Өмнөх хэвлэлт
Суралц


Суралц

ногоон гэрлийн чийдэнгийн шил

Би Тасралтгүй Боловсролын Сангаас зээл авах хүсэлт гаргах хэрэгтэй юү?

Цаг:Суралц хэсэгт 30 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Унш:Бид сургалтын төлбөрөө төлөх арга замуудыг авч хэлэлцсэн. Нэг боломж нь Тасралтгүй Боловсролын Сангийн (ТБС) зээл юм.

1 дэх долоо хоног

2 дахь долоо хоног

3 дахь долоо хоног

4 дэх долоо хоног

5 дахь долоо хоног

6 дахь долоо хоног

Ямар төрлийн ажил бие даахад маань туслах вэ?

Ямар боловсрол миний ажлын шаардлагыг хангах вэ?

Сургалтын төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Би Тасралтгүй Боловсролын Сангаас зээл авах хүсэлт гаргах хэрэгтэй юү?

Би ангид байхдаа хэрхэн амжилттай суралцах вэ?

Би ангиас гадуурх орчинд хэрхэн амжилтад хүрэх вэ?

Унш:Энэ долоо хоногт бид дараах асуултын хариултыг олж, дараах үйлдлийг хийнэ:

Унш:ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АСУУЛТ—Би Тасралтгүй Боловсролын Сангаас зээл авах хүсэлт гаргах хэрэгтэй юү?

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙХ ЗҮЙЛ—ТБС-аас зээл авах хэрэгтэй эсэхээ гэр бүлийнхэнтэйгээ хамтарч шийднэ. Хэрэв ТБС-ийн зээл авах нь надад зохимжтой бол, би зээлийн маягтыг бөглөж дуусгана.

Тасралтгүй Боловсролын Сан гэж юу вэ?

Үз:“Тасралтгүй Боловсролын Сан гэж юу вэ?” (Видео бичлэг байхгүй бол 68-р хуудсыг унш.)

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли
Ярилц:

Видео бичлэгийг үзэж байхад танд ямар бодол, эсвэл мэдрэмж төрсөн бэ?

Дадлага хий:Хоёр юм уу, гурван хүнтэй нийлж, бүлэг болон хуваагд. Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн ТБС-ийн зээл авсан хүмүүсийн талаарх дараах мэдэгдлийг ээлжлэн унш:

Ярилц:Дээрх амлалтуудаас аль нь танд чухал вэ? Эдгээр амлалт биелэгдвэл таны болон таны гэр бүлийн амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?

Хэн ТБС-ийн зээлд хамрагдах боломжтой вэ?

Унш:Өмнө нь ТБС зээлийг зөвхөн 18-30 насны буцаж ирсэн номлогчид авах боломжтой байсан. Одоо бол зээлийг шаардлага хангасан, 18 ба түүнээс дээш насны Сүмийн бүх гишүүн авах боломжтой болсон. Шаардлагуудыг судалцгаая. (Онцгой хэрэгцээг харгалзан үзэх үүднээс санваарын удирдагчид шаардлагаас гадуурх нөхцөлүүдийг зөвшөөрсөн байх ёстой.)

Дадлага хий:Сандлаа бүлгийн нэг гишүүн рүү харуул. Зүүн гар талд байгаа доорх шаардлагуудыг хамтдаа унш. Дараа нь баруун гар талын үгс рүү зураас татаж, хоосон зайг бөглө. Нэг жишээг харуулсан байгаа.

ТБС-ийн ЗЭЭЛД ХАМРАГДАГЧИД ДАРААХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙХ ЁСТОЙ:

Сүмийн идэвхтэй гишүүн бөгөөд -д үйлчилдэг байх

институт

-д орох зохистой, зээлийн тусламж авах шаардлагатай бөгөөд тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хичээнгүйлэн зүтгэдгийг тань санваарын удирдагчид дэмжин баталсан байх

18 эсвэл түүнээс дээш

Нас .

дуудлага

сургууль, хөтөлбөрт сурч байгаа.

Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь

бүлэгт хамрагдаж, ТБС-ийн төлөвлөгөөг хийж дуусгаснаар бэлтгэгдсэн.

Aриун сүм

Санал болгосон сургууль, хөтөлбөрийн жагсаалтад орсон .

нутаг дэвсгэрт амьдарч, ажиллаж, сургуульд сурч байгаа

Үнэнч байж, бие даах чадвараа хөгжүүлэх үүрэг хүлээж авсан .

зөвлөх

нь оролцогчдод хичээл сургууль, ажил төрөл болон зээлийн төлбөрөө амжилттай хийхэд нь туслахаар хамтарч байгаа.

ТБС-ийн зээл зөвшөөрөгдсөн

Хэрвээ ганц бие залуу бол … -д хамрагдсан байх.

зээлээ бүрэн төлж байгаа

Шаардлагуудыг ойлгохын тулд 69-р хуудас руу очно уу.

ТБС-ийн зээлийг хэрхэн олгодог вэ?

Ярилц:Танай орон нутагт зориулсан ТБС-ийн зээл авах зааварчилгаа бүхий ТБС-ийн товхимлыг унш. Та юу олж мэдсэн бэ?

