Эх сурвалж
ТБС-ийн зээл авахад ямар шаардлага тавигддаг вэ?
-
Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь бүлэгт хамрагд. ТБС-ийн зээлийн төлөвлөгөөний ажлын хүснэгтийг бөглөж дуусгах
-
БДЧХТ-ийн Санал болгосон жагсаалтаас ажил, сургууль, хөтөлбөрөө сонгосон байх; онцгой тохиолдолд хүсэлт явуулсан байх
-
Та сургууль, ажил, зээлийн талаар өгсөн амлалтаа биелүүлэхэд туслах зээлийн зөвлөхөө сонгосон байх
-
Институтэд хамрагдсан байх (ганц бие залуу насанд хүрэгчид)
-
18 ба түүнээс дээш настай байх
-
Ариун сүм орох зохистой, мөн дуудлагад үйлчилдэг байх
-
Санваарын удирдагчаас дэмжсэн тодорхойлолтыг авсан байх
61-р хуудас руу буцаж оч.
ТБС-ийн зээлийг юунд зориулж авах вэ? Эргэн төлөлт хэрхэн хийгдэх вэ?
ТБС-ийн зээлийг дараах төлбөрийг төлөхөд ашиглана:
-
Орон нутагт боломжийн ажилд ороход, эсвэл хувийн бизнесээ эхлүүлэхэд туслах боловсрол эзэмшихэд, эсвэл дадлага туршлага олж авахад
-
Сургалтын төлбөр, ном, зарим хэрэгсэлд (сургалтын төлбөрийг сургуульд төлнө)
Зээлийг дараах байдлаар эргүүлэн төлнө:
-
Тухайн улс орон бүрд зориулсан зээлийн төлбөрийн тогтоосон мөнгөн дүн болон эргэн төлөлтийн зааварчилгаа гарсан байгаа.
-
Эргэн төлөлт нь гүйцэтгэлийн урамшуулал болон мөнгөн дүн гэсэн хэсгээс бүрдэнэ.
-
Гүйцэтгэлийн урамшуулал-аар зээлийн үлдэгдлийг дараах байдлаар багасгана:
-
Жил болгон сайн дүнгийн урамшуулал болгон жилийн төлбөрийн 5%-тай тэнцүү мөнгөн дүнг зээлээс хасна (ТБС-ийн товхимлоос сайн дүнгийн тодорхойлолтыг үзнэ үү).
-
Боловсролын хөтөлбөрт хамрагдаж, хөтөлбөрөө гүйцээсний дараа (төгсвөл) 10% хасна
-
Төлөвлөсөн зорилгодоо хүрч чадвал 10% (ажил, цалингийн түвшин)
-
Хугацаандаа хийсэн бүх төлбөрийн 25%-тай тэнцүү урамшуулал
-
Зээлээ хугацаанаас нь өмнө төлбөл, нийт зээлийн үлдэгдлийн 10%-тай тэнцүү урамшууллыг нэмж олгоно
-
-
Сургуульд сурах хугацаанд төлөх сар бүрийн зээлийн хөнгөвчилсөн төлбөр
-
Сургуульд төлбөрийг шилжүүлэхээс өмнө эхнийхээ төлбөрийг хийсэн байх ёстой
-
Сургуулийн төлбөр хямд, хөтөлбөрийн хугацаа арай богино байвал, сард төлөх зээлийн төлбөрийн мөнгөн дүн бага байна
-
Сургуулийн төлбөр өндөр, хөтөлбөрийн хугацаа урт байвал сард төлөх зээлийн төлбөр их байна
-
-
Сургуулиа төгсөх юм уу, сургуулиасаа гарснаас хойш 6 сарын дараа сар бүрийн зээлийнхээ төлбөрийг хийж эхэлнэ
-
Төлбөрийн хэмжээ нь зээлийн дүн болон хөтөлбөрийн хугацаанаас шалтгаална
-
Бага хэмжээний зээлийн хүү орсон байна
-
Гүйцэтгэлийн бүх урамшууллыг оролцуулбал, зээлийг гурваас дөрвөн жилийн дотор төлж дуусгах боломжтой.
-
-
62-р хуудас руу буцаж оч.
ТБС-ийн зээлийн зөвлөх
ТБС-ийн зээлийн зөвлөх гэж хэн бэ?
