“Амьдралын мод,” Мормоны Номын түүхүүд (2023)
“Амьдралын мод,” Мормоны Номын түүхүүд
Амьдралын мод
Лихайн сүнсээр өдөөгдсөн зүүд
Нэг шөнө Лихай Их Эзэнээс ирсэн зүүд зүүдлэв. Тэр гэр бүлийнхэндээ зүүднийхээ талаар ярилаа.
Лихай зүүдэндээ цагаан орхимжтой нэгэн хүмүүнийг харав. Тэр хүн Лихайд өөрийг нь дагаж яв хэмээн хэлэв.
Лихай өөрийгөө бүрэнхий мөн дүнсгэр зэлүүдэд байгааг ажив. Тэр маш олон цаг алхжээ. Гэвч харанхуй хэвээр л байлаа. Эцэст нь Лихай тусламж гуйн залбирав.
Лихай залбирч дуусаад уудам цэлгэр талбарыг харав. Тэр талбайд цагаан жимстэй нэгэн мод байлаа. Уг жимс өөрийг нь жаргалтай болгоно хэмээн бодсон учир Лихай үүнийг иджээ. Түүний сэтгэл баяр хөөрөөр дүүрэв.
Уг жимс нь өөр ямар ч жимснээс илүү амттай байлаа. Энэ нь чихэрлэг, амттай байв. Лихай үүнийг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахыг хүсжээ. Энэ нь тэднийг мөн адил баяртай болгоно гэдгийг тэр мэдэж байв. Сариа, Сам, Нифай нарыг голын хажууд зогсож байхыг Лихай харав. Тэд төөрсөн харагдаж байв. Лихай чанга дуугаар тэднийг дуудав. Тэр тэднийг ирж, жимснээс идэхийг хүслээ.
Сариа, Сам, Нифай нар мод руу ирж, жимснээс идэв. Лихай Лемен, Лемүел хоёрыг хайлаа. Тэр тэднийг мөн жимснээс хүртээсэй хэмээн хүсэж байв. Гэвч тэд жимсийг идэхээр ирсэнгүй.
Дараа нь Лихай мод руу хөтлөх төмөр бариултай замыг олж харав. Олон хүн уг зам дээр алхан явж байхыг тэр харжээ. Гэнэт түнэр харанхуй бүрхлээ. Харанхуйд харахад хэцүү болов. Модонд хүрэх цорын ганц арга зам нь төмөр бариулаас барих байлаа.
Зарим хүн замаас гарч, төөрөв. Бусад нь төмөр бариулаас барин, урагшлав.
Тэд модонд хүрч ирээд жимснээс идлээ.
Лихай дээшээ хараад олон хүнтэй нүсэр барилгыг олж харав. Тэд жимснээс идсэн хүмүүсийг шоолж байлаа. Жимснээс идсэн хүмүүсийг бусад нь шоолох үед зарим нь модыг орхиж явав. Тэд будилан одож, төөрөв.
Лихай зүүдэндээ төмөр бариулаас зууран барьсан илүү олон хүнийг харав. Тэд модонд хүрэх хүртлээ алхам алхмаар урагшилж байлаа. Тэгээд тэд модны хажууд өвдөглөн жимснээс идэв. Тэд барилга доторх хүмүүсийг сонссонгүй. Тэд модны дэргэд байхыг сонгожээ.
Лихай сэрээд Лемен, Лемүел хоёрт санаа зовов. Зүүдэнд нь тэд жимснээс идээгүй юм. Лихай Лемен, Лемүел хоёрыг хайрладаг байв. Тэр тэднийг Их Эзэнтэй ойр байгаасай гэж найдаж байлаа. Тэр тэднийг Бурханы зарлигуудыг дуулгавартай дагахад урив.