Яагаад Христийн үед тохиолдож байсан гайхамшгууд өнөө үед тохиолддоггүй вэ?
Аврагчийн гайхамшгууд “тэнгэрлэг үйлдэл” бөгөөд “тэнгэрлэг сургаалын нэг хэсэг” (Bible Dictionary, “Miracles”) байсан юм. Эдгээх болон бусад гайхамшиг одоо ч Сүмд тохиолдсоор байдаг ч эдгээр нь үргэлж нүдэнд тусахуйц байдаггүй бөгөөд гайхамшгийг хүлээн авсан хүмүүс үүнийгээ ариун нандин гэж үздэг учраас олон нийтэд үргэлж яриад байдаггүй. Та гайхамшгуудыг өөрийнхөө болон гэр бүлийн гишүүд, өвөг дээдсийнхээ амьдралаас хайж болох юм. Хэдийгээр бид гайхамшгийг хүсдэг ч Тэнгэрлэг Эцэг Өөрийн цаг хугацаанд, Өөрийн арга замаар хариулдаг гэдгийг санах хэрэгтэй.
Гайхамшгууд Есүс Христийн сайн мэдээний нэг хэсэг мөн. Гайхамшиг нь дэлхий дээр итгэл байдгийн тэмдэг бөгөөд (Ифер 12:12-ыг үзнэ үү) Сүнсний бэлэг юм (С ба Г 46:21-ийг үзнэ үү).