Өмнөх хэвлэлт
Суралц


Суралц

цэнхэр гэрлийн чийдэнгийн шил

Би сургуульд орсныхоо дараа хэрхэн амжилттай суралцах вэ?

Цаг:Суралц хэсэгт 45 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Унш:Бид боловсролоо төлөвлөхөд нэлээн их ахиц гаргалаа. Гэхдээ яг сургуульд орсныхоо дараа амжилт олоход бидэнд юу хэрэгтэй вэ?

1 дэх долоо хоног

2 дахь долоо хоног

3 дахь долоо хоног

4 дэх долоо хоног

5 дахь долоо хоног

6 дахь долоо хоног

Ямар төрлийн ажил бие даахад маань туслах вэ?

Ямар боловсрол миний ажлын шаардлагыг хангах вэ?

Сургалтын төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Би Тасралтгүй Боловсролын Сангаас зээл авах хүсэлт гаргах хэрэгтэй юү?

Би ангид байхдаа хэрхэн амжилттай суралцах вэ?

Би ангиас гадуурх орчинд хэрхэн амжилтад хүрэх вэ?

Унш:Энэ долоо хоногт бид энэ асуултын хариултыг олох бөгөөд дараах үйлдлийг хийнэ:

Унш:ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АСУУЛТ—Би ангид байхдаа хэрхэн амжилттай суралцах вэ?

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙХ ЗҮЙЛ—Сүнслэг зарчмуудад дуулгавартай байх байдлаа хүчирхэгжүүлж, суралцах ур чадвар, дадал хэвшлээ сайжруулна.

Яагаад Их Эзэн бидэнд суралц хэмээн зөвлөсөн бэ?

Унш:Их Эзэн болон Түүний бошиглогчид бидэнд сурч боловсорч, дадлага туршлагатай болохыг эрэлхийлэн, сайн ажилтай болохын тулд ур чадвар эзэмшиж, сайн ажиллаж хөдөлмөрлөхийг зөвлөсөн байдаг.

Үз:“Боловсрол бол боломж нээх түлхүүр юм” (Видео бичлэг байхгүй бол 93-р хуудсыг унш.)

Ярилц:Гурав гурваараа бүлэг болон хуваагд. Хэдэн минутын дотор дараах асуултуудыг ярилц. Дараа нь бүлгээрээ сурч мэдсэн зүйлээ товч дүгнэ.

  1. Их Эзэн яагаад биднийг боловсрол, дадлага туршлагатай болоосой хэмээн хүсдэг вэ? Тэр биднийг амжилтад хүрэхэд туслах уу?

  2. Боловсрол, дадлага туршлага нь Бурханы бидэнд өгсөн “дуудлагыг хичээнгүйлэн гүйцэтгэхэд” хэрхэн туслах вэ?

Би итгэлээр хэрхэн суралцаж болох вэ?

Унш:Баруун гар талд байгаа судрыг унш.

Дадлага хий:Хүснэгт дээрх нэг зарчмыг сонгоод, дотроо унш. “Энэ нь миний суралцах арга барилыг хэрхэн өөрчлөх вэ?” гэж өөрөөсөө асуу.

ИТГЭЛИЙН ЗАРЧИМ

Зохистой бай. “Хэрэв та нар зөвшөөрч, дуулгавартай дагавал, энэ газрын хамгийн сайныг иднэ” (Исаиа 1:19); “Мөн бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь тулгуурлагдсан тэрхүү хуульд дуулгавартай байснаар буюу” (С ба Г 130:21).

Сүнсийг эрэлхийл. “… Харин Туслагч… та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно” (Иохан 14:26); “Хичээнгүйлэн судлагтун, үргэлж залбирагтун, мөн итгэлтэй байгтун” (С ба Г 90:24).

Сонс, тунгаан бод, итгэ. “Анхаарагтун, та нарын Гэтэлгэгч… Есүс Христийн дуу хоолойг буюу” (С ба Г 29:1); “Тийм ээ, … намуухан аниргүй дуу хоолой ийн хэлдэг” (С ба Г 85:6); “Бүү гайхшир, … бүү эргэлз, харин итгэлтэй бай” (Мормон 9:27).

