2016
Бурхан яагаад бидэнд ийм эрт, гэрлэх тохиромжтой нас болоогүй байхад романтик мэдрэмж өгдөг вэ?
July 2016


Бурхан яагаад бидэнд ийм эрт, гэрлэх тохиромжтой нас болоогүй байхад романтик мэдрэмж өгдөг вэ?

Сэтгэл татагдах нь мэдээж муу зүйл биш бөгөөд эцсийн дүндээ гэрлэлтийн тэнгэрлэг зорилго руу хөтөлдөг. Харин яагаад бидэнд энэ мэдрэмж олон жилийн өмнө, зохистой ашиглах болоогүй байхад өгөгддөг вэ?

Тэгэхээр энэ амьдрал дуулгавартай байдлын сорилтын үе бөгөөд ариун явдлын хууль бол дуулгавартай дагах ёстой хамгийн чухал хуулийн нэг юм. Энэ сорилт нь бэлгийн бойжилт явагдаж эхэлсний дараа, дааврууд (мөн бүхнийг зөвшөөрөгч соёл) бидэнд “Хий, хий, хий” гэж байхад, Христийн гэрэл болон Ариун Сүнс (судар, бошиглогч, эцэг эх, удирдагчид) “Хүлээ, хүлээ, хүлээ” гэх үед илүү хүнд болдог билээ. Бид сүүлийн захиасыг анхааран сонссоноор, зохистой байдлаа баталж, өсөж том болсон, ёс суртахууны сахилга баттай байдлаа харуулж байгаа бөгөөд энэ нь “хэцүү байсан ч зөв учраас зөвийг сонгох эрхээ үргэлжлүүлэн ашиглаж байгаа хэрэг юм” (Д.Тодд Кристоффэрсон, “Ёс суртахууны сахилга,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 120).

Амьдралын олон сорилтын адил энэ сорилт нь бидэнд өөрсдөдөө ирээдүйд ирэх, тухайлбал ариун сүмд үүрд мөнхөд лацдан холбогдох адислалаас хүртэх зохистой гэдгээ батлах боломжийг олгодог.