Өмнөх хэвлэлт
Эх сурвалж


Эх сурвалж

Бие даахын тулд сурч боловсрох нь

Дүрүүдийг сонгоод, дараах үйл явдлыг жүжигчлэн үзүүл.

ЗОХИЦУУЛАГЧ: Бүгдээрээ, сайн байна уу? Бидэнд нэрээ хэлээд, өөрийгөө товч танилцуулна уу.

КВАМЭ: За, намайг Квамэ гэдэг. Би дөнгөж саяхан номлолоосоо буусан, эхнэрээ хайж байгаа, мөн олдсон ажлаа хийж байгаа.

КОНСУЭЛО: Миний нэрийг Консуэло гэдэг. Би гэрлэсэн, хоёр жаахан хүүтэй. Би нөхөртөө жимсний лангуу ажиллуулахад нь тусалдаг.

МЭКАЛА: Намайг Мэкала гэдэг. Би зургаан настай охинтой, өрх толгойлсон эмэгтэй. Би зочид буудалд бүрэн цагийн цэвэрлэгчээр ажилладаг.

РОБЭРТ: Намайг Робэрт гэдэг. Би гэрлэсэн, таван хүүхэдтэй. Одоогийн байдлаар бишоп хийдэг ч, сайн ажил олох гэж хичээж байгаа.

ЗОХИЦУУЛАГЧ: За, сайн байна. Тэгэхлээр, яагаад та бүхэн энд ирсэн бэ?

КВАМЭ: Би зүгээр л сургуульд орох гэсэн юм. Номлолын бүх хамтрагч маань сургуульд орохоор гэр рүүгээ буцаж байсан. Би ч мөн адил сургуульд явмаар байна.

РОБЭРТ: Ер нь бол би Тасралтгүй Боловсролын Сангийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа юм л даа. Энд тэр талаар ярилцана биз дээ?

КОНСУЭЛО: Бошиглогч боломжийнхоо хэрээр боловсролтой бол гэж хэлсэн байдаг. Тийм учраас би нөхөртөө энэ бүхнийг хийх хэрэгтэй гэж хэлсэн.

МЭКАЛА: Тэгэхээр надад илүү бие даахад маань туслах сайн ажил хэрэгтэй байгаа юм. Тэгээд ч надад олон ур чадвар байхгүй.

ЗОХИЦУУЛАГЧ: За, тэгэхлээр бидэнд энд байх олон шалтгаан байгаа юм байна. Бүгдээрээ хамтдаа сайн ажиллацгаая. Мэкала, та маш чухал зүйл хэллээ. Та бидэнд илүү дэлгэрэнгүй ярьж өгнө үү.

МЭКАЛА: Би маш урт цагаар ажиллаж байгаа учраас охинтойгоо бараг хамт байж чаддаггүй. Үүнээс гадна, ямар нэгэн сургалтад хамрагдахгүйгээр сайн ажилд орох боломжгүй гэдгийг олж мэдсэн. Тийм ч учраас би ямар нэгэн мэргэжлийн ур чадвартай болохын тулд сурч боловсрох шаардлагатай байгаа юм. Манай бишоп энэ бол тэр газар чинь гэж хэлсэн.

ЗОХИЦУУЛАГЧ: Таны зөв, Мэкала! Үнэндээ бид бүгд яг энэ зорилгоор энд цуглараад байгаа билээ. Энэ нь зөвхөн сурч боловсрох тухай биш юм. Гайхалтай байгаа биз? Энэ бүлэг дадлага туршлагатай болоход, эсвэл боловсролтой болоход тань төлөвлөхөд тусална. Гэхдээ бүлгийн зорилго нь мэргэжлийн ур чадвартай болох, илүү сайн ажилд орох, өөрсдийн орлогыг нэмэгдүүлэх зэрэгт оршиж байгаа юм. Магадгүй хамгийн чухал нь, бид энэхүү 12 долоо хоногийн турш жинхэнээсээ бие даахад маань туслах зарчим, ур чадвар, туршлагуудын талаар суралцах юм. Тэгэхээр энэ нь зүгээр сургуульд явахаас хавьгүй илүү, маш чухал зүйлийн тухай байх болно.

РОБЭРТ: ТБС-гийн зээлийн тухайд юу хэлэх вэ?

