Өмнөх хэвлэлт
Эх сурвалж


Эх сурвалж

Гаргасан ахицаа тайлагнах нь

Дүрүүдийг сонгоод, дараах үйл явдлыг жүжигчлэн үзүүл.

ЗОХИЦУУЛАГЧ: Одоо бид ямар ахиц гаргаснаа тайлагнана. Робэрт, та эхлэх үү?

РОБЭРТ: За, тэгье. Эхнийх нь “Би яагаад бие даасан байхыг хүсэж байна вэ?” гэсэн асуулт байна. Та бүхэн миний нөхцөл байдлыг мэднэ. Би гэр бүлтэй, үүрэг хариуцлага ихтэй тул сайн ажилд орох хэрэгтэй. Би үнэхээр бие даан, гэр бүлээ тэжээж, дуудлагадаа илүү сайн үйлчлэхийг хүсэж байна.

РОБЭРТ: Дараагийн асуулт бол “Би ямар орлоготой байх хэрэгтэй вэ?” Төсвөө тооцоолох үйл явцыг авч үзсэн нь бидэнд их хэрэгтэй байсан. Бид одоогийн байгаагаасаа хоёр дахин илүү орлоготой болох хэрэгтэй юм байна лээ. Энэ нь ч зүгээр, бүх юм болж бүтнэ гэж бодож байгаа.

РОБЭРТ: Дараа нь “Ирээдүйд ямар төрлийн ажил тэр орлогыг авчрах вэ?” Би орчуулгын ажил зүгээр гэж бодож байгаа. Би одоо хоёр хэлээр ярьдаг. Ажлын цаг нь ч гэсэн уян хатан.

МЭКАЛА: Наадах чинь санал болгосон ажлын жагсаалтад байгаа юу?

РОБЭРТ: Тийм, байгаа. Энэ ажлын эрэлт хэрэгцээ их, маш хурдацтай өсөж байгаа.

РОБЭРТ: За тэгэхээр, “Надад ямар дадлага туршлага хэрэгтэй вэ?” Би өөрийн хэлний ур чадварыг сайжруулах хэрэгтэй. Үүнээс гадна, би техникийн болон бизнесийн ур чадварт суралцах хэрэгтэй. Би бас ажлын байран дээр явагддаг сургалтад хамрагдах хэрэгтэй гэдгийг олж мэдсэн.

КВАМЭ. Та тийм сургууль олсон уу?

РОБЭРТ: Олсон! Хөтөлбөр ба сургуулийн аль аль нь Санал болгосон сургууль, хөтөлбөрийн жагсаалтад орсон байна лээ. Би Лингуа Сэлэри сургуулийн орчуулагчийн дээд түвшний сургалтад сууж болох байх гэж найдаж байна. Тэдний төгсөгчдийн ажилд орсон үзүүлэлт өндөр, ажлын байран дээрх сургалтад хамрагдах боломжтойгоос гадна харилцаа холбоо сайтай юм байна лээ.

ЖАНИЯ: Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа ба төлбөр хэд вэ?

РОБЭРТ: Ажлын байран дээрх сургалттайгаа нийлээд хоёр жилийн хөтөлбөр юм байна лээ. Би дуудлагаа хийхийн тулд сургалтдаа оройн цагаар сууна. Бид сургалтын төлбөрийнхөө хагасыг төлж чадна, харин үлдсэнд нь ТБС-ийн зээл авах хэрэгтэй.

ЗОХИЦУУЛАГЧ: Сайхан сонсогдож байна, Робэрт. Чамд үүнтэй холбоотой асуудал эсвэл асуулт байна уу?

РОБЭРТ: Үнэнийг хэлэхэд, эхнэр бид хоёр Сүмийн дуудлага, гэр бүлээсээ хол өнгөрүүлэх цагийн талаар санаа их зовсон л доо. Гэхдээ бид хүүхдүүдийнхээ саналыг асуухад бүгд дэмжиж байсан. Миний орлого бараг гурав дахин нэмэгдэх боломжтой болох юм.

ЗОХИЦУУЛАГЧ: Сайн тайлан байлаа. Робэртод өгөх санал хүсэлт юм уу, зөвлөх зүйл байна уу?

ЖАНИЯ: Танай сургууль руу унаа сайн явдаг уу, мөн та эдгээр зардлаа хэрхэн төлөх гэж байгаа вэ?

РОБЭРТ: Ирэх, очих замдаа хэд хэдэн автобус дамжин суух хэрэгтэй, харин зардлаа хэрхэн төлөх талаар бодож байгаагүй юм байна. Тийм болохоор сануулсанд баярлалаа.