Үйлд, өөрийгөө бүрэн зориул. “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь … мэднэ ” (Иохан 7:17); “… би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” (1 Нифай 3:7); “хүмүүс сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж, … туйлын зөв шударга байдлыг тохиолгохоор авчрах ёстой” (С ба Г 58:27).

Бүлгээрээ сурч мэдсэн зүйлээ ярилц. Та энэ дөрвөн зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Та тэдгээрийг гэр бүлийнхэндээ хэрхэн заах вэ?

Унш:Бид үнэнийг мэдэх учраас итгэлээр суралцаж чадна! Бурхан бол бидний Эцэг бөгөөд бид Түүний хүүхэд мөн. Тэрээр биднийг Өөртэйгөө адилхан байгаасай гэж хүсдэг. Аврагч Өөрийн хүчийг бидэнд өгөх боломжтой. Ариун Сүнс бидний ойлголтыг тэлж, сурч мэдсэн зүйлээ тогтооход тусална. Бид эдгээр үнэнийг мэддэг учраас, бид сайн суралцагч байна гэдэгт итгэлтэй байж болно!

Би хэрхэн судалж суралцах вэ?

Унш:Бид итгэлээр суралцахаас гадна, мөн судалж суралцах ёстой. Судлах үйл явцад бидний анги дотроо юу хийдэг, мөн ангиас гадуурх орчинд хэрхэн бэлтгэдэг зэрэг нь ордог. Цугларалтын үлдсэн хугацаанд бид эдгээр чухал зарчимд анхаарлаа хандуулна. Дараагийн долоо хоногт бид ангиас гадуурх орчинд хэрхэн бэлтгэх талаар авч хэлэлцэнэ.

Ангидаа судалж суралц:

Сурч мэдсэн зүйлээ оюун ухаандаа буулган авч, тогтоох

Идэвхтэй оролцож, ангийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах

Суралцаж, өгсөн даалгаврыг биелүүлэх

Шалгалтаа сайн өгөх талаар суралцах

Суралцсан зүйлээ оюун ухаандаа буулгаж авахын тулд хэрхэн тэмдэглэл хөтлөх вэ?

Унш:Бид ангидаа харж, сонссон зүйлээ оюун ухаандаа буулган авахын тулд тэмдэглэл хөтөлдөг. Бид сурсан зүйлээ эргэж санахын тулд тэмдэглэлээ дахин хардаг.

Дадлага хий:94-р хуудсан дээрх нэг хүнийг сонгоод, “Бодит амьдрал дээрх боловсрол”-ыг уншуул. Бүлгийн бусад гишүүн сонсож, доорх тэмдэглэлийг үз. Эдгээр тэмдэглэл нь ерөнхийлөгч Айрингийн хэлсэн үгийг буулгаж авч чадсан байна уу?

1. Гарчиг, үг хэлсэн хүний нэрийг бич.

2. Тэднийг ярьж байхад, энэ том зайд чухал гэсэн зарчмуудыг бич, мөн хялбарчил.

3. Хичээлийн дараа цаг алдалгүй өөрийн тэмдэглэлийг энэ зайд товчлон бич.

4. Санаж бас хийх ёстой хамгийн чухал зүйл юу болохыг шийд.

БОДИТ АМЬДРАЛ ДЭЭРХ БОЛОВСРОЛ: ХЭНРИ Б.АЙРИНГ

Их Эзэн намайг суралцаасай хэмээн хүсдэг; Түүний ач ивээл надад тусална

Хөрвөлт нь суралцах хүсэл эрмэлзлийг төрүүлдэг

Их Эзэн биднийг суралцаж, үйлчлээсэй хэмээн хүсдэг

Түүний ач ивээл бидэнд хурдан бөгөөд илүү сайн суралцахад тусална

Суралцах нь надад үйлчлэх боломжийг олгодог

Түүний нэн тэргүүнд тавьдаг зүйл бол сүнслэг суралцахуй мөн

Бодит амьдрал бол мөнх амьдрал мөн!!

