Бидний хуудас
Би Сүмд очихдоо Бурханы Сүнсийг, Түүнийг болон өөрийн Аврагч Есүс Христийг хайрлах хайрыг мэдэрдэг. Би Гэтэлгэгчдээ хайртай.
Аяана Б., 7 настай, Франц
Би гэр бүлийнхэнтэйгээ хамт ариун сүмд байх дуртай. Энэ нь үзэсгэлэнтэй сайхан газар бөгөөд би 12 нас хүрээд орно. Энэ бол Их Эзэний өргөө.
Алдо К., 10 настай, Meксик
Би сургууль дээрээ сайн мэдээг найз нөхөдтэйгөө, ялангуяа ярьж, бичиж уншихдаа тааруу нэг хүүтэй хуваалцах дуртай. Есүс Христ сайн мэдээг зааж байсны адил үүнийг хуваалцаж болох нэг арга зам бол бусдад тусалж, үйлчлэх явдал юм. Багш бидэнд гэрийн даалгаврын дэвтэр дээрээ хийх даалгаврыг өгөх бүрд би тэр хүүд туслахад үргэлж бэлэн байдаг. Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрыг мэдрэхэд надад тусалдаг болохоор би бусдад үйлчлэх дуртай.
Аллисон М., 10 настай, Эль Сальвадор