Суралц
Миний боловсролын сонголтууд юу вэ?
-
Цаг:Суралц хэсэгт 30 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
Унш:Одоо бид ирээдүйн ажлынхаа талаар ойлголттой болсон байгаа. Энэ долоо хоногт бид уг ажлын шаардлагыг хангахуйц ур чадвартай болохын тулд ямар сургууль, эсвэл дадлага туршлага хэрэгтэй болох талаар ярилцана.
1 дэх долоо хоног
2 дахь долоо хоног
3 дахь долоо хоног
4 дэх долоо хоног
5 дахь долоо хоног
6 дахь долоо хоног
Ямар төрлийн ажил бие даахад маань туслах вэ?
Ямар боловсрол миний ажлын шаардлагыг хангах вэ?
Сургалтын төлбөрөө хэрхэн төлөх вэ?
Би Тасралтгүй Боловсролын Сангаас зээл авах хүсэлт гаргах хэрэгтэй юү?
Би ангид байхдаа хэрхэн амжилттай суралцах вэ?
Би ангиас гадуурх орчинд хэрхэн амжилтад хүрэх вэ?
-
Дадлага хий:Хэрэв өмнөх долоо хоногт зохицуулагч Бие даах чадвар хөгжүүлэх төвийн Санал болгосон жагсаалтуудыг өгөөгүй бол энэ удаа нэг хувийг бүлгийн гишүүн тус бүрд тарааж өгнө.
Самбар дээр бичих хоёр хүнийг сонго. Дараа нь бүгдээрээ танай нутаг дэвсгэрт орших сургууль ба сургалтын хөтөлбөрүүдийг хоёр минутад багтаан нэрлэ. Дараах зүйлсийг авч үз:
-
Улсын ба хувийн их, дээд сургуулиуд
-
Мэргэжлийн ба техник мэргэжлийн сургалтууд
-
Ажлын байран дээрх буюу компани дээрх сургалт
-
Санал болгосон сургууль, хөтөлбөрүүдийн жагсаалт дээрх хөтөлбөр, сургуулиуд
-
-
Унш:Ямар сонголт нь бидний ирээдүйн ажлын шаардлагыг хангах вэ? Бүх сургууль, хөтөлбөр адил биш гэдгийг ойлгох нь чухал. Тэд хугацаа, төлбөр, түвшингээрээ өөр өөр байдаг. Зарим нь төгсөгчдөдөө ажилд ороход нь тусалдаг. Харин зарим нь үр дүн муутай эсвэл төлбөр нь хэт үнэтэй байдаг.
-
Үз:“Сургууль эсвэл сургалтын хөтөлбөрийг сонгох нь” (Видео бичлэг байхгүй бол 38-р хуудсыг унш.)
-
Ярилц:Та зөв сургалтын хөтөлбөрийг хайж олохын тулд ямар ямар алхам хийх ёстой вэ?
-
Унш:Хэрэв бидэнд ТБС-ийн зээл хэрэгтэй бол бид сургууль, хөтөлбөрөө Санал болгосон сургууль, хөтөлбөрүүдийн жагсаалтаас сонгох хэрэгтэй болно. Эдгээр сургууль нь санал болгосон ажилд ороход хэрэгтэй ур чадварыг олгодог. Түүнчлэн тэд төгсөгчдөдөө тухайн ажлыг олж өгч тусалдаг. Та орон нутгийнхаа Бие даах чадвар хөгжүүлэх төвийн менежертэй холбоо барьж, жагсаалтад харгалзаж үзэх юм уу, нэмж оруулах хүсэлт гаргаж болно.
-
Унш:Энэ долоо хоногт бид дараах асуултыг тавьж, энэ үйлдлийг хийнэ:
-
Унш:ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АСУУЛТ—Ямар боловсрол, эсвэл сургалт миний ажлын шаардлагыг хангах вэ?
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙХ ЗҮЙЛ—Боловсролын сонголтуудыг судалж, хөтөлбөрүүдийн талаар бусад хүнтэй уулзаж ярилцах замаар мэдэж аваад, сурч боловсрох төлөвлөгөөгөө гаргана.
Би боловсролын төлөвлөгөөгөө хэрхэн хийх вэ?
