Зохицуулагчийн үүрэг
Цугларалт хийх өдөр:
-
Бүлгийн гишүүд рүү мессеж илгээ, эсвэл утсаар ярь. Тэднийг 10 минутын өмнө ирж, амлалтаа хэрхэн биелүүлсэн талаар тайлагнахад урь.
-
Цугларалтын үеэр ашиглах материалуудыг бэлд.
Цугларалт эхлэхээс 30 минутын өмнө:
-
Бүх хүнийг нэг нэгэнтэй нь ойрхон суулгахын тулд ширээ тойруулан сандлуудаа тавь.
-
Энэ амлалтын хүснэгтийг самбар дээр зур.
Бүлгийн гишүүний нэр
Гэр бүлийнхэнтэйгээ ажил, боловсрол болон санхүүгийн төлөвлөгөөгөө ярилцсан (Тийм/Үгүй)
Би ТБС-ийн зээл авах хэрэгтэй эсэхээ шийдсэн (Тийм/Үгүй)
Хэрэв надад ТБС-ийн зээл авах хэрэгтэй бол би маягтаа бөглөж эхэлсэн (Тийм/Үгүй)
Суурь зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)
Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)
Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)
Глория
Т
Т
Т
Т
Т
Т
Цугларалт эхлэхээс 10 минутын өмнө:
-
Хүмүүсийг орж ирэхэд дотно хүлээж авч угт.
-
Бүлгийн гишүүдийг орж ирэхэд, тэднээс самбар дээрх амлалтын хүснэгтийг бөглөхийг хүс.
-
Цаг бүртгэгч томил.
Цугларалт эхлэх үед:
-
Хүмүүсээс гар утас болон бусад хэрэгслээ унтраахыг хүс.
-
Нээлтийн залбирал хий ( хүсвэл дуулал дуулж болно).
-
Бүлгийн хүмүүсийг ярилцаж байх хооронд, хоцорч ирсэн хүмүүсээс гар утсаа унтрааж, амлалтын хүснэгтээ бөглөхийг нам дуугаар хүс.
-
“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимол дээр ажиллахад 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” дээрх 5-р зарчмыг үзэж дуусга. Дараа нь энэ дасгалын номны дараагийн хуудаснаас үргэлжлүүлэн унш.