Өмнөх хэвлэлт
Суралц


Суралц

улбар шар гэрлийн чийдэнгийн шил

Би ангиас гадуурх орчинд өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ?

Цаг:Судал хэсэгт 60 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Унш:Бид өнгөрсөн долоо хоногт хэрхэн итгэлээр суралцах, мөн ангидаа хэрхэн судалж суралцах талаар ярилцсан. Энэ долоо хоногт бид ангиас гадуурх орчинд өөрийгөө хэрхэн бэлтгэх талаар ярилцана.

1 дэх долоо хоног

2 дахь долоо хоног

3 дахь долоо хоног

4 дэх долоо хоног

5 дахь долоо хоног

6 дахь долоо хоног

Ямар төрлийн ажил бие даахад маань туслах вэ?

Ямар боловсрол миний ажлын шаардлагыг хангах вэ?

Сургалтын төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Би Тасралтгүй Боловсролын Сангаас зээл авах хүсэлт гаргах хэрэгтэй юү?

Би ангид байхдаа хэрхэн амжилттай суралцах вэ?

Би ангиас гадуурх орчинд хэрхэн амжилтад хүрэх вэ?

Унш:Энэ долоо хоногт бид энэ асуултын хариултыг олох бөгөөд дараах үйлдлийг хийнэ:

Унш:ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АСУУЛТ—Би ангиас гадуурх орчинд хэрхэн амжилтад хүрэх вэ?

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙХ ЗҮЙЛ—Би өөрийн сүнслэг бэлтгэлийг хүчирхэгжүүлэн, бусадтай хамтарч ажиллах, даалгавар хийж гүйцэтгэх зэрэг суралцах ур чадвар, дадал хэвшлээ сайжруулна.

Би хэрхэн сүнслэг байдлаар өөрийгөө бэлтгэх вэ?

Унш:Боловсрол олж авахыг эрэлхийлэх нь бидэнд илүү их боломж олгоно. Бид бүх зүйлийн үнэн мөн чанарыг мэдэгч Ариун Сүнсийг дагаж чадна! Бид хэчнээн завгүй байсан ч, өдөр бүр сүнслэг байдлаар өөрийгөө бэлтгэхэд цаг зав гаргах ёстой. Тэгсэн цагт Сүнс бидэнд илүү хурдан суралцаж, илүү их зүйлийг санаж тогтооход тусална.

Үз:“Сүнслэг байдлын хувьд бэлэн байх” (Видео бичлэг байхгүй бол 112-р хуудсыг унш.)

Ярилц:Бид Сүнсний удирдамжийг хүлээн авах шаардлагыг хэрхэн хангах вэ? Сүнс нь бидэнд суралцахад хэрхэн туслах вэ?

Унш:Эдгээр нь сүнслэгээр бэлтгэхэд туслах хүчин зүйлс болно:

  • Өглөө болгон, орой бүр залбир. Хичээлээ хийхийн өмнө болон дараа нь залбир. Тэнгэрлэг Эцэгээс бидний оюун ухаан, хүчин чармайлтыг адислахыг хүс;

  • Өдөр бүр судруудаас унш.

  • Зарлигуудыг дага. Өөрсдийгөө цэвэр ариун байлга.

  • Бусдад үйлчил. Бусдыг бидэнтэй хамт суралцахад нь тусал.

Дадлага хий:Доорх хүснэгтэд сүнслэгээр өөрийгөө бэлдэж, хичээл сургуульдаа амжилт гаргахад тань туслах зарчмууд орсон байгаа.

Та дараах зүйлсийг хэр сайн хийж байгаа тухай бод. Сайжрах арга замуудыг бич.

Би Сүнс надад тусалж, надаар дамжуулан ажиллаж байгааг мэдэрдэг.

Миний суралцах хүсэл эрмэлзэл, сурч боловсрох хүсэл, мөн сурах чадвар өсөж байгаа.

Би Бурханы тушаалуудыг дагаж, үр дүнтэй суралцах зарчмуудыг хэрэгжүүлдэг.

Би өдөр болгон суралцдаг. Би цагаа төлөвлөж, төлөвлөгөөгөө дагадаг. Би даалгавраа цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг.

Би Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлж, мөн бусдад тэдгээрийг хөгжүүлэхэд нь тусалдаг.

