Өмнөх хэвлэлт
Суралц


Суралц

Зураг
нил ягаан гэрлийн чийдэнгийн шил

Бид энэ бүлэгт хамрагдсанаараа юу хийх вэ?

Цаг:Судал хэсэгт 60 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Унш:Бие даах чадвар хөгжүүлэх энэхүү бүлгийн зорилгыг ойлгохын тулд энэ дасгалын номны нүүрний ар талын хуудсыг нээж, танилцуулгыг унш.

Бид нэг нэгэндээ боловсролтой болоход нь, мөн ажлын нөхцөл байдлаа сайжруулахад нь туслахаар энд цуглараад байна. Түүнчлэн бусдад илүү сайн хүрч үйлчлэхийн тулд бие даах чадвартай болох гэсэн илүү том зорилго бидэнд бий.

Үз:“Бие даах чадвартай болохын тулд сурч боловсрох нь” (Видео бичлэг байхгүй бол 18-р хуудсыг унш.)

Ярилц:Та видео бичлэгээс юу мэдэж авсан, эсвэл мэдэрсэн бэ?

Унш:Эдгээр мэдэгдлийг ээлж ээлжээр уншицгаая.

  1. Бид бие даахыг хүсдэг.

  2. Гэхдээ бидэнд сайн ажилд орох, эсвэл сайн бизнес бий болгох ур чадвар байхгүй.

  3. Тийм учраас бид өөрсдийн ур чадварыг сайжруулахын тулд сурч боловсрох, эсвэл дадлага туршлагатай болох хэрэгтэй.

  4. Эдгээр ур чадвар нь биднийг илүү сайн ажил, илүү их орлого руу хөтөлнө.

  5. Түүнчлэн илүү их орлого, илүү их итгэл биднийг бие даахад тусална.

Ярилц:Энэ нь бидний энд байгаа шалтгааны тухай сайн дүгнэлт мөн үү?

Унш:Бид долоо хоног болгон дараах асуултуудад бүлгээрээ хариулж байх болно.

1 дэх долоо хоног

2 дахь долоо хоног

3 дахь долоо хоног

4 дэх долоо хоног

5 дахь долоо хоног

6 дахь долоо хоног

Ямар төрлийн ажил бие даахад маань туслах вэ?

Ямар боловсрол миний ажлын шаардлагыг хангах вэ?

Би сургалтын төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Би Тасралтгүй Боловсролын Сангаас зээл авах хүсэлт гаргах хэрэгтэй юү?

Би ангид байхдаа хэрхэн амжилттай суралцах вэ?

Би ангиас гадуурх орчинд хэрхэн амжилтад хүрэх вэ?

Ярилц:Бид яагаад энэ долоо хоногийн цугларалтыг боловсролын талаар биш, харин сонирхож буй ажлаа хэрхэн сонгох талаар эхэлж байна гэж та бодож байна вэ?

Унш:Боловсролын зорилго бол сайн ажилтай болох явдал юм. Эхний 6 долоо хоногт бид боловсролын талаар суралцана. 7-12 дахь долоо хоногт бид хэрхэн сайн ажил олох, мөн ажилдаа хэрхэн амжилт гаргах талаар суралцана.

7 дахь долоо хоног

8 дахь долоо хоног

9 дэх долоо хоног

10 дахь долоо хоног

11 дэх долоо хоног

12 дахь долоо хоног

Би зөв ажлын боломжуудыг хэрхэн олох вэ?

Би өөрийгөө хэрхэн итгэл үнэмшилтэй танилцуулах вэ?

Би хөдөлмөрийн “далд” зах зээл рүү хэрхэн орох вэ?

Би шууд сонгогдохын тулд ямар байх ёстой вэ?

Би ажлынхаа эрэл хайгуулыг хэрхэн хурдан хийх вэ?

Би ажлаа хэрхэн сайн гүйцэтгэж, үргэлжлүүлэн амжилт гаргах вэ?

Унш:Бид хамтдаа эдгээр асуултад хариулж, амжилтад хүрч чадна!

Би ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

Унш:Бид бүлгээрээ хэрхэн ажиллах талаар ярилцацгаая.

Үз:“‘Явж, мөн хийх’ талаар суралцах нь” (Видео бичлэг байхгүй бол 20-р хуудсыг унш.)

Ярилц:Бид нэг нэгэндээ “Явж, мөн хийх”-д нь тусална. Энэ видео бичлэгт юу чухал байсан бэ? Сурч боловсрох энэ хандлага сургуулийн, эсвэл Сүмийн жирийн ангиудаас юугаараа ялгаатай вэ?