Их Эзэн бидний хийх хэрэгтэй зүйлийг мэднэ

Бодит амьдрал бол мөнх амьдрал мөн

Бидний сурч мэдсэн зүйлс бидэнтэй хамт үлддэг

Бурхан биднийг суралцаж, үйлчлээсэй хэмээн хүсдэг.

Суралцах талаар илүү их залбир, Ариун Сүнсэнд найд

Ярилц:Та тэмдэглэл хөтлөх талаар юу сурч мэдэж авсан бэ?

Дадлага хий:Одоо нэг хүнийг сонгоод, 95-р хуудсан дээрх “Суралцахуй ба хожмын үеийн гэгээнтнүүд”-ийг уншуул. Сонсоод, доор өгөгдсөн зайд тэмдэглэл хөтөл.

  1. Дээд талд нь гарчиг, үг хэлсэн хүний нэр, огноог бич.

  2. Сонсож байх үедээ баруун гар талд байгаа чухал зарчмуудыг бичиж тэмдэглэ (том зайд).

  3. Уншсаныхаа дараа хоёр минутад багтаан, зүүн талд товчлон бич.

  4. Доод талд өөрчлөхийг юм уу, илүү сайн хийхийг хүсэж байгаа зүйлээ бич.

Ярилц:Өөрийн тэмдэглэлийг бүлгийн бусад гишүүнийхтэй харьцуул. Та сайн тэмдэглэл хөтөлсөн байна уу? Та үүнийг дадал хэвшил болгохын тулд ямар дадлага хийх вэ?

Унш:Сурч мэдсэн зүйлээ оюун ухаандаа буулгаж авахад туслах эдгээр зүйлийг санацгаая:

  • Тэмдэглэлийнхээ цаасыг зураас зурж хуваа. Алхмуудыг дага.

  • Гол санааг буулгаж ав. Нарийн ширийн мэдээллийг дараа нь нэмж оруул.

  • Өөрсдөө дотроо, шинэ мэдээллийг өөрийн мэдэх зүйлтэй уялдуулан холбо.

Сурч мэдсэн зүйлээ хэрхэн санаж тогтоох вэ?

Унш:Хэрэв бид зохистой байвал Ариун Сүнс бидэнд “бүх зүйлийг сануулах болно” (Иохан 14:26). Түүнчлэн бид тодорхой хугацааны дараа ахин дахин үзэж байвал илүү ихийг тогтоох боломжтой юм. Бид доорх загварыг дагавал, бараг бүх мэдээллийг тогтоох боломжтой гэдгийг эрдэмтэд олж тогтоосон байна:

Шинэ мэдээлэл

1 цагийн дараа

1 өдрийн дараа

1 долоо хоногийн дараа

1 сарын дараа

Ангидаа ямар нэгэн зүйлийг уншиж, эсвэл сурч, тэмдэглэл хөтөл

Тэмдэглэлээ дахин үзэхэд 10 минут зарцуул

Дахин 10 минут унш; тэмдэглэлээ товчлон бич

Дахин 10 минут унш

Дахин 10 минут унш. Та уншсан зүйлээ мартахгүй!

Ярилц:Та ийнхүү дахин дахин уншихын тулд өөрийн суралцах дадал хэвшил ба цагийн хуваарийг хэрхэн өөрчлөх вэ? Та өөрчлөх үү?

Би ангийнхаа үйл ажиллагаанд хэрхэн идэвхтэй оролцох вэ?

Ярилц:Анги эсвэл бүлгийн үйл ажиллагаанд оролцох нь яагаад чухал вэ? Та ингэж оролцсоноороо багшдаа юу харуулж байгаа вэ?

Дадлага хий:Та дараах асуултуудад хариулж, хэр сайн оролцдог болохоо дүгнэ.

Асуулт болгоны доор байрлах зайд “х” гэж тэмдэглээд, тухайн зүйлд ямар байгаагаа харуул.