ТБС-ийн зээлийн зөвлөх бол сургууль болон ажилдаа амжилт гарган, зээлээ цаг хугацаанд нь эргүүлэн төлж байхад тань туслах насанд хүрсэн хүн байна. ТБС-ийн зээлийн зөвлөх нь хамтран зээлдэгч эсвэл зээлийн баталгаа гаргагч биш бөгөөд ТБС-ийн зээлтэй холбоотой санхүүгийн аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй.
Би хэрхэн ТБС-ийн зээлийн зөвлөхөө сонгох вэ?
Насанд хүрсэн хариуцлагатай хүнээс ТБС-ийн зээлийн зөвлөхөө болохыг хүс. Таны төлөвлөгөөний талаар мэддэг хэн нэгнийг, тухайлбал, ажил эсвэл сургуулийн талаар уулзаж ярилцсан хүмүүсээс сонгох хэрэгтэй. Уг хүн нь Сүмийн гишүүн эсвэл гишүүн биш байж болно.
ТБС-ийн зээлийн зөвлөх нь ТБС-ийн вэбсайт дээрх ТБС-ийн зээлийн зөвлөхийн хуудас руу орохын тулд ХҮГ данстай байх хэрэгтэй. Та ТБС-ийн зээлийн маягтыг бөглөхийн тулд зөвлөхөөсөө дараах мэдээллийг авсан байх хэрэгтэй:
-
ХҮГ дансны хэрэглэгчийн нэр (заавал биш) (ХҮГ дансыг хүн болгон нээх боломжтой)
-
Холбоо барих утас (үндсэн)
-
Холбоо барих утас (хоёрдахь)
-
Э-мэйл хаяг
ТБС-ийн төлөөлөгч таны ТБС-ийн зээлийн зөвлөхтэй зөвлөхийн үүргийг хүлээн авах талаар холбоо барина.
Миний ТБС-ийн зээлийн зөвлөх юуны талаар мэдэж, мөн юу хийх ёстой вэ?
Таны зөвлөх:
-
Тэр таны ТБС-ийн зээлийг төлөх санхүүгийн хариуцлага үүрэхгүй гэдгээ мэдэж байх ёстой.
-
Таныг урамшуулан дэмжиж, боловсролын болон ажлын, мөн зээлийн эргэн төлөлтийн асуудалтай тулгарах үед заавар зөвлөгөө өгч, ТБС-ийн зээлээ эргүүлэн төлөх үүргээ биелүүлэхэд тань тусална.
-
ТБС-ийн төлөөлөгчид ба санваарын удирдагчид таны амжилт ололтын талаар ярилцахаар утсаар болон цахим мессежээр холбоо барихад хариулж байх ёстой.
-
Таны зээлийн талаарх мэдээллийн нууцыг хадгалах ёстой.
-
ТБС-д зээлийн зөвлөхийнх нь үүрэг хариуцлагатай холбоотойгоор түүний Сүмийн гишүүнчлэлийн бүртгэл рүү орох, мэдээлэл цуглуулах, боловсруулах эрхийг ТБС-ийн зээлийн зөвлөхийнхөө хувьд олгож, хүлээн зөвшөөрсөн байх ёстой.
62-р хуудас руу буцаж оч.
ТБС-ийн зээлийн төлөвлөгөө
ТБС-ийн зээлийн төлөвлөгөө (үргэлжилнэ)
Зөвлөхийн тодорхойлолт
(нэр) нь Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь бүлгийн дөрвөн хичээлийг авч дуусгасан бөгөөд ТБС-ийн зээлд хамрагдахад бэлэн болно.
Зөвлөхийн нэр
Зөвлөхийн гарын үсэг
Огноо
Санваарын удирдагчийн тодорхойлолт
Энэ маягт нь танай гадасны бие даах чадвар хөгжүүлэх төвд, эсвэл онлайнаар srs.lds.org/pef вэбсайт дээр байгаа болно. ТБС-ийн зээлийн төлөвлөгөөгөө (73-74-р хуудас) санваарын удирдагчийн тодорхойлолт өгөх ярилцлагад авч ир.
