Судрын түүхүүд
Нифай ба гуулин ялтаснууд


“Нифай ба гуулин ялтаснууд,” Мормоны Номын түүхүүд (2023)

1 Нифай 4–5

Нифай ба гуулин ялтаснууд

Сүнсийг дагаж сурах нь

Нифайг барилга руу дөхөж буйг ах нар нь харж байгаа нь

Лемен, Лемүел, Сам, Нифай нар шөнө дунд Иерусалим руу буцаж явав. Нифай ах нараа хотын гадна нуугдаж байхад Лебений гэрт очив.

1 Нифай 4:4–5

Нифай газарт хэвтэх Лебенийг харж буй нь

Нифай Сүнсээр хөтлүүлж байв. Тэр юу хийх хэрэгтэйгээ мэдэхгүй байсан ч Их Эзэн гуулин ялтаснуудыг авахад түүнд туслах болно гэдгийг мэдэж байлаа.

1 Нифай 4:6

Нифай Лебений сэлмийг барьж буй нь

Нифай Лебений гэрт дөхөж ирээд, газар хэвтэх Лебенийг харжээ. Лебен согтсон байлаа. Нифай Лебений сэлмийг хараад, сугалан авав.

1 Нифай 4:7–9

Нифай Лебенээс нүүр бууруулж буй нь

Нифай сэлмийг харах үед Сүнс түүнд Лебенийг ал гэж хэлэв. Гэвч Нифай түүнийг алахыг хүссэнгүй. Сүнс Нифайн гэр бүлд судрууд байхгүй байснаас Лебен үхэх нь илүү дээр гэдгийг Нифайд хэлэв. Гуулин ялтаснууд дээр бичигдсэн Бурханы зарлигууд тэдэнд хэрэгтэй байлаа.

1 Нифай 4:10–11, 13–17

Залбирч буй Нифай

Лебен түүнийг алахаар завдаж байсныг Нифай мэдэж байв. Мөн Лебен түүний эд хөрөнгийг дээрэмдсэн ба Бурханы зарлигуудыг дагадаггүй байв.

1 Нифай 4:11

Нифай Лебений хувцсыг өмсөж буй нь

Сүнс Лебенийг ал хэмээн дахин Нифайд хэлэв. Гуулин ялтаснуудыг авах арга замыг Их Эзэн бэлтгэсэн гэдгийг Нифай мэдэж байлаа. Тэр Сүнсийг дуулгавартай дагахыг сонгожээ. Нифай Лебенийг алж, Лебений хувцсыг өмсөв.

1 Нифай 4:12–13, 17–19

Нифай Зорамтай ярьж буй нь

Нифай дараа нь Лебений сан хөмрөг рүү явж, Лебений зарц Зорамтай уулзав. Нифай Лебен шиг үйлдэж, ярьж байлаа.

1 Нифай 4:20–23, 35

Зорам гуулин ялтаснуудыг барьж буй нь

Нифай өөрт нь гуулин ялтаснууд хэрэгтэй байгааг Зорамд хэлэв. Дараа нь Нифай Зорамд өөртэй нь хамт яв гэж хэлжээ. Зорам Нифайг Лебен гэж бодсон тул Нифайн хүссэн зүйлийг хийв.

1 Нифай 4:24–26

Нифайгаас зугтаж буй ах дүүс

Нифай, Зорам хоёрыг хотоос гарах үед Лемен, Лемүел, Сам нар Нифайг Лебен гэж боджээ. Тэд айсандаа зугтаж эхлэв.

1 Нифай 4:28

ах дүүс хоорондоо ярилцаж, Зорам хойш харж буй нь

Нифай ах нараа дуудав. Тэд түүнийг Нифай гэдгийг мэдээд зугтаахаа болив. Харин Зорам айж, Иерусалим руу буцах гэж оролджээ.

1 Нифай 4:29–30

Нифай Зорамтай ярьж буй нь

Нифай Зорамыг зогсоов. Тэр Зорамд Их Эзэн ялтаснуудыг авах зарлиг өгсөн гэдгийг хэлэв. Тэр Зорамаас өөрсөдтэй нь хамт амлагдсан нутаг руу явахыг хүсжээ. Зорам зарц биш эрх чөлөөт хүн болно гэдгээ мэдэж байсан бөгөөд Нифай болон түүний гэр бүлийнхэнтэй хамт явахаа амлажээ.

1 Нифай 4:31–37

Нифай, түүний ах дүүс, Зорам нар Сариа, Лихай хоёртой уулзаж буй нь

Тэд Лихай, Сариа хоёр луу буцаж явжээ. Лихай, Сариа хоёр хөвгүүдээ хараад үнэхээр их баярлав. Сариа хөвгүүдээ үрэгдсэн хэмээн бодсон ажээ. Их Эзэн хөвгүүдийг нь аюулгүй байлгасан тул түүний гэр бүл Иерусалимыг орхихоор зарлигдуулсан гэдэгт тэр одоо итгэлээ. Лихай, Сариа нарын гэр бүл Их Эзэнд талархан өргөл өргөв.

1 Нифай 4:38; 5:1–9

Лихай гэр бүлээрээ гуулин ялтаснуудыг уншиж буй нь

Лихай гуулин ялтаснуудыг уншив. Тэр уг ялтаснууд дээр бошиглогчдын сургаал байгааг харжээ. Мөн тэрээр өвөг дээдсийнх нэг, эрт дээр үед ах дүү нараараа Египетэд худалдагдсан Иосеф байсныг олж мэдэв. Лихай гуулин ялтаснууд маш чухал байсныг мэдэж авав. Тэрээр Их Эзэн гэр бүлд нь уг зарлигуудыг мэдүүлэхийг хүссэн гэдгийг ойлгов.

1 Нифай 5:10–22