Дадлага хий:Суралцагчдыг гурав гурван хүнээс бүрдсэн жижиг бүлгүүдэд хуваарил. Сандлаа нэг нэгэн рүүгээ харуулан сууж, дараах үйл ажиллагааг хий.

  1. Өөрийгөө товч танилцуул—нэр, гэр бүлээ. Хийж бүтээсэн ажил үйлсийнхээ талаар ярь. Жишээлбэл, “Би ажлаасаа сайн ажилтны шагнал авсан,” эсвэл “Би номлолд үйлчилсэн,” эсвэл “Би гурван хүүхэд өсгөсөн” гэх мэт.

  2. Дараа нь бүлгийн нөгөө хоёр хүн танд тэр ажлыг хийж гүйцэтгэхэд ямар ямар чадвар хэрэгтэй байсан талаар хурдхан хэлнэ. Хэрэв таныг “Би номлолд үйлчилсэн” гэж хэлбэл, бусад нь “Тэгвэл та зоригтой, ажилсаг, мөн удирдагч, багш, бас хүмүүстэй сайхан харьцаж чаддаг юм байна” гэж хэлж болно.

  3. Хүн болгон энэ маягаар давтаж хийнэ.

  4. Бүлэгтээ буцаж нийл. Бүлгийн гишүүдийн хийж бүтээсэн ажил үйлс, тэдний зарим ур чадварын талаар хуваалц.

Унш:Бидэнд буй бүх авьяас чадвар, хүч чадал нь Их Эзэний агуулахын нэг хэсэг юм. Баруун гар талд байгаа судрыг унш.

Ярилц:Манай бүлэг нэг нэгэндээ туслахын тулд хэрхэн хамтран ажиллаж чадах вэ?

Дадлага хий:Эхний үйлдлийг бүлгээрээ хамт хий. Таван минутын дотор бүлэгтээ ямар нэр өгөхөө ярилц.

Бүлгийн нэрийг доор бич:

Би ирээдүйд ямар ажил сонгох вэ?

Унш:Энэ долоо хоногийн турш бид илүү их бие даахын тулд ямар төрлийн ажил хийхээ шийднэ. Дараа нь бид эргэж ирээд, тайлагнана.

Энэ долоо хоногийн дараах асуулт, хийх зүйл нь бидний ярилцлага, амлалтуудыг чиглүүлнэ.

Унш:ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АСУУЛТ—Ямар төрлийн ажил бие даахад маань туслах вэ?

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙХ ЗҮЙЛ—Ирээдүйн ажлын боломжуудыг судалж, ажлуудын талаар хүмүүсээс мэдээлэл цуглуулан, төлөвлөгөө гаргах

Дадлага хий:Бие даахад шаардагдах сар тутмын орлогынхоо мөнгөн дүнг бич (Миний бие даах чадвартай болох арга зам дээрх бие даах чадварын үнэлгээнээс):

Надад бие даахад сар болгон мөнгөн дүн төгрөг хэрэгтэй.

Миний бие даах чадвартай болох арга зам товхимол нь танд эдгээр шийдвэрийг гаргахад тусална.

Унш:Тэгэхээр бид ирээдүйд энэ хэмжээний орлоготой ямар ажилд орохыг хүсэж байна вэ?

Үз:“ТБС-ийн Санал болгосон жагсаалтууд” (Видео бичлэг байхгүй бол 21-р хуудсыг унш.)

Дадлага хий:Зохицуулагч та нарын хүн нэг бүрд Санал болгосон ажлын жагсаалтын нэг хувийг өгөх ёстой.

  1. Сандлаа бүлгийн өөр нэгэн гишүүн рүү харуулж суу. Зохицуулагчийн та нарт өгсөн Санал болгосон ажлын жагсаалтыг хамтдаа үз.

  2. Одоо эдгээр асуултад хариул:

    • Ямар ажил таны анхаарлыг татаж байна вэ? Тэдний дунд таны давуу тал эсвэл дадлага туршлагатай нийцэх ажил байна уу?

    • Ямар ямар ажил өндөр цалинтай байна вэ?

    • Ямар ажилд илүү их боловсрол шаардагдах вэ?

    • Энэ жагсаалт та нарт хэрхэн туслах вэ?

Унш:Бид цалингийнхаа шаардлагыг хангасан, мөн эрэлт хэрэгцээ ихтэй ямар ямар ажил байгаа талаар ойлголттой болсны дараа сонголтуудынхаа талаар илүү ихийг судалж, сонголтоо хийх ёстой. “Ажлын төлөвлөгөө” нь бидэнд ирээдүйн ажлын, эсвэл бизнесийн талаар шийдвэр гаргахад тусална.