ЗОХИЦУУЛАГЧ: Хэрэв танд үнэхээр зээл хэрэгтэй гэдгийг олж мэдэх юм бол, мэдээж зээлд хамрагдах боломжтой бөгөөд бид хэрхэн хамрагдаж болох талаар бүх зүйлийг ярилцана. Хэрэв танд зээл авалгүй, шаардлагатай дадлага туршлагаа олж авах боломж гарвал та яах вэ? Тэгвэл танд тэр зээл хэрэггүй шүү дээ.

КОНСУЭЛО: Энэ нь бидэнд их сургуульд ороход туслах уу?

ЗОХИЦУУЛАГЧ: Хэрэв их сургууль нь сайн ажилд ороход тань шаардагдах мэргэжил эзэмшихэд туслах зөв газар мөн юм бол, тийм. Зарим үед манай улс оронд их дээд сургуулийн диплом нь ажилтай болгоно гэсэн үг биш байдаг.

РОБЭРТ: Тэр ч үнэн шүү. Би таксины жолооч хийдэг эмч нарыг танина.

КВАМЭ: Би зүгээр л ямар нэгэн юм эхлүүлмээр байна. Би номлолынхоо өмнө зөвхөн гудамжинд л юм зардаг байсан. Надад ямар нэгэн мэргэжлийн дадлага туршлага байхгүй.

КОНСУЭЛО: Тэгэхлээр би энд ажил, боловсролын алиных нь талаар суралцах гэж байгаа юм бэ?

ЗОХИЦУУЛАГЧ: Хоёуланд! Бид бие даахыг хүсэж байгаа, тийм үү? Тэгэхээр бид бие даах чадвар хөгжүүлэх гол чухал зарчмуудын талаар суралцана. Эхлээд бид ямар төрлийн ажил бие даасан амьдралтай байхад хөтлөх орлогыг өгөх тухайд шийдвэр гаргана.

Дараа нь тэр ажлынхаа шаардлагыг хангахад ямар мэргэжил, боловсрол туслах талаар шийдвэр гаргах юм. Түүний дараа бид тэр сургалтын төлбөрөө хэрхэн төлөх, мөн сургуульдаа хэрхэн амжилт гаргах арга замын талаар ярилцана. Бид нэг нэгэндээ зорилгодоо хүрэхэд нь тусална.

РОБЭРТ: Одоо харин ойлгомжтой болж байна. Өнөөдрийг хүртэл би зөвхөн сургуульд орох талаар л бодож байсан болохоос яагаад сургуульд орох ёстой гэдгээ бодож үзэж байгаагүй юм байна.

КВАМЭ: Энэ нь надад ямар нэгэн чиглэл өгөх юм шиг сонсогдлоо. Манай чуулгын ерөнхийлөгч намайг наашаа явуулсанд гайхаад байх юм алга даа.

МЭКАЛА: Энэ нь бодит үр дүнд хүргэх үү? Би их хэцүү байдалд байгаа л даа. Бас өөр арга замаар сурч боловсрох гэж үзсэн.

ЗОХИЦУУЛАГЧ: Ер нь бол бид хамтдаа сайн хичээж, нэг нэгэндээ туслах ёстой. Гэхдээ би энэ нь боломжтой гэдэгт итгэдэг. Их Эзэн биднийг бие дааж, амжилттай байгаасай гэж хүсдэг гэдэгт би чин сэтгэлээсээ итгэдэг. Тэрээр биднийг сурч боловсорч, өсөж хөгжөөсэй хэмээн хүсдэг. Түүнчлэн Түүнд бидэнд туслах хүч чадал бий. Цагаатгал нь сүнслэг болон материаллаг зүйлсийн аль алинд үнэн бодитой үйлчилдэг. Мөн бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүд нь бидэнтэй адил олон хүнд тусалсан. Та нар юу гэж бодож байна? Бид чадах уу? Бүгдээрээ үзээд алдах уу? Энд нэг хүний түүх байна л даа:

ЭМЭЛДА: Онц сурдаг оюутан байгаа маань миний хичээл зүтгэлийн үр дүн биш, харин Сүмийн ач гавьяа юм. Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд элсэх нь намайг илүү сүнслэг түвшинд авч ирнэ гэдгийг мэдэж байсан ч, эрдэм мэдлэгийн үүд хаалгыг нээж өгнө гэдгийг огтхон ч төсөөлж байгаагүй.