Санваарын удирдагчдад болон маягт бөглөсөн хүмүүст зориулсан бие даах талаарх чухал сургаалууд
Есүс Христэд итгэх итгэл |
Бурханы зорилго бол Өөрийн гэгээнтнүүдийн материаллаг хэрэгцээг хангах явдал бөгөөд Түүнд энэ бүхнийг хийх хүч чадал бий гэдэгт итгэ. |
Дуулгавартай байдал |
Бие даах чадварын адислал нь бие даах байдлын тулгуурлагдсан хууль ба ёслолууд дээр тогтоогддог юм. |
Хувь хүн үйлдэх ёстой |
Бие даах чадвар нь олгогдох эрх мэдэл биш, харин өөрөө өөртөө үзүүлэх тусламж юм. Та ажиллах ёстой. Та үйлдүүлдэг бус, харин үйлддэг нэгэн байх ёстой. |
Нэгдмэл байдал ба үйлчлэл |
Ядуу, баян хоёр нэгдмэл байх ёстой. Бүх хүн нэг нэгэндээ үйлчилж, нэг нэгнийгээ хайрлах ёстой. |
62-р хуудас руу буцаж оч.
ТБС-ийн зээлийн онлайн маягт руу холбогдох нь
Та ТБС-ийн зээлд хамрагдахын тулд өөрийн ХҮГ дансыг ашиглаад, srs.lds.org/pef вэбсайт дээрх зээлийн онлайн маягтыг бөглөх ёстой.
ХҮГ данс бүхий ТБС-ийн зээлийн зөвлөхүүд нь ТБС-ийн вэбсайт дээрх өөрийн ТБС-ийн зээлийн зөвлөхийн хуудас руу орж болно.
Хэрэв та саяхан номлолд үйлчилсэн бол танд ХҮГ данс байгаа байх. Хэрэв танд ийм данс байхгүй бол та ХҮГ дансыг ldsaccount.lds.org вэбсайт дээр нээж болно.
Ерөнхий асуултууд
-
ХҮГ данс гэж юү вэ?
ХҮГ данс гэдэг нь ldsjobs.org, гэр бүлийн түүх, онлайн номлогчийн маягт, тойрог ба гадасны вэбсайт зэрэг Сүмийн ихэнх вэбсайт руу нэвтэрч орох систем юм (хэрэглэгчийн нэр, нууц үг).
-
Би ХҮГ дансыг ашиглахын тулд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байх ёстой юу?
Үгүй. Гишүүн байх шаардлагагүй. Сүмийн гишүүд өөрсдийн гишүүнчлэлтэй (ТБС-ийн зээлийг авахад гишүүн байх ёстой) холбоотой нэмэлт эх сурвалж руу орох боломжтой ч, ямар ч хүн “найз” маягаар чөлөөтэй данс нээж болно (үүнд: гишүүн бус зээлийн зөвлөх орно).
-
Өөрийн ХҮГ данстай болохын тулд надад ямар мэдээлэл хэрэгтэй вэ?
Хэрэв та Сүмийн гишүүн бол таны гишүүнчлэлийн бүртгэлийн дугаар, төрсөн огноо, хүчин төгөлдөр э-мэйл хаяг шаардлагатай болно. Та гишүүнчлэлийн бүртгэлийн дугаараа ариун сүмийн зөвшөөрлийн бичиг дээрээсээ, эсвэл тойргийнхоо юм уу, салбарынхаа бичиг хэргийн ажилтнаас авч болно. Хэрэв таны зээлийн зөвлөх Сүмийн гишүүн биш бол, тэрээр нэр, төрсөн огноо, хүйс болон улс орныхоо талаарх мэдээллээ өгсөн байх хэрэгтэй.
ТБС-ийн зээлийн онлайн маягт руу орохын тулд бидэнд дараах зүйлс хэрэгтэй:
-
Таны тухай болон танай гэр бүлийн талаарх ерөнхий мэдээлэл
-
Санваарын удирдагчийн дэмжсэн тодорхойлолт
-
Гүйцэд хийж дуусгасан “ТБС-ийн зээлийн төлөвлөгөө”
-
Зөвлөхийн мэдээлэл
-
Ажлын төлөвлөгөө
-
Боловсролын төлөвлөгөө
-
Боловсролын санхүүгийн төлөвлөгөө
-
Зөвлөхийн тодорхойлолт
-
-
62-р хуудас руу буцаж оч.