2018
Бурханы хайрыг дамжуулах нь
2018 оны аравдугаар сар


Бурханы хайрыг дамжуулах нь

Passing Along Gods Love

Хэдэн жилийн өмнө манай гэр бүл Кентакид нүүж ирсэн юм. Би найз нөхөд, хамаатан саднаа орхин явж байгаадаа дурамжхан байлаа. Кентаки миний дассан газраас тэс өөр байв. Анх Сүмд очоод, тэнд цөөхөн хүн байгааг би олж харав. Ямар жижигхэн салбартай болохыг мэдээд би муулж суухын оронд ямар нэгэн зүйл хийхээр шийдлээ.

Маргааш нь би ээжтэйгээ хамт дэлгүүр оров. Гэрээсээ гарахын өмнө би дамжуулдаг картуудаа авлаа. Дэлгүүрт ороод би чихэр авч, кассан дээр дөхөж очив. Кассчин чихрийг уншуулаад надад өглөө. Харин би түүнд эргүүлэн өгөв. Тэр гайхсан маягтай хараад, “Хатагтай, та сая мөнгөө төлсөн шүү дээ” гэж хэллээ.

Би “Тийм ээ. Гэхдээ би үүнийг танд бэлэг болгон өгч байгаа юм” гэв. Тэгээд би дамжуулан өгөх картаа чихэртэйгээ хамт өглөө. Тэр инээмсэглээд, талархлаа илэрхийлэв. Дамжуулах картын ар талд “Хүн бүр Бурханы хүүхэд” гэж миний бичсэн үгсийг тэр харлаа. Тэр эмэгтэй Сүмд нэгдэхгүй байсан ч би өнөөдөр сайн зүйл хийснээ мэдэж байсан учир сэтгэл хангалуун тэндээс гарав.

Орой болоход би үлдсэн дамжуулан өгөх картуудаа кассны хажууд орхиод гарснаа саналаа! Дараагийн удаа би дэлгүүр орохдоо карт маань байгаа эсэхийг асуухаар очив. Би нэг зүйлийг олж хараад, байсан газраа зог туслаа. Таван кассан дээр “Хүн бүр Бурханы хүүхэд” гэж бичсэн дамжуулан өгөх карт байв. Кассчин картуудыг бусдадаа дамжуулан өгсөн байлаа. Би хийсэн зүйлдээ ямар их баярласан гэж санана аа.