Сургаалын талаар суралцах нь намайг нойрноос минь сэрээсэн. Энэ нь би өөрөө хувь заяаныхаа эзэн гэдгийг ойлгоход тусалсан. Бидний өнөөгийн нөхцөл байдал, бидэнд юу мэдрэгдэж байгаа зэргээс үл хамааран миний Тэнгэрлэг Эцэг бидэнд зориулан сайхан зүйл төлөвлөсөн байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.

4-р хуудас руу буцаж оч

“Явж, мөн хийх” талаар суралцах нь

Дараах догол мөрүүдийг ээлжлэн унш.

Ердийн ангид бид ихэнхдээ дараах загварыг дагадаг: (1) Ихэнхдээ ангидаа ямар нэгэн бэлтгэлгүй орж ирж, сууна. (2) Багш ярина. (3) Бид сонсож, суралцах гэж хичээнэ. (4) Зарим үед асуултад хариулна. Дараа нь (5) бид гэр гэртээ харьдаг.

Бид бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт дараах загварыг дагах болно:

Зураг
act diagram

Сууриа тавь

Тайлагна

Суралц

Тунгаан бод

Амлалт өг

Өдөр болгон хариуцлагатай ҮЙЛД

Бид долоо хоногийн турш үйлдэл хийж байх болно. Бид бүлгийнхээ өмнөх цугларалтаар хийнэ гэж амласан зүйлээ хийнэ. Бид асуулт асууж, шинэ санаа туршин, жинхэнээсээ суралцаж байх болно.

Дараа нь бүлгийнхээ цугларалтын өмнө бүгдээрээ дасгалын номоо, мөн өгсөн амлалтаа дахин нэг шалгаж, хичээлдээ оролцоход бэлэн, цагтаа ирж байна.

Бид долоо хоног болгоны бүлгийн цугларалтын эхний хагаст Суурь зарчим эсвэл дадал хэвшил дээр анхаарлаа хандуулж байна. Түүнчлэн бид гэр бүлийнхэндээ болон бусдад зааж өгөх үүрэгтэй.

Дараа нь бид амлалтаа тайлагнаж, нэг нэгнээсээ суралцан, сайжруулах арга замыг хайж олох юм.

Үүний дараа бид Суралц хэсэг рүү орно. Энд бид долоо хоногийн турш “явж, мөн хийх”-д шаардлагатай санаа, арга хэрэгслүүдийн талаар судална. Бид хамтдаа ярилцаж, видео бичлэг үзэн, суралцаж, мөн дадлага хийнэ.

Бид суралц хэсгийн дараа түр завсарлаад, тунгаан бодно. Энэ нь бидний сүнслэгээр өдөөгдөх, мөн хариултуудаа авах цаг байх юм.

Хамгийн сүүлд бид нэг нэгнийхээ өмнө амлалт өгнө. Бид амьдралаа сайжруулахын тулд долоо хоногийн турш хаашаа явж, юу хийх талаар ярилцана.

Энэ нь биднийг үйлдэх хэсэг рүү буцааж аваачих юм. Энэхүү сургалтын загварын хамгийн чухал хэсэг нь цугларалт хооронд болно! Бидэнд туслах долоо хоногийн “хамтрагчаа” бид өөрсдөө сонгох бөгөөд өдөр болгон уг хүнтэйгээ холбоо барьж, хийсэн, мэдэж сурсан зүйлсээ товч тайлагнаж байна. Бид мессеж илгээх юм уу, холбоо барих өөр арга хэрэгслийг ашиглаж болно. Нэмж хэлэхэд, бидний гэр бүл бидэнд туслах хамгийн чухал эх үүсвэр байх юм!

5-р хуудас руу буцаж оч

ТБС-ийн Санал болгосон жагсаалтууд

Дүрүүдийг сонгоод, дараах үйл явдлыг жүжигчлэн үзүүл.

ЗОХИЦУУЛАГЧ: За, тэгэхээр бүгд анхаарлаа нааш хандуулна уу. ТБС-гийн энэхүү Санал болгосон жагсаалт нь манай нутаг дэвсгэрт буй хамгийн сайн ажил, боловсрол олгох хөтөлбөр, сургуулиудыг оруулсан байгаа. Хэрэв та ТБС-аас зээл авах хүсэлтэй байгаа бол энэ жагсаалтаас сонгох ёстой.

