“Эбиш,” Мормоны Номын түүхүүд (2023)
Эбиш
Хүмүүстээ Есүст итгэхэд тусалсан нь
Эбиш нэгэн лемен үндэстэн хатанд ажилладаг байв. Эбиш аавынхаа харсан үзэгдлээс Есүс Христийн тухай мэджээ. Олон жилийн турш тэр Есүст итгэн Түүнийг дагахыг хүсдэг байв. Гэвч тэр үүнийгээ леменчүүдэд хэлээгүй байжээ.
Нэг өдөр Аммон гэдэг нифай хүн леменчүүдэд Есүс болон Бурханы талаар заахаар хаант улсад нь иржээ. Хаан хатан хоёр Аммоны заасан зүйлд итгэв. Есүс дэлхийд ирж, Түүнд итгэсэн хүн бүр уучлагдах боломжтой болгоно гэдгийг хаан хатан хоёр мэдэж авчээ.
Алма 17:12–13; 18:33–36, 39–40; 19:9, 13
Хаан хатан хоёр Ариун Сүнсийг мэдэрч, ихэд баярласнаас болж газарт унав. Аммон мөн зарц нар ч бас газарт уналаа. Эбиш л ганцаараа унасангүй.
Эбиш энэ гайхамшгийн тухай олон хүнд хэлэхийг хүслээ. Тэр болсон зүйлсийг хүмүүс хараад Бурханы хүчинд итгэх байх гэж найджээ. Тэгээд Эбиш байшингаас байшингийн хооронд гүйв. Тэр хүмүүст Бурхан хатан хаан хоёрт юу хийснийг очиж хараач гэж хэллээ.
Олон хүн хаан хатан хоёрын өргөөнд ирлээ. Хаан хатан мөн тэдний зарц нар бүгд үхсэн мэт харагдсан учир тэд маш их гайхширав.
Хүмүүс будилж орхилоо. Тэд хаан хатан хоёрт юу тохиолдсон талаар маргалдав.
Эбиш эргэн ирээд хүмүүсийн маргалдаж байгааг харлаа. Тэд Бурханы хүчийг олж харахгүй байсан учир тэр харамсав. Тэгээд тэр хатны гараас барихад хатан босоод Есүсийг алдаршуулжээ.
Хатныг хааны гараас атгахад хаан босов. Хаан хүмүүст Есүсийн тухай хэлэв. Аммон ба зарц нар бослоо. Тэд хүмүүст Есүс тэднийг өөрчилснийг хэлжээ. Тэд зөвхөн сайныг үйлдэхийг хүсэв. Олон хүн тэдэнд итгэжээ.
Эбишийн найдаж байснаар хүмүүс Бурханы хүчийг харав. Маш олон хүн Есүст итгэж, баптисм хүртсэн аж. Тэдэнтэй хамт Бурханы Сүнс байлаа. Тэд бүр нутагтаа Сүм байгуулжээ. Тэд наманчилж Өөрт нь итгэх хүн бүрд Есүс тусалдгийг харлаа.