Суралц
Би сургалтын төлбөрөө хэрхэн төлөх вэ?
-
Цаг:Суралц хэсэгт 30 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
Унш:Одоо бид ирээдүйн ажлынхаа шаардлагыг хангахад ямар боловсрол, эсвэл дадлага туршлага хэрэг болох талаар илүү сайн ойлголттой болсон байна. Одоо бид сургалтын төлбөр хэд байх, мөн төлбөрөө хэрхэн төлөхөө шийдэх боломжтой. Хувийн хадгаламж, гэр бүлийн туслалцаа, тэтгэлэг, зээл гээд олон боломж, эх сурвалж бий.
1 дэх долоо хоног
2 дахь долоо хоног
3 дахь долоо хоног
4 дэх долоо хоног
5 дахь долоо хоног
6 дахь долоо хоног
Ямар төрлийн ажил бие даахад маань туслах вэ?
Ямар боловсрол миний ажлын шаардлагыг хангах вэ?
Сургалтын төлбөрөө хэрхэн төлөх вэ?
Би Тасралтгүй Боловсролын Сангаас зээл авах хүсэлт гаргах хэрэгтэй юү?
Би ангид байхдаа хэрхэн амжилттай суралцах вэ?
Би ангиас гадуурх орчинд хэрхэн амжилтад хүрэх вэ?
-
Үз:“Сургалтын төлбөрөө төлөх нь” (Видео бичлэг байхгүй бол 54-р хуудсыг унш.)
-
Унш:Энэ долоо хоногт бид энэ асуултын хариултыг олох бөгөөд дараах үйлдлийг хийнэ:
-
Унш:ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АСУУЛТ—Сургалтын төлбөрөө хэрхэн төлөх вэ?
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙХ ЗҮЙЛ—Би сонирхож буй сургалтын хөтөлбөрийнхөө төлбөрт хэдэн төгрөг төлөх хэрэгтэйг олж мэдэн, ямар арга замаар төлөх талаар судалж, санхүүгийн төлөвлөгөө боловсруулна.
-
Унш:Бид сургалтын төлбөрөө төлөх мөнгөний талаар нэлээн бодох болно. Энэ нь эхлээд таатай санагдахгүй байж болох ч, бидэнд санхүүгээ ухаалаг төлөвлөж, шаардлагатай боловсролоо олж авахад маань тусална.
-
Ярилц: Баруун гар талд байгаа судрыг унш. Бүлгээрээ судрын зарчмыг ярилц. Та эдгээр зарчмыг ойлгосныхоо дараа мөнгөний талаар юу гэж бодож байна вэ?
Би зарлагаа хэрхэн урьдчилан тооцоолох вэ?
-
Дадлага хий:Дараагийн жишээг чанга уншаад, хэрхэн тооцоо хийхээ ярилц.
-
Ярилц:Мануэл, Элизабет хоёр сургуулийн эхний жилийн төлбөрт 9750-ийг нэмж төлөх хэрэгтэй. Та нар тэдний хэрхэн тооцоолж гаргасныг олж харав уу? Та нарт байгаа аливаа асуултыг хамтдаа ярилц.
Миний орлого хэд вэ? Миний зарлага хэд вэ?
-
Унш:Тэгэхээр цөмөөрөө боловсролынхоо санхүүгийн төлөвлөгөөг боловсруулцгаая.
-
Дадлага хий:Хэдэн минут гаргаж, энэ маягтыг бие даан бөглө. Өөртөө шударга бай. Та харандаа ашиглаж болно. Дараа нь долоо хоногийн турш гэр бүлийнхэнтэйгээ хамтран ажиллаж, үүнийг илүү үнэн зөв болго. Одоогийн байдлаар тоог өөрийн мэдэхээр баримжаалан тооцоол.
Миний боловсролын зардалд юу юу орох вэ?
-
Унш:Одоо бүгдээрээ боловсролын зардлаа авч үзье.
-
Дадлага хий:Эдгээр хоосон зайг бөглөж, тооцоо хий. Харандаа хэрэглэ. Хэрэв та нэг тодорхой хөтөлбөрийг сонгосон бол нэг баганыг бөглө. Хэрэв та хоёр юм уу гурван хөтөлбөр сонгосон бол тэдгээр баганыг бөглөөд, хооронд нь харьцуул. Тусламж хэрэгтэй бол нэг нэгэнтэйгээ, эсвэл зохицуулагчтайгаа хамтарч ажил.