КОНСУЭЛО: Яагаад?

ЗОХИЦУУЛАГЧ: Сайн асуулт байна. Энэ жагсаалтад манай нутаг дэвсгэр дээрх хамгийн сайн ажлуудыг оруулсан байгаа. Эдгээр нь “хамгийн хүсүүштэй ажлууд” бөгөөд эрэл хэрэгцээ ихтэй ажлууд юм. Эдгээр ажлын нээлттэй орон тоо их, мөн олон хүнийг ажилд авч байгаа.

РОБЭРТ: Энэ ч үнэхээр хэрэгтэй зүйл харагдаж байна. Хэн энэ жагсаалтыг гаргасан бэ?

ЗОХИЦУУЛАГЧ: Манай орон нутгийн бие даах чадвар хөгжүүлэх төвийн менежер болон зарим сайн дурынхан зах зээлийн судалгаа хийж, ажлын чиг хандлагыг ажиглан, олон ажил олгогчтой уулзаж ярилцсан. Түүнчлэн тэд санал болгосон ажлын шаардлагад нийцэх мэргэжлийн ур чадвар олгох орон нутгийн сургууль, хөтөлбөрүүдийг олсон юм.

МЭКАЛА: Тэд хөтөлбөрүүдийн үргэлжлэх хугацаа, үнийг мөн оруулсан байна.

КВАМЭ: Пөөх. Зарим сургуулийн яг ижил хөтөлбөр хоёр гаруй жилийн хугацаатай байхад, зарим нь 10 сар байгаа нь сонирхол татаж байна.

КОНСУЭЛО: Төлбөрийн хувьд ч их ялгаатай юм байна. Яагаад ийм байгаа юм бол?

ЗОХИЦУУЛАГЧ: Бид сургалтын төлбөрийн үнэ ба чанарын талаар дараагийн долоо хоногуудад олж мэднэ. Гэхдээ та нарын харж буй зүйл бол маш чухал. Учир нь сургууль бүр адил чанартай гэсэн үг биш юм!

МЭКАЛА: Тэр ч чухал шүү. Надад сайн ажилд ороход туслах сургуульд л би явах хүсэлтэй байна. Гэхдээ хугацаа богино, төлбөр бага байх нь бас чухал л даа.

ЗОХИЦУУЛАГЧ: Яг зөв. Санал болгосон сургууль, хөтөлбөрүүд нь санал болгосон ажлуудын шаардлагуудыг хангах ур чадварыг боломжит хугацаанд боломжийн төлбөрөөр олгож байгаа юм. Мөн төгсөгчдийнх нь ажлын байртай болсон үзүүлэлт өндөр байх ёстой. Энэ бол бидний хувьд маш чухал хэрэгсэл юм.

РОБЭРТ: ТБС-гаас зээл авах шаардлагагүй байсан ч гэсэн энэ нь бидэнд тус болох уу?

КВАМЭ: Мэдээж, тийм. Би ямар ч байсан энэ жагсаалтаас эхэлнэ.

ЗОХИЦУУЛАГЧ: Сайхан санаа байна. Та энэ жагсаалтад ороогүй ажил, хөтөлбөрийг, эсвэл сургуулийг сонгосон ч байсан гэсэн, ямар ажил эрэлт хэрэгцээ ихтэй байгаа, мөн тэдгээр ажилд аль хөтөлбөр, сургуулиуд илүү тохирох вэ? гэсэн асуултын хариултыг олсон байх ёстой. Та нар юу гэж бодож байна?

6-р хуудас руу буцаж оч

Миний ажлын төлөвлөгөө гурван минутад

Дүрүүдийг сонгоод, дараах үйл явдлыг жүжигчлэн үзүүл.

