Тайлагна
Би амлалтаа биелүүлсэн үү?
-
Цаг:Зөвхөн энэ хуудсанд 10 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул (Тайлагна хэсэгт бүхэлд нь биш).
-
Ярилц:Баруун гар талд байгаа эшлэлийг унш. Энэ нь манай бүлэгт ямар хамаатай вэ?
-
Дадлага хий:Амлалтаа тайлагнацгаая. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлсэн хүмүүс босно уу. (Бүх амлалтаа биелүүлсэн хүмүүст зориулж алга таш.)
-
Унш:Одоо бүгдээрээ бос. Бид өгсөн бүх амлалтаа биелүүлэхийг хичээх ёстой. Энэ нь бие даасан хүмүүсийн эзэмших чухал дадал хэвшлийн нэг байдаг.
Бүгдээрээ зогсоод, уриагаа хамтдаа уншицгаая. Энэ уриа бидэнд бүлгийн зорилгыг сануулдаг болно.
-
Унш:Сууцгаая.
Одоо бүгдээрээ хамт зөвлөлдөж, нэг нэгнийхээ боловсролын болон илүү сайн ажилд орох төлөвлөгөөнд тусалцгаая. Энэ нь энэ цугларалтын хамгийн чухал хэлэлцүүлэг юм!
-
Ярилц:Энэ долоо хоногт та нар өгсөн амлалтаа биелүүлж байхдаа юу сурч мэдэж авсан бэ? Танд бүлгийн зүгээс туслалцаа хэрэгтэй байсан уу?
Би боловсролын төлөвлөгөөгөө бэлдэж суухдаа юу олж мэдсэн бэ?
-
Цаг:Зөвхөн энэ хуудсанд 40 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
Унш:Танилцуулга хэрхэн хийх талаар сануулах үүднээс энэ видео бичлэгийг үзэцгээе.
-
Үз:“Миний ажлын төлөвлөгөө гурван минутад” (Видео бичлэг байхгүй бол 22-р хуудсыг унш.)
-
Дадлага хий:
Бүлгийн гишүүн бүр ажлын төлөвлөгөөгөө 3 минутаас бага хугацаанд багтаан, бүлгийнхэндээ танилцуулах ёстой.
Танилцуулгаа хийж дууссаныхаа дараа санал хүсэлт байгаа эсэхийг асуу. Хүлээн авсан санал хүсэлтээ бичиж ав. Доор өгөгдсөн зайд бичиж тэмдэглэ.
Бүх хүнд өгөгдсөн хугацаанд тайлагнах боломж олгох үүднээс санал хүсэлтээ цөөн үгээр илэрхийл.
-
Ярилц:Та шийдвэрт тань туслах ямар санаануудыг тайлангуудаас олж авсан бэ? Өөрт төрсөн бодлоо бич.