Өмнөх хэвлэлт
Зохицуулагчийн үүрэг


Зохицуулагчийн үүрэг

Цугларалт хийх өдөр:

  • Бүлгийн гишүүд рүү мессеж илгээ, эсвэл утсаар ярь. Тэднийг 10 минутын өмнө ирж, амлалтаа хэрхэн биелүүлсэн талаар тайлагнахад урь.

  • Цугларалтын үеэр ашиглах материалуудыг бэлд.

  • Гадасны бие даах чадвар хөгжүүлэх төвөөс ТБС-ийн товхимлын хувийг бүлгийн гишүүн бүрд зориулж ав. Тэдгээрийг өнөөдрийнхөө цугларалтад авч ир.

  • Танай улсын ТБС-ийн зээлийн төлбөрийг хийх зааварчилгааг (гадасны бие даах чадвар хөгжүүлэх төвд, эсвэл онлайнаар srs.lds.org/pef вэбсайт дээр байгаа) авч ир. Бүлгийн гишүүн бүрд зориулж нэг хувийг хувилж ир.

Цугларалт эхлэхээс 30 минутын өмнө:

  • Бүх хүнийг нэг нэгэнтэй нь ойрхон суулгахын тулд ширээ тойруулан сандлуудаа тавь.

  • Энэ амлалтын хүснэгтийг самбар дээр зур.

    Бүлгийн гишүүний нэр

    Гэр бүлийнхэнтэйгээ хамтарч орлого, зарлагаа тэмдэглэсэн (Тийм/Үгүй)

    Боловсролын зардлаа тэмдэглэсэн бөгөөд санхүүгийн боломжуудыг судалсан (Тийм/Үгүй)

    Санхүүгийн төлөвлөгөөг танилцуулахад бэлдсэн (Тийм/Үгүй)

    “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил,” дээрх зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)

    Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)

    Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)

    Глория

    Т

    Т

    Т

    Т

    Т

    Т

Цугларалт эхлэхээс 10 минутын өмнө:

  • Хүмүүсийг орж ирэхэд дотно хүлээж авч угт.

  • Бүлгийн гишүүдийг орж ирэхэд, тэднээс самбар дээрх амлалтын хүснэгтийг бөглөхийг хүс.

  • Цаг бүртгэгч томил.

Цугларалт эхлэх үед:

  • Хүмүүсээс гар утас болон бусад хэрэгслээ унтраахыг хүс.

  • Нээлтийн залбирал хий (хүсвэл дуулал дуулж болно).

  • Бүлгийн хүмүүсийг ярилцаж байх хооронд, хоцорч ирсэн хүмүүсээс гар утсаа унтрааж, амлалтын хүснэгтээ бөглөхийг нам дуугаар хүс.

  • “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимол дээр ажиллахад 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

  • “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын 4-р зарчмыг үзэж дуусга. Дараа нь энэ дасгалын номны дараагийн хуудаснаас үргэлжлүүлэн унш.