МЭКАЛА: За тэгэхээр, би одоо ажлын төлөвлөгөөгөө гурван минутад багтааж танилцуулъя. Эхний хэсэгт ажлынхаа сонголтуудыг жагсаасан байгаа. Би одоогоор эдгээр сонголтын талаар бүрэн шийдвэр гаргаагүй байгаа ч, их зүйл сурах илүү их найдвар төрж байна. Сонгосон ажлууд маань захирлын туслах, багш, зочид буудлын менежмент зэрэг юм. Тэгээд дараагийн хэсэгт…

РОБЭРТ: Ажлын төлөвлөгөөний дараагийн хэсэгт миний уулзаж ярилцсан хүмүүс байгаа. Орчуулагчийн ажлын хувьд, би орчуулгын товчооны хүмүүстэй болон гадаадын олон байгууллагатай хамтарч ажилладаг гадасны ерөнхийлөгчтэйгөө уулзсан. Боловсролын байгууллагын удирдах ажилтны тухайд, хувийн сургуулийн хоёрхон хүн надтай уулзаж ярилцах цаг гаргасан. Талхны үйлдвэрийн талаар хэлэхэд, би өөрийн нагац эгч Эллэнийг оруулаад, нийтдээ дөрвөн өөр талхны үйлдвэрийн эзэнтэй уулзсан. Бизнесийн туршлага дээрээ тулгуурлавал, энэ сонголт надад илүү боломжийн юм шиг харагдаж байгаа юм.

За тэгэхээр надаас асуух зүйл болон санал хүсэлт байна уу?

МЭКАЛА: Эдгээр сонголтын аль нь танд Сүмийн дуудлагаа илүү сайн хийх боломж олгох вэ? Танд энэ нь их чухал гэдгийг би мэднэ л дээ.

КОНСУЭЛО: Тэгэхээр, талхны үйлдвэрийг эхлүүлэхэд танд ямар ямар тоног төхөөрөмж хэрэгтэй вэ?

РОБЭРТ: Сайн асуулт байна. Тэгэхээр надад илүү их хугацаа хэрэгтэй, гэхдээ зардал …

КВАМЭ: Энэ нь сайхан үйл ажиллагаа байлаа, тийм ээ? Яг л номлолдоо буцаж очсон юм шиг. Манай гагнуурын газрын дарга надад өөрийгөө хэрхэн бэлтгэгдсэн болон төлбөр нь хэд байсан талаар хэлж өгсөн. Дараа нь надад ажлын байран дээрх сургалтад хамрагдвал сайн гэж хэлсэн. Өөр нэгэн газар намайг шууд ажлын байран дээрх сургалтад хамруулна гэсэн ч, цалин өгөхгүй гэсэн. Тийм болохоор хэрэггүй байх. Бас цагдаагийн академи надад их таалагдсан. Би сургуульд нэг жил суралцаад, дараа нь аль нэгэн офицерийг нэг жил дагах юм байна лээ. Тийм учраас өртөг нь өндөр ч, цалин нь миний авч байсан хамгийн өндөр цалингаас дөрөв дахин их байх юм. Би сонголтоо л хийх хэрэгтэй байна …

КОНСУЭЛО: За, эцэст нь би сонголтоо хийх болох нь. Одоогийн байдлаар би хоёр ажил сонгосон байгаа. Гэхдээ бид үүн дээр гэр бүлээрээ хамтарч ажиллаж байгаа болохоор сайхан байсан. Би программ хангамжийн мэргэжилтэн юм уу, эмнэлгийн лабораторийн технологич болохын тулд ажиллана гэж бодож байгаа. Хоёулангийнх нь цалин ойролцоо ч, программ хангамжийн мэргэжилтэн болох нь манай гэр бүлийн хувьд дээр байх гэж бодож байна. Би нөхөртөө үргэлжлүүлэн тусална, бас сургууль нь ч гэсэн гурван сарын хугацаагаар бага юм байна.

КВАМЭ: За, цаг дууслаа. Бид ч ахиц гаргаж байна шүү!

10-р хуудас руу буцаж оч

Үйлдэл ба амлалт

Дүрүүдийг сонгоод, дараах үйл явдлыг жүжигчлэн үзүүл.

БҮЛГИЙН 1 ДЭХ ГИШҮҮН: Бид амлалт өгч, түүнийгээ биелүүлэх ёстой гэдэгт итгэдэг. Манай бие даах чадвар олгох бүлгүүдэд бидний хийж буй бүх зүйл амлалт өгөх, тайлагнахад тулгуурладаг.

БҮЛГИЙН 2 ДАХЬ ГИШҮҮН: Бид бүлгийн цугларалтын төгсгөлд, долоо хоногт өөрсдийн хийх зүйлийнхээ талаар хэлэлцэж, амлалт өгснөө батлахаар гарын үсгээ зурдаг. Түүнчлэн бид “хамтрагчаа” сонгодог. Хамтрагч маань бидний дасгалын дэвтэр дээр гарын үсэг зурж, дэмжин туслах үүрэг хүлээдэг. Цугларалт хооронд, өдөр бүр бид хамтрагчтайгаа холбогдож, хийсэн ажлаа тайлагнаж, шаардлагатай үед тусламж авдаг.

