Өмнөх хэвлэлт
Эх сурвалж


Эх сурвалж

Сүнслэг байдлаар бэлтгэлтэй байх нь

Дараахыг ээлжилж уншина уу.

ЖЮЛИ Б.БЭК

Хувийн илчлэлт хүлээн авахуйц зохистой байж, улмаар илчлэлт хүлээн авч, хэрэгжүүлэх чадвар бол энэ амьдралд олж авах нэн чухал чадвар юм. Их Эзэний Сүнсийг хүлээн авахад тэнцэхүйц байхын тулд Ариун Сүнсийг эгээрэн хүсэхийн зэрэгцээ зохистой байх хэрэгтэй юм.

Зарлигуудыг дагаж, нүглээ наманчлан, баптисм хүртэхдээ хийсэн гэрээгээ шинэчлэх нь Их Эзэний Сүнс үргэлж бидэнтэй хамт байх адислалыг боломжтой болгодог билээ [С ба Г 20:77-г үзнэ үү]. Ариун сүмд гэрээнүүд хийж, сахих нь… сүнслэг хүч чадлыг нэмэгдүүлдэг. …

Олон хэцүү асуултын хариултыг судар уншсанаар олж авч болно [2 Нифай 32:3-ыг үзнэ үү]. Судруудаас олж авсан гүнзгий ойлголтууд цаг хугацааны явцад өсөн нэмэгддэг билээ. Тиймээс өдөр бүр судар уншихад тодорхой цаг гаргаж байх хэрэгтэй.

Бас өдөр бүр залбирах нь Их Эзэний Сүнстэй байхад зайлшгүй хэрэгтэй юм (3 Нифай19:24–33-ыг үзнэ үү). Залбирч, судраас судалснаар тусламжийг шаргуу эрж хайдаг хүн асуултуудыг болон төрсөн сэтгэгдэл, санаа бодлоо бичиж тэмдэглэхээр цаас, харандаа бэлтгэж, хажуудаа тавих нь олонтоо байдаг.

Бид зөв зохистой байх үед илчлэлт нь цаг, хором бүрд ирэх болно. … Хувиараа илчлэлт хүлээж авах нь итгэл, хувийн шударга зан чанараа өсгөн нэмэгдүүлж, гэр бүлээ бэхжүүлэн, бидний тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг эрж олохын тулд өдөр бүр юу хийх ёстойгоо ойлгох боломжийг бидэнд олгодог. Хувийн илчлэлт нь хүч чадлыг байнга шинэчлэх эх сурвалж учраас ороо бусгаа, үймээн самуунтай үед ч бид найдвартай тусламж хүлээн авах боломжтой юм.

Биднийг “шударгаар үйлдэхэд, даруухнаар алхахад, зөв шударгаар шүүхэд” хөтөлдөг Сүнсэнд итгэлтэй байх ёстой гэдэг (С ба Г 11:12). Мөн энэ Сүнс нь оюуныг гэгээрүүлж, Сүнсийг баяраар дүүргэж, бидний хийх ёстой бүхнийг мэдэхэд тусална гэж заасан байдаг (С ба Г 11:13–14-ийг үзнэ үү).

Бид хувийн илчлэлтийг хүсэж, хүлээн авахад бэлтгэн, илчлэлт ирэх болно гэдэгт гуйвшгүй итгэлтэй байвал амлагдсан хувийн илчлэлт ирэх болно. (“Тэр өдрүүдэд Би шивэгчингүүд дээр ч Өөрийн Сүнсийг цутгана,” Ensign эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 11)

101-р хуудас руу буцаж оч.

Итгэлээр суралцахыг эрэлхийл

Энэ захиасыг ганцаараа юм уу, бүлгийн өөр нэгэн гишүүнтэй хамт унш. Уншаад, 104-р хуудсан дээрх санаануудыг ашиглан тэмдэглэ. Үүнийг өнөөдөр болон долоо хоногийн дараа, мөн нэг сарын дараа дахин унш. Та тэгж чадвал, мэдэж авсан зүйлээ бараг бүгдийг тогтоосон байна!

ДЭВИД А.БЭДНАР

Итгэлээр суралцахыг эрэлхийлэх гэдэг нь юу гэсэн үг вэ?

… Бид Бурханы охид, хөвгүүд учраас сонгох эрхээр адислагдсан билээ. … Суралцагчийн хувьд бид үгийг үйлдэж, үйл хэрэг болгогчид байх ёстой. … Бид үйлдэж, итгэлээр суралцахыг эрэлхийлдэг хүмүүс үү, эсвэл зааж өгөхийг, өөр дээр үйлдүүлэхийг хүлээж суудаг хүмүүс үү? … Бид бүхэн асууж, эрэлхийлж, тогшиход санаа сэтгэлээ бүрэн зориулах ёстой [3 Нифай 14:7-г үзнэ үү].

… “Итгэлээр суралцахад идэвхгүй хүлээн авах биш, харин сүнслэг, оюун ухаан, бие бялдрын хүч чармайлт шаардагддаг юм. … Итгэлээр суралцах нь “зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг” аль алиныг нь шаарддаг билээ (С ба Г 64:34). Итгэлээр суралцах нь Ариун Сүнс Бурханы үгийн хүчийг зүрх сэтгэлд ойртуулан, дотор нь оруулж өгсний үр дүн юм. Итгэлээр суралцахыг багшаас суралцагчид шилжүүлж өгөх боломжгүй, харин суралцагч мэдлэгийг өөртөө олж авахын тулд итгэлээ хөгжүүлж, үйлдэх ёстой.