Ярилц:Бидний хүн нэг бүр сүнслэг байдлаараа илүү сайн бэлтгэлтэй байхын тулд ямар амлалт өгөх ёстой вэ? Бид эдгээр амлалтыг биелүүлэхэд бие биедээ хэрхэн тусалж болох вэ?

Би ангиас гадуур хэрхэн бэлтгэх вэ?

Унш:Эдгээр нь ангиас гадуурх орчинд бэлтгэх явцад амжилтад хүргэх дөрвөн хүчин зүйл болно. Бид тэдний тухай нэг бүрчлэн суралцана.

Судалж суралц: ангиас гадуурх орчинд бэлтгэх

Үр дүнтэй суралцах төлөвлөгөө гаргах

Бусадтай ажиллаж, суралцах

Ойлгож, тогтоохын тулд унших

Даалгаврыг цаг тухайд нь хийж дуусгах

Би үр дүнтэй суралцахаа хэрхэн төлөвлөх вэ?

Ярилц:Хаана, хэзээ суралцахаа төлөвлөх нь яагаад чухал вэ? Цагаа нарийвчлан зохицуулах нь яагаад чухал вэ?

Дадлага хий:Бүлгийн өөр нэг гишүүнтэй хамтар. Та нар сургууль эхэлсний дараа хэзээ, хаана хичээлээ хийж байх талаар шийдвэр гаргахад нэг нэгэндээ тусал.

  1. Та нар өдөр болгон хичээлээ хийж байх цэвэр цэмцгэр, нам гүм газар олж чадах уу? Та хаана хичээлээ хийж байх вэ?

  2. Та өдөр бүр тогтсон цагт хичээлээ хийж байхаар төлөвлөж чадах уу?

Да. Мя. Лха.

Пү. Ба. Бя.

Дадлага хий:Бүлгийн өөр нэгэн гишүүнтэй хамт өдөр болгон хичээлээ хийхэд тань саад болох аливаа асуудлыг жагсаан бич. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар шийд гарга.

ЯМАР ЗҮЙЛ НАДАД ХИЧЭЭЛЭЭ ХИЙХЭД СААД БОЛОХ ВЭ?

БИ ЭНЭ АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?

Хөршүүд чимээ шуугиан гаргах

Үдээс хойш 3-5 цагийн хооронд чимээ гаргахгүй байхыг тэднээс эелдэгхэн хүс.

Би ангиас гадуур хэрхэн бэлтгэх вэ?

Унш:Зарим хүн бүлэг дотор сайн суралцдаг. Манай бие даах чадвар хөгжүүлэх бүлэг бол үүний сайн жишээ!

Ярилц:Ямар зүйл манай бие даах чадвар хөгжүүлэх бүлгийг суралцах сайн газар болгож байгаа вэ? Манай бүлэг та бүхнийг хариуцлагатай байж, үйлдэхэд тань хэрхэн тусалж байна вэ?

Унш:Бид сургуульд суралцаж байхдаа ихэвчлэн ангийнхныхаа дунд байдаг. Тэд ч мөн адил суралцахыг хүсдэг. Хэрэв бид зөв хүнээ олж чадах юм бол, тэд бидэнд, бид тэдэнд суралцахад нь тусалж чадна.

Ярилц:Үр дүнтэй суралцахад нөлөөлөх эдгээр хүчин зүйлийн талаар ярилц. Та нар суралцах бүлгээс ихийг сурч мэдсэн тохиолдлынхоо талаар ярилц. Их зүйл сурч мэдээгүй тохиолдлынхоо талаар ярилц. Юугаараа ялгаатай байсан бэ?

  • Хамт ажиллахад хамгийн сайн суралцагчдыг—ялангуяа тантай адил сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй нэгнийг ол.

  • Хамтдаа хичээлээ тогтмол давтаж байх цагийг товло.

  • Хичээлээ хийж эхлэхийн өмнө тодорхой зорилго дээр санаагаа нэгтгэ.

  • Хичээл хийж дуусах үед хоёулаа юу хийх, хэзээ хийж дуусах талаар амлалт өг.

  • Хамтдаа цагийг сайхан өнгөрүүл. Гэхдээ гол зүйлдээ анхаарлаа хандуул.

  • Бэлтгэлтэй байж, өөрийн зүгээс хийх ёстой зүйлээ хийж бай. Бүлгийн гишүүддээ суралцахад нь тусал. Тэднээс боломжтой бүх зүйлийг сурч ав.