Унш:Долоо хоногийн дундуур бид ажлын төлөвлөгөө гаргана (24-р хуудсыг үзнэ үү). Энэ дадлага ажил төлөвлөгөө гаргахад маань алхам алхмаар туслах болно!

Дадлага ажил:Сандлаа бүлгийнхээ өөр нэгэн гишүүн рүү харуулж, энэ дасгалыг хамтарч хий.

1-р алхам. Дараах хоёр жишээг унш. Дараа нь дадлага хийх маягаар өөрийн сонирхож буй нэг ажлыг “Таны жишээ” гэдгийн доор байрлах хоосон хүснэгтэд бич. Хажуугийн мөрөнд тухайн ажлын талаар асууж болох хүмүүсийн нэрийг бич.

МИНИЙ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ: ЯМАР АЖИЛ БИЕ ДААХАД МААНЬ ТУСЛАХ ВЭ?

1-р жишээ

2-р жишээ

Таны жишээ

Таны анхаарлыг татсан гурван төрлийн ажлыг жагсааж бич.

Автомеханик

Эмнэлгийн техник хэрэгслийн операторч

ЭНЭ ТӨРЛИЙН АЖЛЫН ТАЛААР ХЭН МЭДЭХ ВЭ?

Ажил тус бүрийн талаар уулзаж ярилцах 3-5 хүний нэрийг жагсааж бич.

Мигель, механикч найз

Роберто, автомашин борлуулагч

Карлос, миний авга ах

Наоми, эмнэлэгт ажилладаг

Дорин, сувилагч

Сюзи, компьютерийн мэргэжилтэн

2-р алхам. Доорх асуулт, жишээнүүдийг унш. “Таны жишээ”-ний хүснэгтийг бөглө. Та энэ дасгалыг хийхдээ зарим зүйлийг таамаглаж бөглөх хэрэгтэй болох байх.

БИ ЭНЭ ХҮМҮҮСТ ЯМАР ЯМАР АСУУЛТ ТАВИХ ВЭ?

1-р жишээ (Автомеханик)

2-р жишээ (Эмнэлгийн техник хэрэгслийн операторч)

Таны жишээ

Би энэ ажлыг хийж эхлэхэд сар болгон хэдэн төгрөгийн цалин авах вэ? Нэг жилийн дараагаас хэдэн төгрөгийн цалин авдаг болох вэ?

Гарааны цалин: 3500

Нэг жилийн дараах цалин: 4500

Гарааны цалин: 4200

Нэг жилийн дараах цалин: 5000

Би ажил тус бүрд тавигдах шаардлагад хэрхэн нийцэх вэ?

Механик инженерийн сургууль, 8 сар

1 жил ажилласан туршлагатай

Харилцаа холбоо тогтоох хэн нэгнийг таньдаг байх

Анагаахын дунд сургууль, 2,5 жил

1,5 жилийн ажлын туршлагатай

Математик, шинжлэх ухааны хичээлүүдийг авсан байх

Танай нутаг дэвсгэрт сургууль байдаг уу?

Тийм

Тийм

Энэ ажлын байрны эрэлт хэрэгцээ өсөж байгаа юу?

Өсөлт удаан, эрэлт хэрэгцээ дунд зэрэг

Өсөлт хурдан, эрэлт хэрэгцээ их

Ажилд ороход ямар үнэ өртөгтэй байх вэ?

Багаж хэрэгсэлд 6000

Мэргэжлийн гэрчилгээ авах шалгалтад 4000

3-р алхам. Жишээнүүдийг уншаад, хариултаа гурав дахь багананд дүгнэж бич. Энэ бол дадлага маягаар хийж байгаа дасгал юм шүү. Бид энэ долоо хоногт илүү үнэн зөв мэдээлэл цуглуулна. Хийж дууссаныхаа дараа үндсэн бүлэгтээ буцаад нэгд.

АЛЬ АЖИЛ НЬ ЦАЛИН ӨНДӨРТЭЙ БӨГӨӨД МИНИЙ ХҮЧТЭЙ ТАЛ, ДАДЛАГА ТУРШЛАГАД ТОХИРЧ БАЙНА ВЭ?

1-р жишээ (Автомеханик)

2-р жишээ (Эмнэлгийн техник хэрэгслийн операторч)

Таны жишээ

Би эдгээр сонголтын талаар юу олж мэдсэн бэ? Аль нь надад илүү тохирч байна вэ?

