Амлалт өг
Би хэрхэн өдөр бүр ахиц гаргах вэ?
-
Цаг:Амлалт өг хэсэгт 10 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
Дадлага хий:Хамтрагчаа сонго. Нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа шийд.
Хамтрагчийн нэр
Холбоо барих мэдээлэл
Амлалтаа нэг нэгээр нь хамтрагчдаа чанга уншиж өг. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амла! Доор гарын үсгээ зур.
МИНИЙ АМЛАЛТУУД |
---|
Би гэр бүлийнхэнтэйгээ хамтарч, өөрийн орлого ба амьжиргааныхаа зардлыг үнэн зөв жагсааж бичнэ. |
Би өөрийн боловсролын зардлыг тэмдэглэж, тэтгэлэг, мөнгөн тэтгэмж, зээл, өөр бусад санхүүгийн боломжийн талаар олж мэднэ. |
Би санхүүгийн төлөвлөгөөгөө танилцуулахад бэлтгэнэ. |
Би өнөөдрийн “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заана. |
Би хадгаламжиндаа ганц хоёр төгрөг байсан ч нэмж хийнэ. |
Би хамтрагчдаа тайлагнана. |
Миний гарын үсэг
Хамтрагчийн гарын үсэг
Би хийж гүйцэтгэсэн ажлаа хэрхэн тайлагнах вэ?
-
Дадлага хий:Дараагийн цугларалтын өмнө гаргаж буй ахицаа тэмдэглэхийн тулд энэ амлалтын хүснэгтийг ашигла. Доорх хүснэгтэд “Тийм,” “Үгүй” гэж, эсвэл амлалтаа биелүүлсэн тохиолдлынхоо тоог бич.
Гэр бүлийнхэнтэйгээ хамтарч орлого, зарлагаа жагсааж бичсэн (Тийм/Үгүй)
Боловсролын зардлаа тэмдэглэсэн; санхүүгийн боломжуудыг судалсан (Тийм/Үгүй)
Санхүүгийн төлөвлөгөөний танилцуулгад бэлтгэсэн (Тийм/Үгүй)
“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил,” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)
Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)
Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)
-
Унш:Үүнээс гадна, өөрийн хувийн зардлыг “Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлын ар талд тэмдэглэхээ битгий мартаарай.
Дараагийн долоо хоногт “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын нэг сэдвээр зохицуулагч хийх хүнийг сонго. (“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын сэдвээр хэрхэн зохицуулагч хийхээ мэдэхгүй байна уу? 17-р хуудсыг болон хавтасны нүүр хуудасны дотор талыг уншина уу).
Хэн нэгнээс хаалтын залбирал хийж өгөхийг хүс.