Дадлага хий:Та өөрийн суралцах арга барилыг сайжруулахын тулд суралцах бүлгийг хэрхэн ашиглаж болох вэ? Өөрийн бодол санааг бичиж аваад, хэрэгжүүл.

Би уншсан зүйлээ хэрхэн ойлгож, тогтоон авах вэ?

Унш:Бид сургуульд орвол их зүйл унших хэрэгтэй болно. Бид уншсан зүйлээ ойлгож, тогтоохын тулд олон зүйл хийж чадна.

Ярилц:Та нарт уншсан зүйлээ ойлгон, тогтоож, хэрэгжүүлэхэд тань туслах дараах алхмын талаар ярилц.

  1. Залбир. Та ойлгож, тогтооход тань туслахыг Сүнснээс хүс.

  2. Тоймлон бич. Уншсан зүйлийнхээ гол утга санааг бич. Дараа нь утга агуулгыг дэмжих үзэл санаа, баримт мэдээлэл, тоо хэмжээ зэргийг нэмж бич. Тэдгээр тэмдэглэлийг тухайн өдрөө, долоо хоногийн болон сарын дараа дахин эргэн харж унш.

  3. Хэрэв та сурах бичигтэй бол чухал ба мэдэхгүй үгсийн доогуур зур. Үгсийн тодорхойлолтыг хажуу талын зайд бич.

  4. Хажуу талын зайд бичиж, тэмдэглэл хий. Хоорондын уялдаа холбоо ба үйл явцыг харуулан зур. Шинэ мэдээллийг мэддэг зүйлтэйгээ уялдуулан холбо.

  5. Өөрөөсөө шалгалт ав. Энэ мэдээллийг ашиглаж, хэрэгжүүлэх арга замыг ол.

Дадлага хий:Бүлгээрээ энэ нийтлэлийг үз. Уншигч дээрх бүх санааг хэрхэн ашигласан байна вэ? Дараагийн хуудсан дээрх уншигчийн хичээлийн тоймыг авч үз. Та үр дүнтэй унших талаар юу сурч мэдсэн бэ?

Залбирал: Надад энэ захиасыг сонсох хэрэгтэй байсан гэсэн мэдрэмж төрсөн.

“Сонгох эрх” бол сонголт хийх эрх юм.

Нүглээ наманчилбал, Цагаатгал буруу сонголтуудыг засаж залруулна.

Би залбирахдаа илүү анхааралтай сонсож байх хэрэгтэй.

Би үүнийг номлолд байхдаа мэдэж авсан.

Энэ нь миний зорилготой хэрхэн холбогдож байна вэ?

Дадлага хий:113-р хуудсан дээрх “Итгэлээр суралцахыг эрэлхийлэх нь” нийтлэлийг ганцаараа унш. Ойлгож, тогтоож авахыг хичээ. 104-р хуудсан дээрх бүх таван алхмыг хий.

Нийтлэлийг дахин уншилгүйгээр, уншсан зүйлийнхээ талаар энэ шалгалтыг ав. Та ойлгож, тогтоож авахын тулд уншсан уу?

  1. Бид итгэлээр суралцахыг эрэлхийлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

  2. Бидний хүн нэг бүр итгэлээр суралцахыг эрэлхийлэх нь яагаад чухал вэ?

  3. Иосеф Смит итгэлээр суралцахыг хүсэж байгаагаа хэрхэн харуулсан бэ?

Ярилц:Та мэдээллийг илүү сайн тогтоохын тулд эдгээр суралцах таван алхмыг хэрхэн ашиглаж болох вэ?

Би даалгавраа хэрхэн хийж дуусгах вэ?

Унш:Бид даалгавраа хэрхэн ойлгож, цагт нь хийж дуусгах вэ? Бид хэрхэн хамгийн сайнаараа хийж чадах вэ? Эдгээр нь суралцагч бүрд байдаг асуулт юм.

Ярилц:Та даалгавраа ойлгохын тулд юу хийсэн бэ? Танд даалгавраа цагтаа, сайн хийж дуусгахад юу тусалсан бэ?

Унш:Сайнаар эхлэх нь ихэвчлэн сайнаар төгсдөг гэдгийг санаж байх нь зүйтэй. Даалгавар хүлээн авсан бол эртнээс төлөвлөж, хийж эхлэх нь зүйтэй!

