Өмнөх хэвлэлт
Зохицуулагчийн үүрэг


Зохицуулагчийн үүрэг

Цугларалт хийх өдөр:

  • Бүлгийн гишүүд рүү мессеж илгээ, эсвэл утсаар ярь. Тэднийг 10 минутын өмнө ирж, амлалтаа хэрхэн биелүүлсэн талаар тайлагнахад урь.

  • Цугларалтын үеэр ашиглах материалыг бэлд. Ном эсвэл видео бичлэг байхгүй бол та тэдгээрийг онлайнаар srs.lds.org вэбсайтаас авч болно.

  • Өнгөрсөн долоо хоногт та бүлгийнхээ гишүүн бүрд Бие даах чадвар хөгжүүлэх төвийн Санал болгосон жагсаалтуудын хуулбарыг өгөөгүй бол, өнөөдөр тэдгээрийг өгөхөд бэлд. Жагсаалтыг гадасны бие даах чадвар хөгжүүлэх төвөөс болон бие даах чадвар хөгжүүлэх төвийн мэргэжилтнээс, эсвэл онлайнаар srs.lds.org/pef вэбсайтаас авна уу.

Цугларалт эхлэхээс 30 минутын өмнө:

  • Бүх хүнийг нэг нэгэнтэй нь ойрхон суулгахын тулд ширээ тойруулан сандлуудаа тавь.

  • Амлалтын энэ хүснэгтийг өөрийн бүлгийн гишүүдийн нэртэй самбар дээр зур (доорх жишээг үзнэ үү).

Бүлгийн гишүүний нэр

Ажлынхаа талаар наад зах нь таван хүнтэй уулзаж ярилцсан (Тоог бич)

Ажлын төлөвлөгөөг танилцуулахад бэлтгэсэн (Тийм/Үгүй)

“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)

Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)

Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)

Глория

8

Т

Т

Т

Т

Цугларалт эхлэхээс 10 минутын өмнө:

  • Хүмүүсийг орж ирэхэд дотно хүлээж авч угт.

  • Бүлгийн гишүүдийг орж ирэхэд, тэднээс самбар дээрх амлалтын хүснэгтийг бөглөхийг хүс.

  • Цаг бүртгэгч томил.

Цугларалт эхлэх үед:

  • Бүлгийн гишүүдийн холбоо барих мэдээллийн хувийг тарааж өг (өмнөх цугларалтын үеэр авсан).

  • Хүмүүсээс гар утас болон бусад хэрэгслээ унтраахыг хүс.

  • Нээлтийн залбирал хий (хүсвэл дуулал дуулж болно).

  • Бүлгийн хүмүүсийг ярилцаж байх хооронд, хоцорч ирсэн хүмүүсээс гар утсаа унтрааж, амлалтын хүснэгтээ бөглөхийг нам дуугаар хүс.

  • “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимол дээр ажиллахад 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

  • “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын 2-р зарчмыг үзэж дуусга. Дараа нь энэ дасгалын номны дараагийн хуудаснаас үргэлжлүүлэн унш.