БҮЛГИЙН 3 ДАХЬ ГИШҮҮН: Цугларалт хооронд, бид хийсэн ажлаа дасгалынхаа номон дээр тэмдэглэж, дасгалын хуудас эсвэл өөр маягтууд гээд бидэнд тарааж өгсөн хэрэгслүүдийг ашигладаг. Нэмэлт тусламж хэрэгтэй бол бид гэр бүл, найз нөхөд эсвэл зохицуулагчдаа ханддаг.

БҮЛГИЙН 4 ДЭХ ГИШҮҮН: Дараагийн цугларалт эхлэхэд бид ирж, амлалтаа хэрхэн биелүүлснээ тайлагнана. Энэ нь хүн бүрийн хувьд таатай, хүчирхэг туршлага байх ёстой. Бүлгийн бүх гишүүнийг тайлагнах үед тэд хэрхэн танд амлалт өгч, хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнахад тусалсан талаар бод.

БҮЛГИЙН 1 ДЭХ ГИШҮҮН: Эхлээд би өөрийн амлалтын талаар тайлагнахад надад “Ямар сонин юм бэ?” Манай бүлгийн гишүүдэд миний юу хийж байгаа нь яагаад чухал гэж? хэмээн бодогдсон. Харин дараа нь би тэд үнэхээр миний төлөө санаа тавьдаг болохыг олж мэдсэн. Энэ нь надад их тусалсан шүү.

БҮЛГИЙН 2 ДАХЬ ГИШҮҮН: Би бүлгийнхээ нэр төрийг унагаахыг хүсээгүй. Тийм болохоор би өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд их хичээл зүтгэл гаргасан. Би өөр арга замаар амжилт гаргахгүй байсан байх. Цугларалт болгоноор тайлагнах нь надад юу чухал болохыг мэдэж авахад тусалсан.

БҮЛГИЙН 3 ДАХЬ ГИШҮҮН: Бие даах чадвартай болох арга зам нь их чухал зүйл болохоор би бодохоос ч айж байсан. Гэвч бүлгийн цугларалтууд нь надад үүнийг жижиг жижиг алхмуудад хувааж өгч тусалсан юм. Би алхам болгоноо бүлгийнхэндээ тайлагнадаг байсан. Түүний дараа харин би бодит ахиц гаргаж эхэлсэн. Миний бодлоор би шинэ дадал хэвшлийг хөгжүүлснийхээ үр дүнд энэхүү амжилтад хүрсэн байх.

17-р хуудас руу буцаж оч

МИНИЙ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ: ЯМАР АЖИЛ БИЕ ДААХАД МААНЬ ТУСЛАХ ВЭ?

Сонирхож байгаа гурван төрлийн ажлаа жагсаан бич.

ЭНЭ ТӨРЛИЙН АЖЛЫН ТАЛААР ХЭН МЭДЭХ ВЭ?

Ажил бүрийн талаар уулзаж ярилцах 3-5 хүний нэрийг жагсаан бич.

БИ ЭДГЭЭР ХҮНД ЯМАР ЯМАР АСУУЛТ ТАВИХ ВЭ?

Би энэ ажилд орохдоо эхлээд хэдэн төгрөгийн цалинтай байх вэ? Нэг жил ажилласны дараа миний цалин хэд болох вэ?

Би ажил тус бүрийн шаардлагыг хэрхэн хангах вэ?

Танай нутаг дэвсгэрт сургууль бий юү?

Энэ төрлийн ажлын эрэлт хэрэгцээ өсөж байгаа юу?

Энэ ажлыг эхлүүлэхэд зардал нь хэд байх вэ?

Бусад асуулт?

ЯМАР АЖИЛ ХАМГИЙН САЙН ОРЛОГОТОЙ БӨГӨӨД МИНИЙ ХҮЧТЭЙ ТАЛ, УР ЧАДВАРТ ИЛҮҮ ТОХИРЧ БАЙНА ВЭ?

Би эдгээр сонголтын талаар юу олж мэдсэн бэ? Аль нь надад хамгийн сайн тохирч байна вэ?

Хэвлэх