Мормоны Номын түүх
Ахмад Моронайн туг
Дээр үед нэгэн ёс бус хаан байжээ. Тэр Нифайн хүмүүсийн дээр засаглахыг хүсэж байв.
Моронай нифайчуудын цэргийн ахмад байсан. Тэр хүчтэй бас Бурханд хайртай хүн байсан.
Ахмад Моронай хүмүүсээ ёс бус хааны цэргүүдээс хамгаалахыг хүсэж байсан юм.
Тэр хүмүүстээ зориулж туг хийхээр шийдэв.
Ахмад Моронайн туг түүний хүмүүст Бурханаа дагаж, гэр бүлээ хамгаалах ёстой гэдгийг сануулж байв. Дараа нь тэд амар амгаланг тогтоох байв.