Амлалт өг
Би хэрхэн өдөр бүр ахиц гаргах вэ?
-
Цаг:Амлалт өг хэсэгт 10 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
Дадлага хий:Хамтрагчаа сонго. Нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа шийд.
Хамтрагчийн нэр
Холбоо барих мэдээлэл
Амлалтаа нэг нэгээр нь хамтрагчдаа чанга уншиж өг. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амла! Доор гарын үсгээ зур.
МИНИЙ АМЛАЛТУУД |
---|
Би гэр бүлийнхэндээ, эсвэл найз нөхдөдөө суралцахад өөрийгөө сүнслэгээр хэрхэн бэлтгэх талаар заана. |
Би өдөр болгон ангиас гадуур судалж суралцах үндсэн зарчмуудаар дадлага хийнэ. |
Хэрэв надад зээл хэрэгтэй бол би ТБС-ийн зээлийн маягтыг бөглөж дуусгана. |
Би өнөөдрийн “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заана. |
Би хадгаламжиндаа ганц хоёр төгрөг байсан ч нэмж хийнэ. |
Би хамтрагчдаа тайлагнана. |
Миний гарын үсэг
Хамтрагчийн гарын үсэг
Би хийж гүйцэтгэсэн ажлаа хэрхэн тайлагнах вэ?
-
Дадлага хий:Дараагийн цугларалтын өмнө өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлыг тэмдэглэхийн тулд энэ амлалтын хүснэгтийг ашигла. Доорх хүснэгтэд “Тийм” эсвэл “Үгүй” гэж бич.
Суралцахад хэрхэн өөрийгөө сүнслэгээр бэлтгэх талаар гэр бүлийнхэндээ, эсвэл найз нөхдөдөө заасан (Тийм/Үгүй)
Ангиас гадуур судалж суралцах үндсэн зарчмуудаар дадлага хийсэн (Тийм/Үгүй)
Хэрэв надад ТБС-ийн зээл хэрэгтэй бол зээлийн маягтыг бөглөж дууссан (Тийм/Үгүй)
“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил,” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)
Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)
Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)
-
Унш:Үүнээс гадна, өөрийн хувийн зардлыг “Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлын ар талд тэмдэглэхээ битгий мартаарай.
Дараагийн долоо хоногт “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын нэг сэдвээр зохицуулагч хийх хүнийг сонго. (“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын сэдвээр хэрхэн зохицуулагч хийхээ мэдэхгүй байна уу? 17-р хуудсыг болон хавтасны нүүр хуудасны дотор талыг уншина уу).
Хэн нэгнээс хаалтын залбирал хийж өгөхийг хүс.
Зохицуулагчийн анхааралд: Дараагийн цугларалтад бүлгийн бүх гишүүнд зориулж “Ажил хайх нь” дасгалын номыг авчир.
Дараагийн цугларалтыг “Ажил хайх нь” дасгалын номны 1-р хуудаснаас эхэл. Сурах материал нь таныг Тэргүүн Зөвлөлийн захидал руу болон “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын 1-р зарчим руу чиглүүлэх ч, та 7-р зарчмыг үргэлжлүүлэн үзэх хэрэгтэй. Бид дараагийн 6 цугларалтаар “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын үлдсэн зарчмуудыг болон төгсгөл хэсгийн төслийг үзэж дуусгана.
12 дахь цугларалтын үеэр “Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлын арын хуудсан дээрх бие даасан байдлын үнэлгээг хийж дуусгах ёстойг битгий мартаарай.