэхдээ би нийтлэг гэж үзсэн 8 зүйлд суралцсан. Хэдийгээр энэ жагсаалтад бүгдийг оруулаагүй ч энэ нь бишоп бүрийн тойргийнхоо гишүүн бүрээс мэдээсэй гэж хүсдэг зүйлийг хуваалцах гэсэн миний оролдлого юм.

1. Бишоп нь тойргийнхоо гишүүн бүрийг жинхэнэ ёсоор хайрладаг.

family

Бишопын өөрийн тойргийг хайрлах хайр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын бидний хүн нэг бүрийг гэх хайртай холбоотой. Бишопыг ариун ёслолын цуглаан дээр гишүүдээ харах үед түүнд урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй бусдыг энэрэн хайрлах, зовлонг нь ойлгох чадвар өгөгддөг. Бишопыг босож зогсон, тойргийн гишүүддээ хэчнээн хайртайгаа хуваалцах үед түүний үгс чин сэтгэлийн угаас, үнэн бодит байдаг юм. Бишоп тань таныг хайрлаж, санаа тавьж, төсөөлж байгаагаас тань хавьгүй ихээр анхаарал халамж тавьдаг гэдгийг мэдэж ав.

2. Бишоп гишүүдийнхээ итгэл, залбирлын ачаар бие махбод, сэтгэл санаа, сүнслэг байдлын хувьд дэмжлэг туслалцаа авдаг.

man standing at the pulpit

Бишоп тоолж баршгүй олон цагийг үйлчлэхэд зориулдаг. Тэр ням гарагт Сүм дээр байнга олон цагийг өнгөрүүлэн, ажлын өдрүүдэд ажлын дараах цаг заваа тойргийнхоо гишүүдийг эргэж тойрох, ярилцлага хийх, асарч халамжлахад зарцуулдаг.

Тойргийнхоо гишүүдийн итгэл, залбирлын ачаар бишоп энэ бүхнийг долоо хоног бүр хийж чаддаг. Шинэ бишопоор дуудагдсаны дараа гишүүдийг “бишопыг адислаарай” гэж залбирах бүрд миний нүднээс өөрийн эрхгүй нулимс гардаг байсан. Та нарын итгэлийн залбирал үнэхээр хариулагддаг бөгөөд залбирлын тань дэмжлэг туслалцааг бишоп хүлээн авч, мэдэрдэг. Их Эзэн итгэлээр дүүрэн тэдгээр залбирлын тань хариуг Сүмийн бишопт өгдөг юм.

3. Бишоп ихэнхдээ уг дуудлагад өөрийгөө тэнцэхгүй гэж боддог (гурав, дөрвөн жил өнгөрсөн ч гэлээ).

man with head in his hands

Дуудлагадаа үнэхээр “бэлтгэгдсэн” гэж бодож байсан маш цөөхөн бишопыг би мэднэ. Гэхдээ “Их Эзэн дуудсан нэгнээ тэнцэхээр болгодог”1 гэдгийг би бас мэднэ. Бишоп тэнцэхүйц болж байгаагаа мэддэг ч дуудлагаа хэзээ ч сайн хийж чадахгүй юм байна гэсэн бодол түүнээс салдаггүй. Тэрээр хэрэгтэй үед ухаалаг зөвлөгөө өгөх, хүмүүсийг гомдоохгүй, Сүнстэй холбоотой байх гэж чадлынхаа хэрээр хичээдэг ч заримдаа дуудлагаа хангалттай сайн хийж чадаж байгаа эсэхдээ эргэлздэг.

4. Бишопыг тойргийнхоо гишүүдэд зөвлөгөө өгч байхад Бурханы Сүнс түүгээр дамжуулан ажилладаг.

two men talking

Бишопоор үйлчилж байх үеийн юуг хамгийн их санагалздаг вэ? гэж надаас асуухад би бишопын нөмрөгийг дагалдан ирдэг Сүнсний хүчтэй нөлөөг санагалздаг гэдгээ хүмүүст хэлдэг. Хайртай хүнээ алдсан нэгнийг тайтгаруулан, үнэнч бус эхнэр, нөхөртэйн улмаас зовж байгаа хүмүүстэй ярилцаж эсвэл наманчлахад урьж байхад итгэлтэй бишоптой хамт байдаг Сүнс бол Бурханы буюу илчлэлтийн Сүнс юм.

