2016
Багш нарын зөвлөлийн хурал юугаараа ялгаатай вэ?
July 2016


Багш нарын зөвлөлийн хурал юугаараа ялгаатай вэ?

Зохиогч нь Шотландад амьдардаг.

Багш нарын зөвлөлийн хурал дээр хэлсэн нэгэн зүйл миний багшлах арга барилыг төдийгүй амьдралыг маань өөрчилсөн юм.

Зураг
teacher-council-meeting

Багш нарын зөвлөлийн хурал Сандра Каттэллд (голд буй) заах ур чадвараа дээшлүүлэхэд тусалж байна.

Би нэлээн нас ахисан учраас Залуу эмэгтэйчүүдийн бүлэгт заах дуудлага өгөхөд нь “Ээ тэнгэр минь! Тэд яагаад намайг дуудсан юм бол?” гэж бодож билээ.

Би залуу эмэгтэйчүүдийнхээ хэрэгцээнд нийцсэн хичээл бэлтгэхийн тулд ихээхэн хичээж чармайсан бөгөөд тэднийг сурч мэдсэн, долоо хоногийн турш хийсэн зүйлээ хуваалцах байх гэж найдаж байлаа. Гэсэн ч тэд асуултад минь ихэнхдээ хариулдаггүй байв.

Тойргийн багш нарын зөвлөлийн анхны хурлуудын нэгэн дээр нэг багш өсвөр үеийнхэнтэй хичээлийн үеэр харилцан ярилцахад хэцүү байгаа талаар дурдахад өөр нэгэн багш “Зүгээр ээ, нам гүм байх нь дажгүй зүйл” гэж хэлсэн юм. Заримдаа хүмүүст хариулахын өмнө бодох хугацаа хэрэгтэй байдаг.

Багш нарын зөвлөлийн хурал дээр хэлсэн дээрх зүйл миний заах арга барилыг төдийгүй суралцагчдыг маань өөрчилсөн. Би энэ талаар нэлээн бодов. Дараагийн Залуу эмэгтэйчүүдийн хичээл дээр ангийнхнаасаа долоо хоногийн турш ямар сайн мэдээний зарчмыг амьдралдаа хэрэгжүүлсэн талаар асуулаа. Нөгөө л нам гүм байдал үргэлжлэв. Харин би нам гүм байдлыг эвдэхээр шууд ярихын оронд багш нарын зөвлөлийн хурал дээр ярилцсан зүйлээ санаад, дотроо “Яарах хэрэггүй” гэж хэлэв.

Намайг өөртөө ингэж хэлэнгүүт ярилцлага өрнөж эхлэх нь тэр. Нэг залуу эмэгтэйг ярьж эхэлсний дараа тэд сэтгэл хөдөлгөм туршлагаасаа хуваалцаж эхлэв. Би тэр даруй багш нарын зөвлөлийн хурал дээр нам гүм байдлын талаар энгийн санал хуваалцсан багшид талархахыг хүсэж билээ. Ганцхан зарчмаар дадлага хийхэд богинохон хугацаанд ийм их өөрчлөлтийг авчирсан нь гайхалтай байлаа.

Гэхдээ энэ болон миний мэдэж авсан өөр зарчмууд ямар их өөрчлөлт авчирч байгааг би хожим ойлгосон юм. Сүм тарсны дараа манай нэг залуу эмэгтэйн ээж охиноо намайг Бурханаар дуудагдсан гэдгийг мэднэ гэж хэлснийг надад хэлсэн.

Үүнийг сонсох нь надад хэчнээн сайхан байсныг үгээр илэрхийлэх аргагүй юм. Гэтэл би “Энэ залуу эмэгтэйчүүдэд би юугаа ч заах юм билээ?” гэж бодож байсан гээч. Харин би тэдэнд зааж байсан байна. Би ямар нэгэн зорилгын төлөө дуудагдсан байв. Харин багш нарын зөвлөлийн хурал надад уг зорилгоо биелүүлэхэд тусалж байгаа.