Бага залуу Иосеф Смит … итгэлээр суралцах гэдэг нь юу болохыг ойлгож байсан юм. … Тэр өөрийгөө “итгэлээрээ гуйж,” [Иаков 1:6] мөн үйлдэхэд гарцаагүй бэлдсэн байсан билээ. … Иосефийн асуултууд түүнд мэдэх хэрэгтэй зүйлээс гадна хийх хэрэгтэй зүйлс дээр нь мөн адил төвлөрсөн байсныг анзаарна уу. … Түүний залбирал зөвхөн аль сүм зөв болох талаар байгаагүй. Түүний тавьсан асуулт аль сүмд орох нь зүйтэй болох талаар байсан юм. Иосеф ойн цоорхой руу итгэлээр суралцахаар очсон байв. Тэр үйлдэхээр шийдсэн байлаа. …

Үнэхээр, мөнх бус амьдралын хамгийн хүнд асуудлуудын нэг бол яах аргагүй итгэлээр суралцахыг эрэлхийлэх явдал юм. … Иосеф “Үнэн болон мэргэн ухааныг олж авах хамгийн сайн арга бол номоос олж авах биш харин Бурханд залбирлаар очиж, тэнгэрлэг сургаалуудыг олж авах байдаг билээ” [Сүмийн түүх, 4:425]. …

… Өөр хүнээс олж авсан хариулт ихэвчлэн мартагддаг болохыг би өөрийн туршлагаас ойлгож авсан юм. … Гэхдээ итгэлээ хөгжүүлснээр нээгдсэн, эсвэл олж авсан хариулт нь ихэвчлэн насан туршид бидэнтэй үлддэг байна. …

Итгэлээр суралцахыг эрэлхийлэх нь хүн нэг бүрийн өөрийн үүрэг хариуцлага юм. … Итгэлээр суралцах нь бидний хувь хүний сүнслэг хөгжилд болон Сүмийн өсөлтөд нэн чухал зүйл билээ. … Бид итгэлээр суралцахыг эрэлхийлэхийн тулд хүн нэг бүр зөв шударгын төлөө өлсөж, цангаж, Ариун Сүнсээр дүүргэгдэх болтугай [3 Нифай 12:6-г үзнэ үү]. (“Seek Learning by Faith,” Ensign, 2007 оны 9-р сар, 63–68 эсвэл Лиахона, 2007 оны 9-р сар, 19–24)

106-р хуудас руу буцаж оч

Гэрт хийх дасгал: Би сургуульдаа амжилттай суралцахад бэлэн үү?

Бид сурч боловсрох, эсвэл дадлага туршлагатай болох явцдаа амжилт гаргахад өөрийгөө бэлдсэн байх хэрэгтэй. Энэ үнэлгээг бие даан хийж дуусга. Та бусад хүнээс өөрийн санал бодлыг нэмэрлэхийг хүсэж болно.

Мэдэгдэл болгоны өмнө 1, 2 эсвэл 3 гэсэн тоо бич. 1 = ажиллах хэрэгтэй 2 = боломжийн 3 = маш сайн

Тэр тал дээр хэрхэн ахиц гаргаж болох талаар санал бодлоо бич.

  • Өөртөө сэдэл төрүүлэх. Би хэцүү зүйлсийг өөрөө хийж чадна. Би бусдын шахалт шаардлагагүйгээр өдөр бүр ажилладаг.

  • Ахиц гаргах арга замууд:

  • Ажил мэргэжлийн тухай шийдвэр. Надад тодорхой зорилго байдаг бөгөөд би сургуулиа төгсөж чадна.

  • Ахиц гаргах арга замууд:

  • Сурах хүсэл эрмэлзэл. Би хүсэл эрмэлзэлтэй бөгөөд надад саад бэрхшээлүүд саад болж чадахгүй.

  • Ахиц гаргах арга замууд:

  • Төлөвлөлт. Би амьдралынхаа эзэн. Би өдөр, долоо хоногуудаа төлөвлөдөг бөгөөд Ариун Сүнсээр удирдагддаг.

  • Ахиц гаргах арга замууд:

  • Дэмжлэг туслалцаа. Миний эргэн тойронд намайг дэмжин, чиглүүлж, хайрладаг хүмүүс бий. Байхгүй байсан ч, би дэмжлэг туслалцаа үзүүлэх хүмүүсийг олно.

  • Сайжрах арга замууд:

  • Мөнгөний менежмент. Би мөнгө олж, хадгалж чадна. Би ТБС-ийн зээл зэрэг төлбөрөө цаг тухайд нь төлдөг. Би олсон орлогынхоо хэмжээнд амьдардаг.

  • Ахиц гаргах арга замууд:

Та энэ дасгалаас юу олж сурсан бэ? Өөрийн санаа бодлыг гэр бүлийнхэнтэйгээ эсвэл найз нөхөдтэйгөө хуваалц.