Амлалт өг
Би хэрхэн өдөр бүр ахиц гаргах вэ?
-
Цаг:Амлалт өг хэсэгт 10 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
Дадлага хий:Хамтрагчаа сонго. Нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа шийд.
Хамтрагчийн нэр
Холбоо барих мэдээлэл
Амлалтаа нэг нэгээр нь хамтрагчдаа чанга уншиж өг. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амла! Доор гарын үсгээ зур.
МИНИЙ АМЛАЛТУУД |
---|
Би боловсролынхоо төлөвлөгөөнд зориулж наад зах нь таван хүнтэй уулзаж, мэдээлэл цуглуулна. Миний зорилго: 5 8 10 |
Би боловсролынхоо төлөвлөгөөг танилцуулахад бэлдэнэ. |
Би өнөөдрийн “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заана. |
Би хадгаламжиндаа ганц хоёр төгрөг байсан ч нэмж хийнэ. |
Би хамтрагчдаа тайлагнана. |
Миний гарын үсэг
Хамтрагчийн гарын үсэг
Би хийж гүйцэтгэсэн ажлаа хэрхэн тайлагнах вэ?
-
Дадлага хий:Дараагийн цугларалтын өмнө гаргаж буй ахицаа тэмдэглэхийн тулд энэ амлалтын хүснэгтийг ашигла. Доорх хүснэгтэд “Тийм,” “Үгүй” гэж, эсвэл амлалтаа биелүүлсэн тохиолдлынхоо тоог бич.
Боловсролынхоо сонголтуудын талаар наад зах нь таван хүнтэй уулзаж ярилцсан (Тоог бич)
Боловсролын төлөвлөгөөний талаарх танилцуулгад бэлтгэсэн (Тийм/Үгүй)
“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)
Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)
Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)
-
Унш:Түүнчлэн “Миний бие даах чадвараа хөгжүүлэх арга зам” товхимлынхоо арын хуудсан дээр зарлагаа тэмдэглэхээ битгий мартаарай.
Бидний дараагийн цугларалтын үеэр зохицуулагч амлалтын хүснэгтийг самбар дээр зурна (дээрхтэй адил). Бид цугларалт эхлэхээс 10 минутын өмнө ирж, хүснэгт дээр өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлыг бичнэ.
Дараагийн долоо хоногт “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын нэг сэдвээр зохицуулагч хийх хүнийг сонго. Түүнд даалгасан материалаас өөр нэмэлт материал авч ирэх хэрэггүй гэдгийг сануул. (“Миний суурь. зарчим, ур чадвар, дадал хэвшил” томхимлын сэдвээр хэрхэн зохицуулагч хийхээ мэдэхгүй байвал 17-р хуудсыг болон нүүр хуудасны дотор талыг унш.)
Хэн нэгнээс хаалтын залбирал хийж өгөхийг хүс.