Хуучин Гэрээний баатрууд
Естер зоригтой нэгэн байв
Естер Персийн хатан хаан байсан. Хаан Естерийг иудей хүн байсныг мэдээгүй. Хааны найз иудейчүүдийг үзэн яддаг муу хүн байв. Тэрээр хааныг хууран мэхэлж, газар дээрх бүх иудей хүнийг алах ёстой хэмээн хэлүүлжээ. Харин Естер хаанаас хүмүүсийг нь авраач гэж гуйхаар шийдэв. Гэвч тэр хааны сэнтийд очсоноор амиа алдах байлаа. Естер иудейчүүдээс гурав хоног мацаг барихыг хүсэв. Естерийг сэнтийд нь дөхөж ирэхэд нөхөр нь баяртай хүлээн авав. Тэр хааныг найзтай нь хамт оройн зоогонд урилаа. Тэр тэнд өөрийгөө иудей хүн болохыг хэлэв. Хаан хуулиа өөрчлөх боломжгүй байсан ч иудейчүүдэд өөрсдийгөө хамгаалах боломж олгосон байна. Бурханы тусламжтайгаар Естер өөрийн хүмүүсийг аварсан юм!
Естер
Естер зоригтой, Бурханд итгэдэг нэгэн байсан. Би ч гэсэн зоригтой байж, зөв зүйлийн талд зогсож чадна!
-
Естер 4:14-ийн сүүлийн хэсгийг цээжилнэ үү.
-
Хуучин Гэрээний 45-р хэсгийг scripturestories.lds.org-оос үзнэ үү.
-
Хэрэв эцэг эх чинь чамайг том болсон гэж үзвэл санаа зовж явдаг нэг хүнийхээ төлөө мацаг барь.
-
Би …-ээр зоригтой байж чадна