2024
Мөрөн салбарын гишүүн, семинарын суралцагч Батхүүгийн Баасанбямбын гэрчлэл
2024 оны 7-р сар


Орон нутгийн хуудсууд

Мөрөн салбарын гишүүн, семинарын суралцагч Батхүүгийн Баасанбямбын гэрчлэл

Анх би семинарт явж эхлэхдээ ямар ч ойлголтгүй байсан болохоор маш их айж байсан ч Бурхан надтай хамт байх болно, би ганцаараа биш гэж бодож, залбираад явж байсан. Тэр үед семинарын багш байхгүй, номлогчид семинар заадаг байсан. Эхний өдөр семинарт хоёрхон суралцагч ирсэн ч тараад явж байхад сэтгэл минь хөөрөн догдолж, явах хүсэл маань улам нэмэгдсэн. Би анх сонирхогч байхдаа бас Сүмийн гишүүн болсон байхдаа ч судрыг тэгтлээ сайн судалдаггүй, байнга уншдаггүй байсан тул ойлгохгүй зүйл маш их гардаг, тэгсэн мөртлөө асууж зүрхэлдэггүй байлаа. Одоо бодоход номлогчдодоо болон Сүмийн гишүүдийн найрсаг занд татагдаад л сүмд орж байж. Харин семинарт явж эхлээд номлогчидтойгоо хамт судраас судалж, Есүс Христийн тухай, Түүний сургаалын талаар илүү гүнзгий судалж эхэлмэгц Бурханд итгэх итгэл минь улам хүчтэй өсөж, Ариун Сүнсийг ч байнга мэдрэх болж, сургаалд жинхэнээсээ хөрвөгдөж байна даа гэж санагдах болсон. Семинар маань 2 суралцагчтайгаар 2 жил хичээллэсний эцэст 3 дахь жилээс эхлэн их олуулаа болсон. Семинарт суралцаж төгсөхдөө би бүрэн цагийн номлолд үйлчлэн Есүс Христийн сайн мэдээг бусдад түгээхийг чин зүрхнээсээ хүсдэг болсноо мэдэрсэн. Удахгүй номлогч болчхоод та бүхэнтэйгээ уулзана гэж би найдаж байна. Семинараас би Есүс Христ бол бидний Аврагч, Түүний судар сургаал үнэхээр үнэн, манай Сүм бол үнэний сүм гэсэн гэрчлэлийг олж авсан юм. Энэ бүгдийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.