Тайлагна
Би өгсөн бүх амлалтаа биелүүлсэн үү?
-
Цаг:Тайлагна хэсэгт 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
Дадлага хий:Амлалтаа тайлагнацгаая. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлсэн хүмүүс босно уу. (Алга таш.)
-
Унш:Одоо бүгдээрээ бос. Бид өгсөн бүх амлалтаа биелүүлэхийг хичээх ёстой. Энэ бол бие даасан хүмүүсийн эзэмших чухал дадал хэвшлийн нэг болно. Бүгдээрээ бүлгийнхээ уриаг хамт уншицгаая.
-
Унш:Сууцгаая.
-
Ярилц:Энэ долоо хоногт та нар өгсөн амлалтаа биелүүлж байхдаа юу сурч мэдэж авсан бэ? Танд бүлгийн зүгээс ямар нэгэн туслалцаа хэрэгтэй байсан уу?