2016
Ариун сүмийн адислалаас хэрхэн хүртэх вэ?
July 2016


Сүмийн удирдагчдын хариулт

Ариун сүмийн адислалаас хэрхэн хүртэх вэ?

2009 оны 2-р сарын 10-нд Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн үгээс Англи хэл дээрх бүрэн эхийг үзэх бол speeches.byu.edu хаягаар орно уу.

Зураг
room in the temple

Ариун сүм бол Их Эзэний өргөө бөгөөд тэнд Аврагчийн сургаалыг нас барагсдын төлөө хийх баптисм, гэрлэлт зэрэг гэр бүлийг мөнхөд холбодог ариун нандин ёслолоор дамжуулан дахин баталж өгдөг.

Та нар амьдралынхаа бат бөх суурийг тавьж байхдаа мөн хувь хүний болон гэр бүлийнхээ хувьд анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй зүйлсээ бодож үзэхдээ ариун сүмийн шүтлэг бишрэл нь хүн бүрийн хүлээн авах ёстой чухал загвар гэдгийг хэлэх гэсэн юм. Та нарын ихэнх нь үүнийг аль хэдийн хийсэн гэдгийг би мэдэж байгаа бөгөөд хийсний тань төлөө та нарт маш их талархаж байгаагаа хэлэх гэсэн юм.

Тэргүүн Зөвлөл “Сүмийн гишүүдийг цаг зав, боломж гарвал чөлөөт цагаараа хийдэг зарим үйл ажиллагаагаа ариун сүмийн үйлчлэлээр орлуулахад урамшуулан дэмжиж байна” гэсэн урилгыг Сүмийн бүх гишүүнд хандан гаргасан бөгөөд энэ нь надад ч, та нарт ч хамаатай.

Түүнчлэн бид ариун сүмд тууштай орсноор бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн амласан адислалын тухай бодож үздэг байх болтугай. Ерөнхийлөгч Томас С.Монсон: “Ариун сүмд ирж, ачаа дарамтаа Их Эзэний өмнө тавь, ингэснээрээ та шинэ сүнс болон ирээдүйдээ итгэх итгэлээр дүүргэгдэх болно. Их Эзэнд итгэ, хэрэв та итгэж чадвал Тэр таныг тэврэн, өлгийдөж, Бурханы селестиел хаант улс руу хөтлөх замаар алхам алхмаар удирдан залах болно” хэмээх амлалтыг өгсөн.1

Ариун сүмийн шүтлэг бишрэлийн өөр нэгэн тайтгаруулах адислал бол өнөө үед бидний дээр нүүрлэж байгаа шуурганаас халхлах хамгаалалт, амар амгалангийн баталгаа юм. Тэнгэрлэг Эцэгийн хүмүүсээ цуглуулахаар бэлдсэн хамгийн аюулгүй газруудын нэг нь Их Эзэний ариун сүм дотор байдаг.

Бүх ариун сүмийн гадна талд “Их Эзэнд зориулсан ариун газар / Их Эзэний өргөө” гэж бичсэн нэгэн тунхаг байдаг. Их Эзэний бүх ариун сүм дэлхий дээрх Түүний ариун газар гэдгийг би гэрчилж байна. Би та бүхнийг боломж гарах бүрд илүү ойр ойрхон орж, Бурханы бошиглогчдоор амлагдсан адислал, хамгаалалтаас хүртэхэд урьж байна.

Эшлэл

  1. Dell Van Orden дээрх Томас С.Монсоны “San Diego Temple: 45th House of the Lord Dedicated in ‘Season for Temple Building’” хэлсэн үгээс эш татав, Church News, 1993 оны 5-р сарын 8, 12.

Хэвлэх