КВАМЭ: Би чамайг сайн орчуулагч болно гэж бодож байна. Чи их хурдан сэтгэдэг, бас хэл яриа сайтай юм. Сургуульд сурч байх үедээ орчуулгын ажил хийж, туршлага хуримтлуулах боломжтой юу?

РОБЭРТ: Наадах чинь харин ёстой сайхан санаа байна. Та нарт энэ талаар мэдэж байгаа зүйл байна уу?

82-р хуудас руу буцаж оч

Боловсрол бол боломжийг нээх түлхүүр юм

Дараах мэдэгдлүүдийг ээлжлэн унш.

84-р хуудас руу буцаж оч

Бодит амьдралаас олж авах боловсрол

Бүлгийн бусад гишүүнийг 85-р хуудас дээрх тэмдэглэлийг харж байх үед нэг гишүүнээс үүнийг уншихыг хүс.

ХЭНРИ Б.АЙРИНГ

Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөх нь сурч мэдэх хүсэл эрмэлзлийг өгдөг. … Энэ нь Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарсны жинхэнэ үр жимс юм. … Бид Бурханд болон Түүний хүүхдүүдэд илүү сайн үйлчлэхийг үргэлжлүүлэн эрэлхийлбэл, энэ нь хамгаас үнэтэй адислал болно. …

Их Эзэн ба Түүний Сүм нь Түүнд болон Түүний үр хүүхдүүдэд үйлчлэх чадварыг маань хөгжүүлэхийн тулд мэдлэг боловсролтой болохыг үргэлж дэмжиж байдаг билээ. Түүнд бидний ямар авьяас чадвартай байхаас үл хамааран, хүн нэг бүрээр хийлгэх үйлчлэл бий. Мөн энэ үйлчлэлийг сайн хийх нь эрдэм мэдлэгтэй байхтай нэг удаа юм уу, нэг хэсэг хугацаагаар биш, харин үргэлж холбоотой байдаг.

… Бид залбирч, мацаг барьж, хөдөлмөрлөснөөр, мөн Түүнд үйлчлэх санаа сэдэлтэй байснаар Түүний ач ивээлийг өөрсөд дээрээ хүлээн авна. … [Энэ] нь бид үүнд дан ганц өөрийн төрөлх чадавхаас илүү хурдан суралцаж, ур чадвараараа түүнийг илүү их хөгжүүлж чадна гэсэн үг юм. …

Бидний хамгийн түрүүнд хийж сурах ёстой зүйл бол сүнслэг суралцахуй юм. … Та нар боловсролыг зөвхөн энэ зуурдын амьдралд зориулж биш, бас мөнх амьдралдаа зориулан эрэлхийлж байгаа болно. Та нар энэ бодит үнэнийг тодорхой хардаг болсон цагт, сүнслэг суралцахуйг нэгдүгээрт тавьж, шашны бус боловсролоо ч мөн адил орхигдуулахгүй. Үнэндээ та тэрхүү сүнслэг үзэгдлийг харсан учраас шашны бус боловсролдоо илүү их анхаарал хандуулах болно. …

… Их Эзэн та нарын хийх ёстой зүйлийг төдийгүй, уг зүйлийг хийхийн тулд та нар юу мэдэх хэрэгтэйг аль алиныг нь мэднэ. Тэр танд суралцах боломжуудыг бэлтгэсэн байгаа гэдэгт та итгэлтэй байж болно. …

Бидний сурч боловсрох аян хэзээ ч төгсөх ёсгүй. … Бидний амьдрахаар бэлтгэгдэж буй жинхэнэ амьдрал бол мөнх амьдрал мөн. … Бурхан, бидний Тэнгэрлэг Эцэг Өөрийн амьдарч буй амьдралаар биднийг амьдраасай хэмээн хүсдэг гэдэгт бид итгэдэг. Бидний энэ амьдралдаа сурч мэдсэн бүх зүйл амилуулалтаар бидэнтэй хамт сэргээгдэх болно гэдэг нь үнэн билээ. Түүнчлэн бидний сурч мэдсэн бүх зүйл бидний үйлчлэх чадварыг нэмэгдүүлнэ. …

Та бүхэн Их Эзэн Багш, бидний Аврагч Есүс Христэд талархалтай байгаасай хэмээн би залбирч байна. Та нар хайрт Тэнгэрлэг Эцэгийнхээ үр хүүхдүүддээ өгөөсэй хэмээн та бүхнээс хүсэж байгаа тэрхүү агуу үйлчлэлийг мэдрээсэй, мөн Түүний та нарт зориулан бэлдсэн суралцах боломжуудыг хараасай хэмээн би залбирч байна. (“Real-Life Education,” New Era, 2009 оны 4-р сар, 2–8)

85-р хуудас руу буцаж оч

Суралцахуй ба хожмын үеийн гэгээнтнүүд

Бүлгийн бусад гишүүнийг 86-р хуудсан дээрх тэмдэглэл хөтлөх дасгалыг хийж байх үед нэг гишүүнээс үүнийг чанга уншихыг хүс.

