Эх сурвалж Сургууль ба сургалтын хөтөлбөрийг сонгох нь Дүрүүдийг сонгоод, дараах үйл явдлыг жүжигчлэн үзүүл. КВАМЭ: За тэгэхээр, би оролдоод үзэх хэрэгтэй хоёр ч сайн ажлын талаар илүү их ойлголттой боллоо. КОНСУЭЛО: Тэдгээр ажил нь бие даах чадвараа хөгжүүлэх зорилгодоо хүрэхэд тань тусалж чадах уу? КВАМЭ: Тийм гэж бодож байна. Гэхдээ надад тэдгээр ажлын шаардлагыг хангах ур чадвар одоогоор байхгүй байна. МЭКАЛА: Харин тийм. Би ч мөн адил нөхцөлд байна. РОБЭРТ: Бид бүгдээрээ сайн боловсролтой юм уу, дадлага туршлагатай болох хэрэгтэй юм байна. КОНСУЭЛО: Гэхдээ ийм олон сонгох сургуулийн алинд нь явах нь зүйтэй гэдгийг яаж мэдэх юм бэ? Төлбөрийн хувьд ч гэсэн хоорондоо их ялгаатай юм байна. За, тэгээд бид сайн гэдгийг нь яаж мэдэх вэ? КВАМЭ: Манай тойргийн нэг залуу Нью Эйжид явдаг. Техник мэргэжлийн сургууль л даа. Би тийшээ явж магадгүй. МЭКАЛА: Улсын их, дээд сургуулиудыг хамгийн сайн гэсэн зурагт хуудаснууд энд тэндгүй байхыг би харсан. Гэхдээ надад тийшээ явах боломж огт байгаагүй. РОБЭРТ: Ажлын байран дээрх сургалтад хамрагдах, эсвэл ажил дээрээ суралцах боломж олдвол, дараа нь ажилд орох нь илүү хялбар байдаг гэж би сонссон. КОНСУЭЛО: Тэгэхээр бүгдээрээ яаж олж мэдэх вэ? КВАМЭ: Бүгдээрээ сургуулиудын хэн нэгэнтэй нь уулзаж ярилцах уу? Эсвэл тэр сургуулийг төгссөн хүмүүстэй ч юм уу? МЭКАЛА: Тэр ч хэцүү байх аа. Би ч хүнтэй ярина гэхээр сандраад байдаг юм. РОБЭРТ: Тэгсэн ч гэсэн ер нь бид асуусан нь дээр байх. Бүгдээрээ тэдэнтэй ярилцаж, суралцагчид нь сургуулиа төгсөж чаддаг эсэх, мөн тэд сайн ажилд орж чаддаг эсэхийг олж мэдэх хэрэгтэй. Төлбөр, тэтгэлэг гэх мэт санхүүгийн мэдээллийг яах вэ? Миний бодлоор бид тэдэнтэй ярилцах нь дээр. Бас тэр сургуульд явж байсан хүмүүстэй уулзах хэрэгтэй юм байна. КОНСУЭЛО: Мэкала, би чамтай хамт явъя. Хамтдаа хийе. МЭКАЛА: Тэгье! КВАМЭ: Энэ ч бидний мөнгө төгрөг, ирээдүйтэй холбоотой чухал шийдвэр шүү. Бид бас залбирсан нь дээр байх. Эсвэл удирдамж авахын тулд адислал авдаг ч юм бил үү. Би номлолд байхдаа Их Эзэнээр удирдуулах боломжтой гэдгийг ойлгож авсан. МЭКАЛА: Би ч гэсэн үүнд итгэдэг. Магадгүй, бидний итгэл энэ бүх зүйлийн томоохон хэсэг байж болох юм. Итгэл, найдвар ба бидний хичээл зүтгэл гээд. Тэнгэрлэг Эцэг биднийг энэ бүх зүйлээр дамжуулан адислах гэж байна гэсэн мэдрэмж надад төрлөө. РОБЭРТ: Бүгдээрээ Санал болгосон сургууль, хөтөлбөрийн жагсаалтаа мартахгүй шүү. Санал болгосон ажлуудын шаардлагыг хангах хөтөлбөр, ур чадваруудын талаар хэрэгтэй санаанууд байдаг юм байна лээ. Магадгүй, бидэнд ТБС-ийн зээл хэрэгтэй юү, үгүй юү гэдгийг үүнийг хийж байж л мэдэх байх. 29-р хуудас руу буцаж оч. ТЭМДЭГЛЭЛ Тэмдэглэл үүсгэх