Би бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт бэлэн байдаг. Би асуултуудад хариулж, тогтмол оролцдог.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнх тохиолдолд

Байнга

Би сургууль дээрээ хичээлд бэлэн байдаг. Би үүргээ биелүүлэн, асуултад хариулж, шаардлагатай бүх үйл ажиллагаанд оролцдог.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнх тохиолдолд

Байнга

Би сонсож, идэвхтэй суралцсанаар, эсвэл тэдэнтэй хамтран ажилласнаар бүлгийнхээ, эсвэл ангийнхаа хамт олонд туслахыг хичээдэг.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнх тохиолдолд

Байнга

Би өдөр болгон хичээлээ хийдэг бөгөөд цагаа төлөвлөж, төлөвлөгөөгөө дагадаг, мөн даалгавраа цаг тухайд нь хийдэг.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнх тохиолдолд

Байнга

Би багш эсвэл зохицуулагчаа сонсож, шаардсан зүйлээс нь илүү ихийг хийснээрээ тэдэнд туслахыг хичээдэг.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнх тохиолдолд

Байнга

Ярилц:Та өдөр бүр өөрийнхөө идэвхтэй оролцоог хэрхэн сайжруулах вэ?

Би шалгалтаа хэрхэн сайн өгөх вэ?

Унш:Шалгалт өгөхөд хэцүү байх үе бий. Гэхдээ бид хэр сайн сурч мэдсэнээ харуулахын тулд зайлшгүй шалгалт өгөх шаардлагатай. Шалгалт нь биднийг хариуцлагатай болгодог. Амжилтад хүрэхийг хүсэж байгаа бол энэ нь сайн зүйл юм.

Ярилц:Бүлгээрээ дараах асуултын талаарх өөрсдийн бодол санааг хуваалц:

  1. Та шалгалтаа сайн өгөхийн тулд юу хийдэг вэ?

  2. Шалгалтын талаар танд ямар айдас байдаг вэ? Та тэдгээрийг хэрхэн даван туулдаг вэ?

  3. Та шалгалтад бэлтгэдэг арга барилаа хэрхэн өөрчилж чадах вэ?

Унш:Бид шалгалтаа сайн өгөгч байхын тулд дараах зүйлсийг хийж болно:

  • Итгэлээр залбир! Хичээлээ хийхийн өмнө, мөн шалгалт өгөхийн өмнө залбирч бай.

  • Сайн бэлд; шалгалт өгөхөөсөө өмнө өөрийн гэсэн шалгалтыг бэлтгэж, хий.

  • Шалгалт өгөх үедээ цагаа зөв зохицуул; мөн шалгалтаа өгч эхлэхдээ асуулт бүрд ямар хугацаа зарцуулахаа шийд.

  • Зааврыг анхааралтай дахин дахин уншаад, яг юу хийлгэхийг хүсэж байгааг нь олж мэд:

  • Хамгийн хялбар асуултуудад эхэлж хариулан, өөртөө итгэлтэй бол. Дараа нь эргэж бусад асуулт руу ор.

  • Буруу хариулт өгвөл оноо хасагдах эсэхийг асуу; үгүй бол таа.

Би багшийн шаардлагыг хэрхэн биелүүлэх вэ?

Ярилц:Багшийнхаа шаардлагыг мэдэж, биелүүлэх нь яагаад чухал вэ?

Дадлага хий:Бүлгийн өөр нэгэн гишүүн рүү хар. Та хоёрын нэг нь багшийн, нөгөө нь суралцагчийн дүрд тоглоно. Суралцагч доорх асуултуудыг багшаасаа асууна. Багш нар хариултыг зохиож болно. Дараа нь дүрээ сольж, дахин хий.

  1. Би таны ангид хэрхэн амжилттай суралцаж болох вэ?

  2. Та биднээс ямар зүйлийг сураасай гэж хүсэж байна вэ?

  3. Та миний гүйцэтгэлийг хэрхэн дүгнэх вэ?

  4. Та ямар зүйлийг хамгийн их үнэлдэг вэ? Оролцоо, шуурхай байдал, бэлтгэлийн аль нь вэ? Эсвэл өөр зүйл үү?

Ярилц:Та энэ сэдвээр дадлага хийсэн тул одоо үүнийг жинхэнэ багштайгаа хийж чадах уу? Та үүнийг хэзээ хийх вэ?