2016
Үе тэнгийнхний шахалт ба Писто
2016 оны 7-р сар


Үе тэнгийнхний шахалт ба писто

Энэ өгүүллийг бичигч Мексикийн Салтиллод амьдардаг.

Эцэст нь би бүх найзтайгаа үдэшлэг дээр хамт байсан бөгөөд хүн бүр ууж байв.

girl at party

Намайг 12 настай байхад шинэ сургуулийн маань зарим охид төрсөн өдрийн үдэшлэгт урив. Энэ бол намайг урьсан мөн сургуулийнхаа найзуудтай явсан анхны үдэшлэг байлаа. Эцэг эхээсээ явах зөвшөөрөл хүсэхэд тэд үдэшлэг хэтэрхий орой эхэлж байгаа учир зөвшөөрсөнгүй.

Хэсэг хугацааны дараа би бас нэг урилга хүлээн авлаа. Эцэг эхээсээ дахин асуутал тэд бас л зөвшөөрсөнгүй тул би галзууртлаа уурлав. Би хөгжилтэй байж болохгүй гэж үү?

Дараа нь нэгэн дотны найз минь үдэшлэг зохиохоор төлөвлөв. Тэр намайг хамгийн түрүүнд урьсан юм. Тэр үдэшлэг бусдаасаа арай эрт эхлэх байв. Энэ албан бус үдэшлэг байсан бөгөөд манай гэрийн ойролцоо зохиогдсон юм. Намайг эцэг эхээсээ явах зөвшөөрөл гуйхад тэд зөвшөөрөв! Би маш их баяртай байлаа.

Тэр өдөр ч боллоо. Аав, ээж 2 маань намайг тэнд хүргэж өгөхдөө орой 22.00 цагт ирж авна гэж хэлэв. Би үдэшлэг рүү орж, найз охидоо олов. Би тэнд 20 минут болоход төрсөн өдрийн эзнийг олж хараагүй л байлаа.

Хэдэн минутын дараа нэг залуу эрэгтэй бидэн дээр ирж, “Биднийг пистонд хандивлах мөнгө авчирсан эсэхийг асуув.” Тэр надад “писто” гэдэг нь шар айраг болохыг дохиогоор харуулав. Миний найз охид ч хүссэн мөнгийг нь өгөв. Би ямар ч мөнгө авчраагүй тул охидыг мөнгөө хураалгах үеэр тэднээс зайтай зогсохоор шийдлээ.

Эцэст нь төрсөн өдрийн эзэн охин нэг цагийн дараа ирэв. Би түүнд баяр хүргэж, хамт ярилцаж байх хооронд нэг том ачааны машин ирж, таван эрэгтэй бууж ирэн, хоёр авдар шар айраг буулгалаа. Хүн бүр шахалдан, шар айргаас авч эхлэв. Найз охид маань ч шар айраг авахаар явж, би шар айраг уухаар тэмцэлдэж байгаа залуучуудыг харсаар ганцаараа хоцорлоо.

Тэд эргэж ирээд, надад шар айраг уухыг санал болгов. Би “Үгүй ээ, баярлалаа” гэв. Тэд дахиад л намайг шахлаа. Би дахин үгүй гэв. Зүрх минь хурдан хурдан цохилж эхлэн, надад гол дүрд нь тоглож, гарах гарцгүй болж баригдсан аймшгийн кино шиг сонин мэдрэмж төрж байлаа. Дараа нь би машин сигнаалдахыг сонсов. Аав, ээж хоёр минь байв! Би баяртай гэж хэлээд үдэшлэгээс гарч, машин руугаа гүйлээ.

Би амьсгаадсаар машиндаа суугаад, миний байсан орчин ямар аймшигтай байсныг бодож эхлэв. Ээж намайг зүгээр эсэхийг асуув. “Тийм ээ, гэхдээ би нэг зүйлийг их гайхлаа” гэхэд

“Чамайг юу гайхшируулав?” гэж аав асуув.

“Найзууд маань бүгд ууж байсан. Би ямар нэг сайхан юм болохыг хүлээгээд яахаа ч мэдэхгүй зогсож байсан. Би та хоёрыг ирээсэй гэж ямар их хүссэн гээч, тэгээд л гараад ирлээ” гэж би хэлэв. Би машины цагийг харахад 22.00 цаг арай болоогүй байв.

“Дэлхийн үдэшлэгүүд ийм л болдог юм. Ийм учраас бид чамайг өмнөх үдэшлэгүүдэд очихыг зөвшөөрөхгүй байсан юм шүү дээ” гэж ээж хэлэв.

Тэр орой би залбирахдаа эцэг эх минь эрт ирсэнд Тэнгэрлэг Эцэгтээ талархсан.

Сүмийн гишүүд бид дэлхий дээр байдаг ч дэлхийнх биш. Хэрэв би энэ үдэшлэгүүдэд оролцсоор байсан бол мэргэн ухааны үгийг, эцэстээ ариун явдлын хуулийг зөрчиж, унаж болох байснаа ойлгосон. Миний танилуудын олон нь үүнд бүдэрсэн, тэдний ихэнх нь Сүмийн гишүүд байгаагүй ч Сүмийн гишүүд ч гэсэн хэрэв тууштай байхгүй бол унахад хүрч болно.

Би уухгүй байх шийдвэр гаргасандаа баяртай байдаг. Би дараа нь шоолуулж магадгүй гэж бодож байсан ч найзууд маань миний жишгүүдийг мэддэг учраас намайг илүү хүндэлдэг болсон байв. Би үүний дараа намайг хордуулна гэж мэддэг зүйлдээ үгүй гэж хэлэхдээ айдаггүй болсон.