Мормоны Номын баатрууд
Ахмад Моронай зоригтой байсан
Ахмад Моронай нифайчуудын армийг удирддаг байсан. Тэр Тэнгэрлэг Эцэгээ дуулгавартай дагах дуртай байв. Тэр нифайчуудын цэргүүдэд леменчүүдээс өөрсдийгөө хамгаалахад тусалж, тэдэнд Тэнгэрлэг Эцэгийн адислалыг сануулдаг байсан. Тэр тэднийг зоригжуулахын тулд эрх чөлөө, гэр бүлийнх нь тухай сануулдаг байв.
Сургууль дээр олон хүүхэд намайг эвгүй байдалд оруулах үг хэлдэг. Ээж бид хоёр зоригтой байж бас хийж болох хамгийн сайн зүйлийг олж мэдэхийн тулд залбирсан. Маргааш нь би тэднийг нөгөө үгээ хэлэхэд нь “Ийм үг битгий хэл. Надад эвгүй сэтгэгдэл төрүүлж байна” гэж эелдгээр хэлэв. Тэд “За, уучлаарай” гэлээ. Би дотроо баяртай байсан бөгөөд Тэнгэрлэг Эцэг тусламж хүсэх үед надад тусална гэдгийг мэдсэндээ баярласан.
Бэлла Т., 10 настай, АНУ-ын Виржини