2016
Бэлтгэ, тэгээд хий
2016 оны 7-р сар


Бэлтгэ, тэгээд хий

Өөрийгөө бэлдэж мөн Их Эзэний ажлыг хийх нь та нарын амьдралыг өөрчлөх болно.

young women talking

Би 6 жилийн турш семинарын багшаар үйлчилсэн. Бид Пуэрто Рико дахь манай гэрт өглөө бүр 6:00 цагт хичээллэдэг байв. Даваагаас Баасан гараг хүртэл өдөр бүр хичээлдээ бэлдэх нь их ажил болдог байв. Гэхдээ би үүнд дуртай байлаа. Энэ нь надад Сүмийн өсвөр үеийнхнийг илүү их хайрлаж сурахад тусалсан.

young man reading scriptures

Суралцагчдын семинараас олж авдаг зүйлсийн ихэнх нь тэдний бэлтгэлээс шалтгаалдаг болохыг би олж мэдсэн юм. Тиймээс хэрэв та нар семинарын хичээлээс илүү ихийг олж авахыг хүсвэл би та нарыг хичээлээ урьдчилан судалж, зохих ёсоор тунгаан боддог байгаасай хэмээн урьж байна. Мэдлэгээр цангаж хичээлдээ ир. Үргэлж суралцах хүсэлтэй байдаг бяцхан хүүхдийн адил ир. Бие биедээ заахын тулд хичээлд оролцоход бэлтгэ. Асуух зүйлтэй ир. Өөр нэг өсвөр насны хүүхэд болон уншсан судрын хэсэг эсвэл багшийн хэлсэн тайлбар асуултын таны хариулт болж болох юм.

Таныг бэлтгэлтэй байгаа үед ямар ч хичээл, Сүмийн цуглааны үеэр хамгийн сайн заавар ирдэг бөгөөд та бодлоороо дамжуулан сүнслэг өдөөлт хүлээн авдаг. Тэдгээрийг бичиж тэмдэглээд, дараа нь тэдгээрийн дагуу үйлд. Илүү олон судар, Ерөнхий чуулганы үгс, Сүмийн сэтгүүл зэргээс эдгээр санаа бодолтой холбоотой өгүүллүүдийг хайж ол. Та нар эдгээр үнэнийг зүрх сэтгэлдээ мэдэрсэн бол Их Эзэн та нарыг бусдад туслахад ашиглах учраас оюун бодол, зүрх сэтгэлдээ тэдгээрийг тунгаан бодож, үйлчлэхэд бэлэн бай.

Дараа нь би номлолын ерөнхийлөгчөөр эхнэртэйгээ хамт үйлчилж байхдаа семинар нь номлолын үйлчлэлд агуу бэлтгэл болдгийг ойлгосон. Олон жилийн турш би сайн мэдээний гайхамшигт хүч нь семинартаа итгэлтэй суралцдаг суралцагчдыг адисалдаг болохыг харсан билээ. Тэд амьдралд нь тохиолдсон хүнд сорилтод хичээл дээр заалгасан зүйлээ хэрэгжүүлж, даван туулж, зарим нь хэсэг хугацаанд идэвхгүй байсан ч Сүмдээ эргэн ирдэг.

Их Эзэнд та маш чухал. Тийм ээ, та үнэхээр чухал. Өсвөр үеийнхний үүрэг бол номлолын ажилд бэлтгэж, дараа нь номлолын ажлаа хийх явдал юм. Одоо та номлогчийн ажлыг үргэлжлүүлэн хийж, бэлдсэнээр Их Эзэний номлогчийн хувьд цаашид өсөж хөгжихөд удирдуулан чиглүүлэгдэх болно гэдгээ ойлгох ёстой. Та гэрээнүүд хийснээр зүрх сэтгэлд тань бичсэн Есүс Христийн нэрийг өөртөө авч явдаг учраас номлогчийн ажил хийхэд номлогчийн нэрийн тэмдэг заавал байх шаардлагагүй юм.

friends

Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил зэрэгт ч ийм байдаг. Жишээ нь миний үйлчилдэг Карибын бүсэд өсвөр үеийнхнээ гэр бүлийн түүхийн зөвлөхүүд болгон ажиллуулдаг гадаснууд ариун сүмийн ажлын нэрс олох, ариун сүмийн ажил хийх гишүүдийнхээ тоогоор илүү өндөр хувьтай байдаг. Нэг гадсанд нэг жилд 20 өсвөр үеийнхэн номлолдоо гартал гэр бүлийн түүхийн зөвлөхөөр үйлчлэхээр дуудагддаг. Тэд гишүүдэд гэр бүлийн түүхээ хэрхэн хийхийг үзүүлэхийн тулд гэр оронд нь айлчлан очиж, арга замыг нь хүмүүстэй ярилцаж, гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн тухай тэдэнд ярьж өгдөг. Энэ чинь л номлолын ажил шүү дээ!

Тэд номлолд үйлчлэх үедээ гэр орондоо хүчирхэг арга замаар Сүнсийг мэдэрсэн байдаг гэдэгт би итгэдэг. Хэрэв үгүй бол тэд номлол, гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил зэргийг хийж байхдаа мэдрэх нь тодорхой билээ. Тэгээд номлогчийг бэлтгэх төвд орохдоо тэдний хэн нь ч “Би амьдралдаа өмнө нь Сүнсийг хэзээ ч ийм хүчтэй мэдэрч байсангүй” гэж хэлэхгүй гэдэгт би итгэж байна. Тэд Түүний нөлөөг үүнээс өмнө хүчтэй мэдэрсэн байх ёстой.

Их Эзэн та нарт хайртай. Түүний зорилго бол гэр бүлийн түүх, ариун сүмийн болон номлогчийн ажлыг та нараар хийлгүүлэхэд оршдог. Та нарт чадвар, мэдлэг бий. Та нар сайн бэлдсэнээр энэ ажлыг хийж чадна. Энэ таны амьдралыг адисалж мөн өөрчилнө.