Унш:Бид зээлээ хугацаанд нь төлж байвал, бидэнд зээлийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ. Зээлийн нийт төлбөрийн мөнгөн дүнг дараах нөхцөлд багасгах боломжтой: (1) сурлагын дүн сайн байвал, (2) төгсөж чадвал, (3) сонгосон ажилдаа орж чадвал, (4) зээлийнхээ төлбөрийг цаг хугацаанд нь төлж байвал. Хэрэв бид эдгээр зүйлийг хийж чадвал, гүйцэтгэлийн урамшуулал авч, төлөх ёстой зээлийн мөнгөн дүн маань багасах юм.

ТБС-ийн зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70-р хуудаснаас үзнэ үү. Энэ мэдээллийг гэртээ очоод, дахин анхааралтай унш. Түүнчлэн та бие даах чадвар хөгжүүлэх төвтэй холбогдож болно.

Ярилц:Танд бүлгийнхэн хариулж туслах өөр асуулт байна уу?

Би хэрхэн зээлийн хүсэлт гаргах вэ?

Унш:ТБС-д зээлийн хүсэлт гаргахын тулд дараах алхмыг дага. Хамтрагчтайгаа уулзаж, алхам бүрд ямар мэдээлэл хэрэгтэй болох талаар олж мэд. Алхам бүрд зориулсан хуудсыг эргүүлж, ээлжлэн унш (бусад хуудсан дээрх мэдээллийг бөглөх хэрэггүй). Дараа нь энэ хуудас руу эргэн ирж, тухайн алхамд зориулсан зайг тэмдэглэ.

Ярилц:Танд дээрх алхмуудыг хийж дуусгахад шаардлагатай бүх мэдээлэл байгаа юу? Хэрэв танд мэдээлэл байхгүй бол та хэрхэн олж авч чадах вэ?

Зээлд хамрагдах хүсэлт гаргасны дараа юу болох вэ?

Унш:Зээлд хамрагдах хүсэлт гаргасны дараа дараах зүйл болно.

1Та хүсэлтээ оруулна.

2ТБС-ийн ажилтан болон удирдагчид таны хүсэлттэй танилцана.

3Зээлийн хүсэлт батлагдвал та ТБС-ийн вэбсайт дээрх зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч, батална.

4ТБС-ийн мэргэжилтэн утсаар холбогдож, тантай болон таны зөвлөхтэй ярилцлага хийнэ.

5Та сургуульдаа бүртгүүлж, сургуульд төлбөр хийх хүсэлт гаргана.

Ярилц:Асуулт байна уу? Хэрэв та хариултаа мэдэхгүй байвал хамгийн ойр байрлах бие даах чадвар хөгжүүлэх төвд оч.

Цугларалтын дараа, хэрэв таны зөвлөхөд интернэт рүү орох эрх байвал, тэрээр ТБС-ийн хүсэлт гаргах вэбсайт руу орж, хэрхэн ашиглахыг үзүүлж болно.

Би төлбөрөө яаж хийх вэ?

Унш:ТБС-ийн зээл нь бэлэг биш учраас бид эргүүлэн төлөх ёстой. Бид эргүүлэн төлөх үүрэгтэй. Бид энэхүү амлалтыг санваарын удирдагчаас ТБС-ийн зээлийг дэмжих тодорхойлолт авах ярилцлагын үеэр, зээлийн хүсэлтийг онлайнаар бөглөж дууссаныхаа дараа хийнэ.

ТБС-ийн зээлийн эргэн төлөлт нь бусад хүнд, түүний дотор манай гадас, дүүргийн бусад гишүүнд ирээдүйд ТБС-аас зээл авах мөнгөн санг бүрдүүлдэг болно. Хэрэв бид зээлээ эргүүлэн төлөхгүй бол ирээдүйд ТБС-аас олгох зээлийн мөнгөн дүн багасна гэсэн үг юм.

Баруун гар талд байгаа эшлэлийг унш.

Ярилц:ТБС-ийн зээлийг эргүүлж төлөх нь яагаад чухал вэ? Дараах шалтгааныг авч үз:

  • Амлалт үүргээ биелүүлж, гэрээгээ сахих чадварыг өсгөнө.

  • Бусдад өөртэйгээ адил зээл авах боломжийг олгоно.

  • Та болон таны гэр бүл амлагдсан адислалуудыг хүлээн авна.

  • Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, бие дааж чадна.

Унш:Зээлийн эргэн төлөлтийг хэрхэн хийхийг ойлгуулахын тулд бид сургууль руу мөнгийг шилжүүлэхээс өмнө зээлийнхээ эхний төлбөрийг хийсэн байх ёстой.

Зохицуулагчийн анхааралд: Танай улсад зориулсан эргэн төлөлтийн зааварчилгааг тарааж өг.

Өөрийн улсын эргэн төлөлтийн зааварчилгаатай хамтдаа танилц.

ТБС-ийн зээлийг амжилттай төлж дуусгахад танд юу тус болох вэ?

Үз:“Надад ажил хийх хоёр гар бий” (Видео бичлэг байхгүй бол 78-р хуудсыг унш.)

Ярилц:Таны мэдэрсэн зүйлийг дүрслэх нэг үгийг энэ видео бичлэгээс сонго. Өөрийн үгийг хуваалц.

Одоогийн байдлаар олж мэдсэн зүйл дээрээ үндэслээд та ТБС-ийн зээлд хамрагдах сонголтыг хийх үү? Та энэ боломжийн талаар оновчтой шийдвэрт хүрэхийн тулд энэ долоо хоногийн турш юу хийж болох вэ?

Унш:Бид өсөж хөгжихдөө ганцаардахгүй. “Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна” гэдгийг санацгаая (Филиппой 4:13).