Өмнөх хэвлэлт
Тайлагна


Тайлагна

ногоон дугуй сум

Би өгсөн амлалтаа биелүүлсэн үү?

Цаг:Зөвхөн энэ хуудсанд 10 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул (Тайлагна хэсэгт бүхэлд нь биш).

Дадлага хий:Амлалтаа тайлагнацгаая. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлсэн хүмүүс босно уу. (Алга таш.)

Унш:Одоо бүгдээрээ бос. Бид өгсөн бүх амлалтаа биелүүлэхийг хичээх ёстой. Энэ нь бие даасан хүмүүсийн эзэмших чухал дадал хэвшлийн нэг юм. Бүгдээрээ бүлгийнхээ уриаг хамт уншицгаая.

Унш:Сууцгаая.

Ярилц:Энэ долоо хоногт та нар өгсөн амлалтаа биелүүлж байхдаа юу сурч мэдэж авсан бэ? Танд бүлгийн зүгээс ямар нэгэн туслалцаа хэрэгтэй байсан уу?

Би өөрийн санхүүгийн төлөвлөгөөг хийж байхдаа юу сурч мэдсэн бэ?

Цаг:Зөвхөн энэ хуудсанд 40 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

санхүүгийн төлөвлөгөөний хуудас
Дадлага хий:

Бүлгийн гишүүн бүр санхүүгийн төлөвлөгөөгөө 3 минутаас бага хугацаанд багтаан бүлгийнхэндээ танилцуулах ёстой.

Танилцуулгаа хийж дууссаныхаа дараа санал хүсэлт байгаа эсэхийг асуу. Хүмүүсийн өгсөн санал хүсэлтийг бичиж ав. Доор өгөгдсөн зайд бичиж тэмдэглэ.

Бүх хүнд өгөгдсөн хугацаанд тайлагнах боломж олгох үүднээс санал хүсэлтээ цөөн үгээр илэрхийл.

Ярилц:Шийдвэр гаргахад тань туслах санааг тайлангуудаас олж авсан уу? Өөрт төрсөн бодлыг доор бич.