Дадлага хий:Энэ үйл ажиллагааг хийж, өөрийгөө шалга. Мөр болгон дээрх дөрвөн зайны нэгэнд “х” гэж тэмдэглэн, энэ тал дээр хэр байгаагаа шалга. Ахиц гаргахын тулд энэ үйл ажиллагааг долоо хоног тутам давтан хий.

Би даалгавраа бүрэн ойлгох хүртлээ асуулт тавьдаг.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнх тохиолдолд

Байнга

Би даалгавар юм уу, төсөл хүлээн авсныхаа дараа хийж дуусгах огноогоо хуанли дээр тэмдэглэж, хийж дуусгах алхмуудаа төлөвлөдөг.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнх тохиолдолд

Байнга

Би хэрхэн дүгнэгдэх тухай олж мэдэн, амжилтад хүрэхийн тулд өөрөөсөө шаардагдах бүх зүйлийг сурч, хийдэг.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнх тохиолдолд

Байнга

Би даалгавраа цаг алдалгүй хийж дуусгадаг. Би залхуурч, хойш суудаггүй.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнх тохиолдолд

Байнга

Боломж гарвал би багштайгаа даалгаврынхаа явцын талаар хуваалцаж, шаардлагатай үед хийж дуусгах хугацаанаас нь өмнө туслалцаа авч чаддаг.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнх тохиолдолд

Байнга

Амлалт ба хичээнгүй байдал

Унш:Бид “судлахаар мөн тэрчлэн итгэлээр” суралцахад бэлэн байна уу (С ба Г 88:118)? Бид хичээл зүтгэл гарган, хэзээ ч бууж өгөхгүй байж чадах уу?

Биднийг зохистой байвал Ариун Сүнс биднийг хүчирхэгжүүлнэ гэдэгт бид итгэдэг үү? Бид үйлчлэхийн тулд сурч боловсорч байна уу?

Ярилц:Бид нэг нэгэндээ амжилт гаргахад нь хэрхэн тусалж чадах вэ?

Дадлага хий:Гэртээ 114-р хуудсан дээрх амжилтад хүрэх бэлтгэлээ шалга.

Би илүү бие даасан болж байна уу?

Цаг:Зөвхөн энэ хуудсанд 15 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Унш:Бидний зорилго бол материаллаг болон сүнслэг тал дээрээ бие даах явдал мөн. Боловсролтой, мөн ажилтай болох нь энэ зорилгын зөвхөн нэг хэсэг юм. Итгэлээ хөгжүүлж, сүнслэг байдлаа хүчирхэгжүүлэх нь энэхүү зорилгын өөр нэгэн хэсэг юм.

Ярилц:Та “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмуудаар дадлага хийж, зааж сургаснаар илүү бие даасан болж чадсан уу?

Дадлага хий:Өнөөдөр та болон таны гэр бүлийн бие даасан байдал ямар байна вэ? “Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлынхоо Бие даасан байдлын үнэлгээний хоосон хуудсыг нээ. Алхмуудыг хий. Дараах зүйлсийн талаар гурван минут тунгаан бод:

“Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлын нүүр хуудас

Та одоо зарлагаа илүү сайн мэддэг болсон уу? Та одоо эдгээр асуултад “ихэвчлэн” эсвэл “байнга” гэж хариулдаг болсон уу? Та бие даахад шаардлагатай орлогынхоо тодорхойлсон мөнгөн дүнд илүү итгэлтэй байна уу? Та бие даахад тань шаардлагатай орлогодоо хүрэхэд илүү ойртож байна уу?

Унш:Бидний зорилго бол материаллаг болон сүнслэг тал дээрээ бие даах явдал мөн. Боловсролтой болох нь энэхүү зорилгын зөвхөн нэг хэсэг нь юм. Түүнчлэн бид “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмуудын дагуу амьдарснаар, мөн сайн ажилд орж чадсанаар бие дааж чадах юм.

Бид дараагийн зургаан цугларалтаар “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмуудаар үргэлжлүүлэн дадлага хийнэ. Бид үлдсэн зарчмуудыг үзэж, төгсгөл хэсгийн төслийг хийж дуусгана.

Бид “Ажил хайх нь” дасгалын номыг ашиглаж, илүү сайн ажилд ороход туслах дадлага хийх болно.