Өмнөх хэвлэлт
Амлалт өг


Амлалт өг

цэнхэр сум

Би хэрхэн өдөр бүр ахиц гаргах вэ?

Цаг:Амлалт өг хэсэгт 10 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Дадлага хий:Хамтрагчаа сонго. Нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа шийд.

Хамтрагчийн нэр

Холбоо барих мэдээлэл

Амлалтаа нэг нэгээр нь хамтрагчдаа чанга уншиж өг. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амла! Доор гарын үсгээ зур.

МИНИЙ АМЛАЛТУУД

Би итгэлээр хэрхэн суралцах талаар гэр бүлийнхэндээ эсвэл найз нөхдөдөө зааж өгнө.

Би өдөр болгон ангидаа судалж суралцах үндсэн зарчмуудаар дадлага хийнэ.

Зээл авах хэрэгтэй бол би ТБС-аас зээл авах асуудал дээр үргэлжлүүлэн ажиллана.

Би өнөөдрийн “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заана.

Би хадгаламжиндаа ганц хоёр төгрөг байсан ч нэмж хийнэ.

Би хамтрагчдаа тайлагнана.

Миний гарын үсэг

Хамтрагчийн гарын үсэг

Би хийж гүйцэтгэсэн ажлаа хэрхэн тайлагнах вэ?

Дадлага хий:Дараагийн цугларалтын өмнө гаргаж буй ахицаа тэмдэглэхийн тулд энэ амлалтын хүснэгтийг ашигла. Доорх зайд “Тийм”, “Үгүй” гэж, эсвэл амлалтаа биелүүлсэн тохиолдлынхоо тоог бич.

Гэр бүлийнхэндээ, эсвэл найз нөхдөдөө итгэлээр хэрхэн суралцах талаар заасан (Тийм/Үгүй)

Ангид судалж суралцах бүх үндсэн зарчмаар өдөр бүр дадлага хийсэн (Тийм/Үгүй)

Хэрэв надад зээл хэрэгтэй бол би ТБС-аас зээл авах асуудал дээр үргэлжлүүлэн ажилласан (Тийм/Үгүй)

“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил,” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)

Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)

Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)

Унш:Түүнчлэн хувийн орлого, зарлагаа “Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлын арын хуудсан дээр тэмдэглэхээ битгий мартаарай.

Дараагийн цугларалтаар бид илүү бие дааж чадсан эсэхийг мэдэхийн тулд бие даасан байдлын үнэлгээг давтан хийнэ. Бид “Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлоо авчрах хэрэгтэй.

Дараагийн цугларалтад “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын нэг сэдвээр зохицуулагч хийх хүнийг сонго. (“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын сэдвээр хэрхэн зохицуулагч хийхээ мэдэхгүй байна уу? 17-р хуудсыг болон хавтасны нүүр хуудасны дотор талыг уншина уу).

Хэн нэгнээс хаалтын залбирал хийж өгөхийг хүс.

Санал хүсэлт

Санал, сэтгэгдэл, санаа бодол болон туршлагаа srsfeedback@ldschurch.org хаягаар илгээнэ үү.

Зохицуулагчийн анхааралд:

Дараагийн цугларалтад “Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлын таван хувийг илүү авч ир.