Арай бага боловсрол шаардах, зардал багатай, хэрэгцээ хангахуйц цалинтай, эрэлт хэрэгцээ багатай ажил

Шаардлагыг хангахад илүү их чадвар, илүү боловсрол хэрэгтэй, хугацаа урт, илүү өндөр зардалтай, мөн илүү өндөр цалинтай, эрэлт хэрэгцээ ихтэй ажил

Унш:Бид энэ долоо хоногийн дотор мэдээлэл цуглуулсныхаа дараа шийдвэр гаргана. Бид тусламж авахын тулд залбирч, патриархын адислалаа уншиж болно. Анхаарвал зохих зүйлс: (1) Бид бие даахад хэдэн төгрөгийн цалинтай байх шаардлагатай вэ гэдгээс эхэлнэ. (2) Дараа нь бид тэр хэмжээний цалинг олгох таны хүсэж буй ирээдүйн ажлыг сонгоно. (3) Түүний дараа бид тэрхүү ажлын шаардлагад ямар боловсрол, дадлага туршлага нийцэх талаар шийд гаргана.

Би ажлын төлөвлөгөөгөө хэрхэн танилцуулах вэ?

Унш:Дараагийн долоо хоногт бид ажлын төлөвлөгөөгөө бүлгийнхэндээ чанга уншиж танилцуулна. Тиймээс энэ жишээг үзээд, дараа нь дадлага хийцгээе.

Үз:“Миний ажлын төлөвлөгөө гурван минутад” (Видео бичлэг байхгүй бол 22-р хуудсыг унш.)

Дадлага ажил:Босоод, өнөөдөр хамт дадлага хийгээгүй хэн нэгэн дээр оч. Ажлын төлөвлөгөөний энэ жишээг (7-9-р хуудас дээрх) өөрийнх мэтээр танилцуул. Видео бичлэг дээрх жишээг дага. Хэрэв танд аль нэг мэдээлэл нь байхгүй бол өөрөө ургуулан бодоод хий.

  1. Өөрийнхөө хийсэн ажлын сонголтууд болон ажлуудынхаа талаар хэнтэй уулзаж ярилцсан тухайгаа нэг минут ярь.

  2. Тавьсан асуултуудынхаа хариултыг нэг минутад хуваалц.

  3. Та эдгээр жишээ болгон өгсөн ажлын сонголтын алийг сонгосон, мөн яагаад сонгосон болохоо нэг минут ярь.

  4. Дараа нь нөгөө хүнээсээ санал хүсэлт байгаа эсэхийг асуухад хоёр минут зарцуул. Асуу: Би ажлын төлөвлөгөөгөө хэрхэн илүү боловсронгуй болгох вэ? Би үүнийг хэрхэн үр дүнтэй танилцуулж болох вэ?

  5. Дүрээ солиод, нөгөө хүнээрээ танилцуулга хийлгүүл.

Ярилц:Та нийт бүлгийнхэнтэйгээ энэ долоо хоногийн турш хэрхэн мэдээлэл цуглуулах, мөн ажлын төлөвлөгөөгөө хэрхэн танилцуулах талаар ярилц. Асуулт тавьж, санал бодлоо хуваалц.

Унш:Энэ долоо хоногийн турш мэдээлэл цуглуулаад, тэрхүү мэдээллээ дараагийн хуудсан дээрх ажлын төлөвлөгөөн дээр бич. Боломжийнхоо хэрээр, аль болох олон хүнтэй уулзаж ярилц. Олон асуулт тавь! Танд бичиж, тэмдэглэх илүү зай хэрэгтэй байгаа бол, 24-р хуудсан дээрх нэмэлт ажлын төлөвлөгөөг ашиглаж болно.

МИНИЙ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ: ЯМАР АЖИЛ БИЕ ДААХАД МААНЬ ТУСЛАХ ВЭ?

Сонирхож байгаа 3 төрлийн ажлаа жагсаан бич.

ЭНЭ ТӨРЛИЙН АЖЛЫН ТАЛААР ХЭН МЭДЭХ ВЭ?

Ажил бүрийн талаар уулзаж ярилцах 3-5 хүний нэрийг жагсаан бич.

БИ ЭДГЭЭР ХҮНД ЯМАР ЯМАР АСУУЛТ ТАВИХ ВЭ?

Би энэ ажилд орохдоо эхлээд хэдэн төгрөгийн цалинтай байх вэ? Нэг жил ажилласны дараа миний цалин хэд болох вэ?

Би ажил тус бүрийн шаардлагыг хэрхэн хангах вэ?

Танай нутаг дэвсгэрт сургууль бий юу?

Энэ төрлийн ажлын эрэлт хэрэгцээ өсөж байгаа юу?