-
Дадлага хий:Бид долоо хоногийн турш “боловсролын төлөвлөгөө” боловсруулна (33-р хуудсыг үзнэ үү). Энэ дасгал нь танд үүнийг хэрхэн хийж болохыг алхам алхмаар зааж өгнө!
1-р алхам. Жишээнүүдийг унш. Дараа нь дадлага хийх зорилгоор “Таны жишээ” гэдгийн доор сонирхож байгаа сургуулийнхаа сонголтыг бич. Тухайн сонголтынхоо талаар уулзаж ярилцаж болох бүх хүний нэрийг жагсааж бич.
МИНИЙ БОЛОВСРОЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ: МИНИЙ БОЛОВСРОЛЫН СОНГОЛТУУД ЮУ ВЭ?
1-р жишээ
2-р жишээ
Таны жишээ
Судалж байгаа хөтөлбөрүүд, эсвэл сургуулиудаа жагсааж бич.
Политехникийн Их Сургууль
Программ хангамжийн мэргэжил олгох төв
ХӨТӨЛБӨР ЭСВЭЛ СУРГУУЛИЙН ТАЛААР ХЭН МЭДЭХ ВЭ?
Хөтөлбөр эсвэл сургууль тус бүрийн талаар уулзаж ярилцах хүмүүсийн нэрийг жагсааж бич.
Аддо эгч тэнд ажилладаг.
Сургуулийн зөвлөхүүд болон багш нар
Миний найз София тэр сургуульд явж байсан
Суралцагчид
Компьютерийн дэлгүүрийн залуу
Молдона ах мэргэжлийн гэрчилгээтэй
Мэргэжлийн гэрчилгээ олгох төвийн хэн нэгэн
2-р алхам. Доорх асуулт, жишээнүүдийг унш. “Таны жишээ” хүснэгтийг бөглө. Энэ дасгалыг хийхэд та зарим зүйлийг тааж бичих хэрэгтэй болно.
БИ ЮУ АСУУХ ВЭ?
1-р жишээ
2-р жишээ
Таны жишээ
Сургуулийг хэдэн хүн төгсдөг вэ? Хэдэн хүн сайн ажилд ордог вэ?
Төгсөгчдийн 80% нь сургуулиа төгсөж, гэрчилгээгээ авдаг
Ихэнх төгсөгч сайн ажилд ордог
Ихэнх нь жилийн дотор менежер болж, тушаал дэвшсэн байдаг
60–65% нь гэрчилгээтэй төгсдөг
Төгссөн бараг бүх хүн сайн ажилд ордог
Тухайн хөтөлбөр эсвэл сургуульд хамрагдахын тулд юу хийх ёстой вэ?
Тэд жилд 100 хүнийг гагнуурын ангид авдаг бөгөөд математикийн ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн байх, мөн хоёр тодорхойлолттой байх
Математикийн шалгалтад тэнцсэн байх
Төлбөрөө төлөх
Зөөврийн компьютертэй байх
Уг гэрчилгээг авах/төгсгөхөд ямар хугацаа шаардагдах вэ?
Мэргэжлийн гэрчилгээ авахад 18 сар
Ажил дээрх сургалтад 6 сар (сургууль үүнийг зохион байгуулна, үнэ төлбөргүй)
Нэмээд мэргэжлийн гэрчилгээ олгох шалгалт өгөхөд 9 сар
Нэг жилийн сургалтын төлбөр хэд вэ? Хөтөлбөрийн нийт төлбөр хэд вэ? Мэргэжлийн гэрчилгээ авахад ямар үнэтэй байдаг вэ?
Сургалтын төлбөр жилд 10000
Хөтөлбөрийн нийт төлбөр 15000
Мэргэжлийн гэрчилгээ ба багаж хэрэгслийн үнэ 8000 (нэмэлт)
15000/9 сар
(Хөтөлбөрийн нийт төлбөр 15000)
Мэргэжлийн гэрчилгээний батламж 5000 (нэмэлт)
Тэтгэлэг болон мөнгөн тусламж байгаа юу? Мөнгөн тусламжийн талаар? Зээлийн талаар?
Сайн суралцагчдад сүүлийн 6 сар тэтгэлэг өгнө; мөнгөн тусламж байхгүй; зээлийн хүү өндөр
Үгүй
Хичээлийн хуваарь ямар вэ? Унааны хувьд?
