Тайлагна
Би өгсөн амлалтаа биелүүлсэн үү?
-
Цаг:Зөвхөн энэ хуудсанд 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
Дадлага хий:Амлалтаа тайлагнацгаая. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлсэн хүмүүс босно уу. (Алга таш.)
-
Унш:Одоо бүгдээрээ бос. Бид өгсөн бүх амлалтаа биелүүлэхийг хичээх ёстой. Энэ бол бие даасан хүмүүсийн эзэмших чухал дадал хэвшлийн нэг болно. Бүгдээрээ бүлгийнхээ уриаг хамт уншицгаая.
-
Унш:Сууцгаая.
-
Ярилц:Энэ долоо хоногт та нар өгсөн амлалтаа биелүүлж байхдаа юу сурч мэдэж авсан бэ? Танд бүлгийн зүгээс ямар нэгэн туслалцаа хэрэгтэй байсан уу?
Миний гаргасан ахиц
-
Цаг:Зөвхөн энэ хуудсанд 15 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
Унш:Өнөөдрийг хүртэл гаргасан ахицаа тайлагнацгаая. Энэ видео бичлэг үүнийг хэрхэн хийх талаар үзүүлнэ.
-
Үз:“Гаргасан ахицаа тайлагнах нь” (Видео бичлэг байхгүй бол 92-р хуудсыг унш.)
-
Дадлага хий:Одоо бүлгийн гишүүд өнгөрсөн долоо хоногуудад гаргасан ахицынхаа талаар хуваалцана. Эхлээд эдгээр зааврыг унш.
-
Доорх чухал асуултуудад өгөх хариултын талаар дотроо хэдэн минут бод. Мэдээлэл нь таны өмнөх долоо хоногуудын дасгалын номон дээр байх ёстой.
-
Бүгд бэлэн болсны дараа хариултаа хамтрагчдаа ээлжлэн танилцуул. Санал хүсэлтийг нь авахаа битгий мартаарай.
МИНИЙ ИЛҮҮ САЙН АЖИЛТАЙ БОЛОХЫН ТӨЛӨӨ СУРЧ БОЛОВСРОХ ЯВЦДАА ГАРГАСАН АХИЦ
Яагаад би илүү бие даахыг хүсэж байна вэ?
Би бие даахын тулд ямар орлоготой байх шаардлагатай вэ?
Би тийм хэмжээний орлоготой болохын тулд ирээдүйд хийх ямар төрлийн ажлыг сонгосон бэ?
Ямар дадлага туршлага, эсвэл боловсрол эзэмшвэл миний ирээдүйн ажлын шаардлагыг хангах вэ?
Би ямар сургууль, хөтөлбөрийг сонгосон бэ? Яагаад?
Би боловсролынхоо зардлуудыг мэдэх үү? Би тэдгээрийг хэрхэн төлөх вэ? Ажил хийж? Гэр бүлээс? Зээл авч?
Би эдгээр зардлыг төлөхийн тулд ТБС-аас зээл авах хүсэлт гаргах хэрэгтэй юү?
Хэрэв зээл авах хэрэгтэй бол, би зөвлөхтэй болсон уу, мөн санваарын удирдагчтайгаа уулзсан уу?
Тийм бол, би зээлийн маягтыг бөглөж дууссан уу?
Надад байгаа хамгийн том асуудал эсвэл асуулт бол:
Надад өгөх санал хүсэлт эсвэл зөвлөгөө байна уу?
-