2018
Ерөнхий чуулганаас суралцах 5 арга зам
2018 оны аравдугаар сар


Ерөнхий чуулганаас суралцах 5 арга зам

Ерөнхий чуулган бол дэлхийн өнцөг булан бүрд байгаа гишүүдтэй хамт Сүмийн удирдагчдыг сонсож, Их Эзэнээс удирдамж хүлээн авах гайхалтай сайхан боломж юм. Ерөнхий чуулганы захиасуудыг үзэж, сонсож, судлах нь амьдралд тань Сүнсийг авчран, хувийн гэрчлэлээ өсгөн нэмэгдүүлэхэд туслах болно. Энэ нь танд хувийн илчлэлт хүлээн авч, үүнийхээ дагуу үйлдэх боломж олгох юм.

Энд Ерөнхий чуулганаас суралцаж болох 5 арга замыг санал болгож байна.

1. Ерөнхий чуулган эхлэхээс өмнө асуултуудаа бич

Ерөнхий чуулган эхлэхээс өмнө цаг зав гарган асуултуудаа бичээд, чуулганы үеэр ирэх хариултуудад анхаарлаа хандуул. Та идэвхтэй оролцож, Сүнсийг сонсох юм бол таны залбирал болон асуултууд хариулагдах боломжтой.

2. Христээс суралцахыг эрэлхийл

Image of Christ

Христ ба баян залуу удирдагч, Генрих Хоффманы бүтээлээс.

Бошиглогчид Аврагчийн талаар гэрчилж, заадаг (Үйлс 10:43-ыг үзнэ үү). Та Ерөнхий чуулганы захиасуудыг сонсож байхдаа үг хэлж байгаа хүмүүс Есүс Христийн талаар танд юу зааж байгаа тухай бодож болно. Та бүр тэмдэглэл дээрээ жагсаалт гаргаж болно.

3. Сэдвүүдэд анхаарал хандуул

colored pencils

Зургийг Getty Images; уулын орой дээрх залуугийн зургийг Жошуа Өөрл/Unsplash

Ерөнхий чуулганы зарим хэсгийг үзсэнийхээ дараа та нэг сэдвийг нэгээс олон удаа дурдсаныг сонссоноо анзаарна. Таны анзаарч харсан загвар нь Сүнсний зүгээс суралцах хэрэгтэй зүйлийг тань олж харахад тусалж байгаа нэг арга зам байж болох юм.

4. Мормоны Номын хэсгээс тэмдэглэж ав

Book of Mormon

Та Сүмийн удирдагчдын эш татсан судруудад, ялангуяа “манай шашны тулгуурын чулуу” (Мормоны Номын Удиртгал) болох Мормоны Номонд анхаарал хандуулснаар олон зүйлийг сурч, мэдэж авах боломжтой. Ерөнхий чуулган дээр дурдах бүрд нь тэмдэглэ. Олж мэдсэн зүйлс тань таныг гайхшируулна!

5. Урам зориг авч, үйлдэхэд сүнслэгээр өдөөгд

young man on mountaintop

Таныг үйлдэл хийхэд сүнслэгээр өдөөсөн эсвэл үйлдэл хийхэд урьсан захиас, үгсийг бичиж тэмдэглэ. Энэ нь танд сурсан зүйлээ амьдралд хэрэгжүүлж, мөн дараа нь юу бодож байснаа хэрэгтэй үед эргэн санахад тусална.