3 ээлжтэй (өглөө, өдөр, оройн)
Автобусны буудалтай ойр; би 45 минут явж очно.
Өглөө, орой
2 удаа автобусанд сууж, нэг талдаа 1 цаг явна.
3-р алхам. Одоо жишээнүүдийг уншаад, “Таны жишээ”-ний хариултыг баруун гар талд байгаа хүснэгтэд нэгтгэн дүгнэ. Энэ бол зөвхөн дадлага хийж байгаа гэдгийг мартаж болохгүй. Бид энэ долоо хоногт илүү үнэн зөв мэдээлэл цуглуулна.
ЯМАР АЖИЛ ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ БӨГӨӨД МИНИЙ ДАВУУ ТАЛ, УР ЧАДВАРТ ТОХИРЧ БАЙНА ВЭ?
1-р жишээ
2-р жишээ
Таны жишээ
Би эдгээр сонголтын талаар юу олж мэдсэн бэ? Аль нь надад илүү тохирч байна вэ?
Илүү урт хугацаатай, бага зэрэг өндөр төлбөртэй Төгсөгчдийн ажилд орсон үзүүлэлт сайн, тэтгэлэгтэй, цагийн хуваарь уян хатан Ажил олгогчидтой харилцаа холбоо сайтай
Арай бага хугацаатай Нийт зардал бага, шалгалтад унах магадлал өндөр Ажилд орсон үзүүлэлт маш сайн, нийтийн тээврийн унааны асуудал хэцүү
-
Унш:Бид энэ долоо хоногт мэдээлэл цуглуулсныхаа дараа шийдвэр гаргах ёстой. Бид тусламж авахын тулд залбирч, патриархын адислалаа уншиж болно. Бид зохистой бөгөөд үнэн сэтгэлээсээ хандвал, Ариун Сүнс биднийг удирдан залах болно. Их Эзэн биднийг адислахыг хүсдэг. Түүний тусламжийг эрэлхийлцгээе!
Би боловсролын төлөвлөгөөгөө хэрхэн танилцуулах вэ?
-
Унш:Дараагийн долоо хоногт бэлтгэх үүднээс боловсролын төлөвлөгөөний танилцуулга хэрхэн хийх дадлага хийцгээе.
-
Дадлага хий:Босож очоод, дадлага хийх шинэ хамтрагчаа олж суу. Боловсролын төлөвлөгөөг өөрийн юм шиг танилцуул (30-31-р хуудсыг үзнэ үү). Хэрэв танд бүх мэдээлэл байхгүй бол өөрөө ургуулан бодоод хий. Гурван минутад багтаан танилцуул. Дараа нь нөгөө хүнийхээ санал хүсэлтийг сонсоход хоёр минут зарцуул.
Дүрээ солилцоод, нөгөө хүнээрээ танилцуулах дадлага хийлгэ.
-
Ярилц:Үндсэн бүлэгтэйгээ эргэн нэгд. Та долоо хоногийн турш хэрхэн мэдээлэл цуглуулах, мөн дараагийн долоо хоногт боловсролын төлөвлөгөөгөө хэрхэн танилцуулах талаар ярилц. Асуулт тавьж, мэдээлэл солилц.
-
Унш:Долоо хоногийн туршид мэдээлэл цуглуулаад, энэ боловсролын төлөвлөгөөнд оруул. Боломжтой бүх хүнтэй уулзаж ярилц. Олон асуулт тавьж, тэмдэглэл дээрээ асуултуудыг нэмж оруул. Хэрэв танд боловсролын төлөвлөгөөний маягт хэрэгтэй бол 39-р хуудаснаас хувилж авч болно.
Би ТБС-аас зээл авахад хэрхэн бэлтгэх вэ?
Тайлбар: Таны сонгосон сургууль эсвэл хөтөлбөр БДЧХТ-ийн Санал болгосон сургууль, хөтөлбөрийн жагсаалтад байхгүй байсан ч, та зээлд хамрагдах хүсэлтэй хэвээр байгаа бол Бие даах чадвар хөгжүүлэх төвийн менежертэй холбоо барина уу.