Саяхан өмнөх тойргийн маань нэг гишүүн надаас хувийнхаа асуудалд туслахыг хүссэн. Тэр шинэ тойрог руу нүүсэн ба шинэ бишопоосоо зөвлөгөө авах эсэхээ сайн мэдэхгүй байв. Би туслахдаа баяртай байсан ч бишопын атгадаг түлхүүрийг атгахаа больсон бөгөөд тэдгээр түлхүүр хэрэгтэй тусламж дэмжлэгийг нь өгөхөд нэн чухал үүрэг гүйцэтгэж болно гэж дуудлагаасаа бууснаас хойш олон удаа хэлсэн үгээ түүнд давтан хэлэв. Би түүнд бишоптойгоо ярихыг санал болголоо. Түүнтэй хоёр долоо хоногийн дараа уулзахад тэр бишоптойгоо уулзаж, тэр түүний асуудал юу болохыг мөн хэрхэн сайн туслахыг аль хэдийн мэдэж байсан мэт санагдсанаа хэлж билээ. Хэдийгээр бишоп алдаа гаргадаг ч Их Эзэн түүнд сүнслэгээр нөлөөлж, удирдан залж, хэлэх үгээр нь дамжуулан хүмүүсийн амьдралыг адисалдаг.

5. Бишоп ч гэсэн хүн учраас заримдаа алдаа гаргаж мөн зарим үед буруу зүйл хийдэг.

man falling

Эцсийн эцэст тэр эгэл хүн шүү дээ. Тэдэнд дутагдал, сул тал, өрөөсгөл үзэл мөн хувийн асуудал бий. Сүнс бишопын албанд дуудагдсан хүнийг тохирохоор болгодог ч бишоп хүн учраас түүнд ч гэсэн бидэнд тулгардаг бүхий л асуудал тулгардаг төдийгүй сул дорой талууд ч байдаг.

Үүнийг ухааран ойлгох нь түүний дуудлагад үзүүлдэг хүндлэл эсвэл зөвлөгөөг нь сонсохдоо тавьдаг биднийг анхаарлыг багасгах ёсгүй. Бишоп өөрийн сул талуудыг мэддэг ба тэдгээрийг ялан дийлэхэд юм уу ядаж л бишопоор үйлчлэхэд нь садаа болохгүй байх ёстой. Хэчнээн их хичээсэн ч тэр үргэлж төгс бус хэвээр байна.

6. Бишоп тойргийн гишүүдээ хангалттай сайн харж хандаж, тусалж дэмжиж чадсангүй дээ гэж боддог.

people talking

Бишопт өдөр бүр тухайн өдөр өөр хэнд тусалж эсвэл туслах ёстой байсан бол гэж бодогддог. Би гишүүн нэг бүртэй тогтмол уулзахыг хүсдэг байсан ч надад бас бүрэн цагийн ажил, гэр бүл, өсвөр үеийнхний хөтөлбөр болон тусламж хэрэгтэй тойргийн гишүүд байсан юм. Надад энгийнээр хэлэхэд гишүүн бүртэй тогтмол уулзах хангалттай цаг байдаггүй байлаа.

Гэсэн хэдий ч заримдаа Сүнс надад хэцүү байдалд орсон тодорхой нэг гишүүн дээр очиж уулзах хэрэгтэй гэсэн сүнслэг удирдамжийг бишопын хувьд өгдөг байсан. Тэдэн дээр очиход эхлээд “Таныг ирнэ гэдгийг би мэдэж байсан юм” гэж хэлэхийг би олон удаа сонссон. Эргэж очсон явдал Бурхан залбирлыг маань хариулдаг гэдгийн нотолгоо болохыг хэн хэн нь ухааран ойлгох үед Сүнс хамгийн хүчтэй мэдрэгддэг байсан.