Энэ жишээ нь нэг жилийг хамарсан болно. Таны хөтөлбөрийн хугацаа богино бол барагцаалсан тооцоогоо хугацаандаа тохируул. Танд БДЧХТ-ийн Санал болгосон сургууль, хөтөлбөрийн жагсаалт болон боловсролын төлөвлөгөөн дээрх мэдээлэл тусална.
МИНИЙ БОЛОВСРОЛЫН САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ (нэг жилийн)
Жишээ
Рентгений эмч1 дэх хөтөлбөр
2 дахь хөтөлбөр
3 дахь хөтөлбөр
Сургалтын төлбөр (нэг жилийн)
12000
Шалгалтын болон бусад төлбөр (элсэлт, лиценз, гэрчилгээ, төгсөлтийн шалгалтын болон бусад төлбөр—нэг жилийн) нэм
+2000
+
+
+
Ном, хэрэгслүүдийг (нэг жилийн) нэм
+1000
+
+
+
Тэтгэлэг эсвэл мөнгөн тусламж (байвал—нэг жилийн) хасах
-1000
-
-
-
“Д” Миний боловсролын зардлууд (нэг жилийн)
= 14000
=
=
=
“Г” Бидний төлж чадах мөнгөн дүн (нэг жилийн)
-1000
-
-
-
“Е” Төлөх мөнгөн дүн
= 13000
=
=
=
Би боловсролын зардлынхаа хэдийг нь төлж чадах вэ?
-
Дадлага хий:Дээрх хүснэгтийн доод мөрийг хар.
Хэрэв “Е” нь 0 эсвэл түүнээс бага байвал, та өөрийн боловсролын бүх зардлыг төлж чадна гэсэн үг. Танд баяр хүргэе!
Хэрэв “Е” нь 0-оос их байвал та тэр хэмжээний мөнгөн дүнг төлөх арга олох хэрэгтэй гэсэн үг. Та шаардлагатай байгаа мөнгөө тэтгэлэгт хамрагдаж, нэмэлт ажил хийж, эсвэл зээл авч төлж болно.
Хэрэв би өөрөө төлж чадахгүй бол өөр ямар ямар боломж надад байгаа вэ?
-
Унш:Бид ямар нэгэн золислол гаргаж байгаад ч гэсэн, өөрсдийн боловсролын зардлыг төлж чадвал сайн. Хэрэв бидний тооцоо боловсролын зардлаа төлж чадахгүй гэдгийг харуулбал бид өөр эх сурвалж руу хандана.
-
Ярилц:Бүлгээрээ энэ хүснэгтийн хэсэг бүрийг ээлжлэн унш. Сонголт бүрийг ярилц. Аль нь танд хамгийн тохиромжтой байна вэ?
САНХҮҮГИЙН БОЛОМЖУУД
ДАВУУ ТАЛУУД
СУЛ ТАЛУУД
Сургуульд явах хугацаандаа дахиад нэг ажилд орох
Өрөнд орохгүй, эсвэл хүү төлөхгүй. Ур чадварт суралцана, эсвэл түүнийг сайжруулна. Чухал харилцаа холбоо тогтооно.
Хоёр ажилд зэрэг ажиллахын хажуугаар хичээл сургуульдаа амжилт гаргах нь хэцүү байж магадгүй. Гэр бүлд хэцүү байж магадгүй. Хөтөлбөрөө дуусгахад илүү урт хугацаа шаардагдаж магадгүй.
Гэр бүлийнхнээсээ авах
Таньж мэддэг, итгэдэг хүмүүсээсээ зээлдэнэ. Тэд таныг амжилтад хүрээсэй гэж хүсдэг.
Гэр бүлийн харилцааг хөндийрүүлж магадгүй. Гэр бүлд гэнэтийн асуудал гарвал хэцүү байдалд орж магадгүй.
Тэтгэлэг болон буцалтгүй тусламж олох
Өрөнд орохгүй, хүү төлөхгүй. Өөр ажилд оролгүй чөлөөтэй суралцах боломж олгоно.
Олоход хэцүү байж магадгүй. Гэхдээ хичээгээд үзэх хэрэгтэй!
Цалинтай ажлын байран дээрх сургалт юм уу, цалинтай дадлага хийлгэх газар олох
Боловсролтойгоо холбоотой ур чадварт суралцана. Туршлагатай болно. Цаашид ажилд авч магадгүй.