ДАЛЛИН Х.ӨҮКС, КРИСТЭН М.ӨҮКС НАР

Бид хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд боловсролд итгэдэг. …Манай шашин бидэнд Сүнсээр суралцахыг эрэлхийлэх, хүн төрөлхтний ашиг тусын тулд мэдлэгээ ашиглах үүрэг хариуцлагатай хэмээн сургадаг. …[Тэнгэрлэг Эцэгийн] Сүнс нь сурч боловсрох гэсэн бидний хүчин чармайлтыг чиглүүлэн эрчимжүүлж, үнэнийг ойлгох чадварыг нэмэгдүүлж чадна. …

Бид Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авахын тулд суралцах хүчин чармайлтаа хувийн зохистой байдалтайгаа хослуулсан байх ёстой. …Нүгэл нь Их Эзэний Сүнсийг зайлуулдаг бөгөөд энэ тохиолдолд Сүнсний онцгой гэрэл алга болж, сурч мэдэх хүсэл эрмэлзэл сулардаг байна. …

… Хэрэв бид зохистой байж, бие сэтгэл бүхнээ Бурханы алдар сууд зориулах юм бол, бидний “бүхэл бие гэрлээр дүүргэгдэх болно, мөн бидэнд харанхуй байх нь үгүй; мөн гэрлээр дүүргэгдсэн тэрхүү бие бүх зүйлийг ухамсарладаг бөлгөө” (С ба Г 88:67) гэсэн амлалтыг бидэнд өгсөн байдаг билээ. …

… Наманчлал нь Есүс Христийн цагаатгагч золиослолоор дамжуулан биднийг нүглээс цэвэршүүлдэг учраас, Ариун Сүнсний заах хүчээр дамжуулан гэрэл ба үнэнийг эрэлхийлдэг бүх хүний сурч боловсрох замдаа хийх ёстой нэн чухал алхам мөн. …

Бид сурч боловсрох сонголтоо хийхдээ өөрсдийгөө болон биднээс хамааралтай байж болох бүх хүнийг дэмжихэд бэлэн байх ёстой. Зах зээлд хэрэгтэй ур чадвар, мэргэжлийг эзэмших нь маш чухал юм. Боловсрол нь хувь хүний аюулгүй байдал, сайн сайхан амьдралд зайлшгүй хэрэгтэй зүйл.

Бидний Тэнгэрлэг Эцэг биднээс сонгох эрх ба сүнсний нөлөөг ашиглан, өөртөө болон өөрийн ур чадварт дүгнэлт хийж, ямар боловсрол эзэмших нь дээр болох талаар шийдвэр гаргахыг хүсэж байдаг. … Патриархын адислалаа уншиж, өөрсдийн төрөлх чадавх, авьяас чадварын талаар эргэцүүлэн бодож, урагшил. Эхний алхмаа хий, тэгсэн цагт үүд хаалгууд нээгдэх болно. … Их Эзэнтэй хамт байхад “бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг” (Ром 8:28) гэдгийг мэдэх болно. …

Бидэнд зорилгодоо хүрэхийн тулд тэмцэх үе тулгарах боловч, бидний тэмцэл олж авсан мэдлэгтэй минь адил өсөлт хөгжлийг бидэнд авчрах юм. Сорилтуудыг даван туулах явцдаа хөгжүүлсэн чадварууд маань үүрд мөнхөд бидэнтэй хамт байх болно. …

Хамгийн чухал нь, бид судруудыг болон Сүмийн ном зохиолуудыг уншиж, Сүмд болон ариун сүмд явснаар сүнслэг боловсролоо байнга хөгжүүлж байх үүрэгтэй. Амьдралын үгс дээр найрлах нь бидний амьдралыг баяжуулан, хайрладаг хүмүүстээ заах чадварыг маань хөгжүүлж, биднийг мөнх амьдралд бэлтгэнэ.

Боловсролын эцсийн зорилго бол биднийг хаант улс дахь илүү сайн эцэг эх, үйлчлэгч болгох явдал мөн. …Боловсрол бол Бурханаас ирдэг бэлэг. Бид үүнийг бусдын ашиг тусын төлөө ашиглах юм бол энэ нь манай шашны тулгуур чулуу болдог билээ. (“Learning and Latter-day Saints,” Liahona, 2009 оны 4-р сар, 26–31)

86-р хуудас руу буцаж оч

ТЭМДЭГЛЭЛ