Тайлагна
Би өгсөн амлалтаа биелүүлсэн үү?
-
Цаг:Зөвхөн энэ хуудсанд 10 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул (Тайлагна хэсэгт бүхэлд нь биш).
-
Дадлага хий:Амлалтаа тайлагнацгаая. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлсэн хүмүүс босно уу. (Алга таш.)
-
Унш:Одоо бүгдээрээ бос. Бид өгсөн бүх амлалтаа биелүүлэхийг хичээх ёстой. Энэ бол бие даасан хүмүүсийн эзэмших чухал дадал хэвшлийн нэг болно. Бүгдээрээ бүлгийнхээ уриаг хамт уншицгаая.
-
Унш:Сууцгаая.
-
Ярилц:Энэ долоо хоногт та нар өгсөн амлалтаа биелүүлж байхдаа юу сурч мэдэж авсан бэ? Танд бүлгийнхний зүгээс ямар нэгэн туслалцаа хэрэгтэй байсан уу?
Би боловсролын төлөвлөгөөгөө бэлдэж суухдаа юу олж мэдсэн бэ?
-
Цаг:Зөвхөн энэ хуудсанд 40 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
Дадлага хий:
Бүлгийн гишүүн бүр боловсролын төлөвлөгөөгөө 3 минутаас бага хугацаанд багтаан бүлгийнхэндээ танилцуулах ёстой.
Танилцуулгаа хийж дууссаныхаа дараа хүмүүсээс санал хүсэлт байгаа эсэхийг асуу. Хүмүүсийн өгсөн санал хүсэлтийг бичиж ав. Доор өгөгдсөн зайд бичиж тэмдэглэ.
Бүх хүнд өгөгдсөн хугацаанд тайлагнах боломж олгох үүднээс санал хүсэлтээ цөөн үгээр илэрхийл.
-
Ярилц:Та шийдвэрт тань туслах ямар ямар санааг тайлангуудаас олж авсан бэ? Өөрт төрсөн бодлыг доор бич.