Судрын түүхүүд
Есүс Эцэгтээ эргэн очсон нь


“Есүс Эцэгтээ эргэн очсон нь,“ Мормоны Номын түүхүүд (2023)

3 Нифай 28; 4 Нифай 1

Есүс Эцэгтээ эргэн очсон нь

Тэрээр явахаасаа өмнө шавь нартаа үйлчилсэн нь

Есүс Христ хэсэг хүмүүстэй ярьж байгаа нь

Есүс хүмүүст Өөрийн сайн мэдээг заав. Тэр тэдэнд Бурханыг хайрлаж, бие биедээ үйлчлэхийг заасан аж. Есүс удахгүй Эцэгтээ буцаж очих байв. Тэр Өөрийг нь явсны дараа хүмүүст үргэлжлүүлэн заахыг шавь нараасаа хүслээ.

3 Нифай 11:41; 28:1

Есүс Христ гараа өргөн инээмсэглэж байгаа нь

Есүс явахынхаа өмнө шавь нараасаа өөрсдийнх нь төлөө юу хийлгэмээр байгааг асуув. Ихэнх шавь нь дэлхий дээр Есүст үйлчилж дууссаныхаа дараа Түүнтэй хамт амьдрахыг хүсэж байгаагаа хэлжээ. Тэд нас барсныхаа дараа Түүнтэй хамт амьдрах болно гэж Есүс амлав.

3 Нифай 28:1–3

гурван шавь нь санаа зовниж байгаа нь

Гурван шавь нь Есүст юу хүсэж байгаагаа хэлэхээс ихэд санаа зовнисон учир гунигтай байлаа. Гэвч Есүс тэднийг Өөрөөс нь юу хүсэж байгааг мэдэж байв. Тэд Аврагчийн Хоёр дахь ирэлт хүртэл амьд байж, илүү олон хүнийг Есүс дээр ирэхэд нь туслахыг хүсжээ.

3 Нифай 28:4–7, 9

Есүс Христ гурван шавьдаа хэлж байгаа нь

Есүс тэднийг үхэхгүй байх болно гэж амлав. Тэд дэлхий дээр үлдэж, Түүний Хоёр дахь ирэлт хүртэл хүмүүсийг Түүн дээр ирэхэд нь туслах болно.

3 Нифай 28:7–11

Есүс Христ агаарт дээшлэн одож, гэрлээр хүрээлэгдсэн байгаа нь

Есүс үлдэхийг хүссэн гурваас бусад бүх шавьдаа хуруугаа хүргэв. Тэгээд Есүс явж, Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очжээ.

3 Нифай 28:1, 12

гурван шавь нь инээмсэглэж, бага зэрэг туяарч байгаа нь

Үүний дараа тэнгэр нээгдэж, гурван шавь нь тэнгэрт аваачигдав. Тэд олон гайхалтай зүйлийг харж, сонссон бөгөөд тэдгээрийнхээ тухай ярихгүй байхаар зарлигдуулжээ. Мөн тэдний бие өөрчлөгдөж, үхэхгүй мөн өвчин мэдрэхээргүй болсон аж.

3 Нифай 28:13–15, 36–40

шавь нар нь хүмүүст баптисм хүртээж байгаа нь

Шавь нар нь буцаж ирээд, хүмүүст Есүсийн тухай үргэлжлүүлэн заажээ. Хүмүүс Есүсийг дагахыг хүсэж, Түүний Сүмд баптисм хүртэв. Тэдний зүрх сэтгэлд Бурханы хайр байсан бөгөөд тэд байгаа бүхнээ өөр хоорондоо хуваалцдаг байлаа. Тэд аз жаргалтай байж, Бурхан тэднийг адислав. Хүн бүхэн хоёр зуун жилийн турш амар амгалан амьдарчээ.

3 Нифай 28:16–18, 23; 4 Nephi 1:1–23