Энэ ажлыг эхлүүлэхэд зардал нь хэд байх вэ?

Бусад асуулт?

ЯМАР АЖИЛ ХАМГИЙН САЙН ОРЛОГОТОЙ БӨГӨӨД МИНИЙ ХҮЧТЭЙ ТАЛ, УР ЧАДВАРТ ИЛҮҮ ТОХИРЧ БАЙНА ВЭ?

Би эдгээр сонголтын талаар юу олж мэдсэн бэ? Аль нь надад хамгийн сайн тохирч байна вэ?

Би санхүүгээ хэрхэн ухаалаг зохицуулах вэ?

Унш: Бие даахын нэг хэсэг бол олсон орлогоосоо бага зарцуулж, хадгаламжиндаа мөнгөтэй байх явдал юм. Хадгаламж нь төлөвлөгдөөгүй зардлууд гарахад, эсвэл бидний орлого тооцоолж байснаас бага болох үед өөрийн болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангахад туслах юм. Бид энэ бүлгийн гишүүний хувьд долоо хоног бүр, ганц хоёр төгрөг байсан ч гэсэн хадгаламжиндаа хийж байх амлалт өгч байна.

Ярилц: Зарим улс оронд банкинд мөнгөө хадгалуулах нь зөв шийдвэр байдаг. Харин мөнгөний ханшны уналт ихтэй, эсвэл банкны систем нь тогтворгүй зарим улс оронд банкинд мөнгө хадгалуулах нь зөв шийдвэр байж чаддаггүй. Танай улс оронд банкны хадгаламжийн нөхцөл хэр сайн бэ? Аль банкны хадгаламжийн хүү хамгийн өндөр вэ?

Унш: Бие даахын өөр нэг чухал хэсэг бол хувийн өр зээлгүй байх явдал юм. Бид төлж чадахаасаа илүү их мөнгө зарцуулах үед хувийн зээлийг ашигладаг. Бошиглогчид бидэнд хувьдаа зээл авахаас зайлсхийхийг, мөн илүү их бие дааж эхлэхдээ зээлээ багасган, улмаар төлж барагдуулахыг (бизнесийн зээл авах нь зарим тохиолдолд ухаалаг ч) зөвлөсөн байдаг.

Эмчилгээний гэнэтийн зардлууд нь ихэнхдээ санхүүгийн хувьд томоохон дарамт үүсгэдэг. Даатгал, засгийн газрын эрүүл мэндийн хөтөлбөрүүд ихэнхдээ биднийг эдгээр дарамтад орохоос сэргийлдэг. Даатгалд, эсвэл засгийн газрын эрүүл мэндийн хөтөлбөрүүдэд хамрагдах нь бидний бие даах чадвараа хөгжүүлэх арга замын чухал хэсэг байж болно.

Ярилц: Зарим төрлийн даатгалд (эрүүл мэндийн болон амь насны даатгал гэх мэт) хамрагдах боломж их байдаг бөгөөд тэдгээр нь бусад төрлийн даатгалаас илүү ашигтай байдаг. Зарим даатгалын үйлчилгээ үзүүлэгч сайн байхад, зарим нь шударга бус байх тохиолдол бий. Танай улсад ямар даатгалын байгууллага хамгийн сайн нь вэ?

Яагаад Их Эзэн биднийг бие даасан байлгахыг хүсдэг вэ?

Ярилц: Яагаад Их Эзэн биднийг бие даасан байлгахыг хүсдэг вэ?

Унш: Баруун гар талд байгаа эшлэлийг унш.

Ярилц:Ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлснээр, бидний ажилд орох гэсэн хичээл зүтгэл хэрхэн “ариун зорилгод” үйлчилж байгаа вэ?

Унш:Биднийг бие даахад туслах хүч чадал Аврагчид бий. Тэрээр “Учир нь болгоогтун, би бол Бурхан, мөн би бол гайхамшгуудын Бурхан” ( 2 Нифай 37-23) хэмээн хэлсэн байдаг. Бид ажил хөдөлмөртөө амжилт гаргахсан гэсэн хичээл зүтгэлээ бие даах гэсэн ариун зорилгод зориулах, эсвэл өргөл болгох аваас Их Эзэн биднийг сүнслэг өдөөлтөөр дамжуулан удирдах болно. Бид Түүнээс ирэх сүнслэг өдөөлтийг сонсон, дагаснаараа итгэлээ харуулах үед Их Эзэн гайхамшгуудыг үйлдэж, бидний хийж чадахаас ч их зүйлийг бидэнд өгөх болно.

Би ТБС-аас зээл авахад хэрхэн бэлтгэх вэ?

Хэвлэх