Ажиллаж, суралцахын хажуугаар ажлын байран дээрх сургалтад хамрагдах нь хүндрэлтэй байж магадгүй.
Банкнаас эсвэл төрийн байгууллагаас зээл авах
Банкинд зээлийн түүхтэй болно. Засгийн газрын зарим зээлийн хүү бага байдаг.
Зээлийн хүү өндөр байх магадлалтай. Зээлсэн учраас буцааж төлөх хэрэгтэй.
Тасралтгүй Боловсролын Сангийн (ТБС) зээлд хамрагдах хүсэлт гаргах
Зохистой Сүмийн гишүүд авах боломжтой. Зээлийн хүү бага. Зээлийн эргэн төлөхөд туслах гүйцэтгэлийн урамшууллын системтэй.
Энэ нь зээл учраас буцааж төлөх шаардлагатай (бусад хүнд зээл авах боломж олгохын тулд).
-
Ярилц:Та төлбөр, чанар зэргийг судалж, хамгийн сайн сургуулийг олж чадсан уу?
Хэрэв та зээл авах сонирхолтой байвал зээлээ эргүүлэн төлж чадах уу? Зарчмын хувьд, боловсролынхоо хөтөлбөрт хамрагдаж, төгссөний дараах зээлийн төлбөр тань таны сарын орлогын 10 хувиас илүү гарсан байх ёсгүй.
Хэрэв танд боловсролын зардлын талаар нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол хэн таны асуултад хариулж өгч туслах вэ? Та гэр бүлийнхэнтэйгээ энэ талаар ярилцах уу? Та нэмэлт мэдээллийг өөр хаанаас авч болох вэ?
Би Боловсролын санхүүгийн төлөвлөгөөгөө хэрхэн танилцуулах вэ?
-
Дадлага хий:Дараагийн долоо хоногт та өөрийн санхүүгийн төлөвлөгөөг гурав эсвэл түүнээс бага минутад багтаан танилцуулна. Та доорх үгийг ашиглаж болно. Та хувийнхаа нууц мэдээллийг хуваалцах шаардлагагүй. Дараагийн долоо хоногт таныг танилцуулгаа өгсний дараа, бүлгээрээ Тасралтгүй Боловсролын Сангийн зээл гэсэн санхүүгийн өөр нэгэн боломжийг судална.
Долоо хоногийн турш, эдгээр хоосон зайг бөглөх хариултыг олж ав. Гэр бүлийнхэндээ юм уу, бусдад танилцуулга өгч, дадлага хий:
МИНИЙ БОЛОВСРОЛЫН САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
-
Би (тоо) сургуулийн үнэ, чанарыг хооронд нь харьцуулсан.
-
Миний хувьд хамгийн сайн гурван сургууль бол:
, , .
-
Одоогийн байдлаар, би сургуулийг хамгийн сайн хувилбар гэж бодож байна. Учир нь .
-
Би өөрийн орлого, зарлагыг гэр бүлийнхэнтэйгээ хамт тооцоолсон. Би эдгээр зүйлийг сурсан:
.
-
Би сургалтынхаа төлбөрийг өөрөө төлөх боломжтой эсэхээ тооцоолж үзсэн бөгөөд би (чадна, чадахгүй) гэдгээ олж мэдсэн.
(Хэрэв өөрөө төлөх боломжтой бол 9-ийг алгас; чадахгүй бол 6 руу оч.)
-
Би сургуулийнхаа эхний жилд өөр ажил, тэтгэлэг, гэр бүлийн тусламж эсвэл зээл маягаар нэмэлт (мөнгөн дүн) олох хэрэгтэй.
-
Би энэ эхний жилийн дараах жилд сургалтынхаа төлбөрт нэмж (мөнгөн дүн) олох хэрэгтэй.
-
Би сургалтынхаа төлбөрийг төлөх өөр боломжуудыг судалж эхэлсэн. Одоогийн байдлаар миний сонирхож байгаа боломж бол .
-
(Хэрэв та хуваалцахыг хүсвэл) Би өөрийн боловсрол ба санхүүгийн төлөвлөгөөний талаар залбирсан бөгөөд .
-
Надад та нарын зөвлөгөө, тусламж хэрэгтэй байна. Та нарт надад санал болгох зүйл байна уу? Санаагаа энд бич.
-