Түүнчлэн “зовлон зүдгүүргүй” гэгдэх идэвхтэй гишүүд маань үүдэн дээрээ намайг хэрхэн угтан авдаг байсан нь надад маш их таалагддаг байсан. Тэр сайн хүмүүс долоо хоног бүр сүмдээ ирэн, дуудлагадаа итгэлтэй үйлчилж, гаднаа том асуудалгүй мэт харагддаг байсан учраас санваарын удирдагчид тэдэн дээр тогтмол очиж уулздаггүй байв. Тэд бишоптойгоо нүүр тулан ганцаарчлан уулзаж байгаадаа маш их баярладаг байлаа. Би та бүхэнд “Баярлалаа! Цаашид ч энэ хэвээрээ байгаарай! Бишоп тань та нарыг хайрладаг бөгөөд боломж бололцоо байсансан бол олон удаа зочлон очих байсан” гэж хэлэх гэсэн юм.

7. Бишоп тань та нарыг бие биедээ бодитой, үнэхээр чин сэтгэлээсээ үйлчлээсэй гэж хүсдэг.

man on the phone

Бишопын хувьд надад тойргийн аль нэгэн гишүүнийг хэцүү байдалтай байгааг хэлэх үед би үргэлж “Гэрийн болон айлчлагч багш нь хэн бэ?” гэж асуудаг байсан. Энэ бол тухайн гишүүний хэрэгцээ шаардлагыг богино болон урт хугацаанд хангах боломжтой эсэхэд үнэлгээ хийх нэг арга зам юм. Ганцаараа үйлчилж байгаа бишоп тойрог, гадасны бусад гишүүний тусламжгүйгээр хүн бүрд хүрч ажиллаж чадахгүй. Тэр ноцтой хүнд байдалд орсон хүмүүс дээр очиж уулзаж чадна, очиж уулзах ч болно. Гэхдээ тэрээр санваарын болон Халамжийн нийгэмлэгийн тусламж дэмжлэгээр хүрч чадахгүй газраа хүрч, тусалж чадна.

Энэ бол тохинууллын ажлын утга учир юм. Бидний зарим нь яагаад бие биедээ тохинуулдаг гэдгээ мартсан байдаг. Их Эзэн бидэнд “бие биеэ хайрлагтун” (Иохан 13:34) хэмээн зарлигласан. Танай бишоп тойргийнхоо гишүүдийн амьдралд “илүү гар бие оролцохын тулд” тохинууллыг сүнслэгээр өдөөгдсөн арга зам болгон ашиглаж байгаа гэдгийг бүү март.

8. Бишоп өөрийн сүргийн төлөө бүхнийг хийхийг хүсдэг.

man walking up

Өдөр, орой гээд ямар ч цаг үед мөн санваарын адислал өгөх, төөрөгдөлд орсон хүүхдэд зөвлөгөө өгөх эсвэл аваар ослын газар очих гээд юу ч байсан тэр гишүүддээ хэрэгтэй гэсэн бүх зүйлийг хийхийг хүсдэг. Тэр бүгдийг хийж чадахгүй мөн бүх нөхцөл байдалд тохирох хүн нь биш байж болох ч шаардлага гарсан үед түүнээс тусламж гуйхаасаа хэзээ ч эмээх хэрэггүй. Бишоп яг тэр үед үйлчлэхэд бэлэн байх бөгөөд та хоёр хамтран ажилласнаар хоёул адислагдах болно гэдгээ бүү март.

Надад энэхүү ариун нандин дуудлагад үйлчлэх гайхалтай сайхан боломж олдсонд би үргэлж даруусдаг. Намайг үйлчилж байхад итгэл маань мэдлэг болон хувирсан. Би одоо сайн мэдээ үнэн гэдэгт итгэдэггүй, харин үүнийг мэддэг болсон. Би бас Бурхан намайг хэн болохыг мэддэг гэдэгт итгэдэггүй, харин бидний хүн нэг бүрийн хэн болохыг мөн өдөр тутмын амьдрал, хувийн асуудлыг маань мэддэг гэдгийг нь мэднэ. Цаашилбал, Тэрээр Өөрийн үйлчлүүлэгчдээр, ялангуяа санваарын түлхүүр атгагчдаар дамжуулан ажилладаг гэдгийг би мэднэ. Бурхан энэ ажилд анхаарал халамж тавьдаггүй байсан бол би бишопоор үйлчилж чадахгүй байсан гэдгээ мэднэ. Сайн мэдээний үнэн болон Бурханы хүүхдүүдээ гэх хайр нь үйлчлэх боломжийг бишоп бүрд олгодог юм ◼

Эшлэл

  1. Thomas S. Monson, “Duty Calls,” Ensign, May 1996, 44.