“Алма ба Корихор,” Мормоны Номын түүхүүд (2023)
Алма ба Корихор
Бурхан байдаг гэдэгт итгэх
Корихор гэдэг нэгэн эр Зарахемлагийн нутагт ирэв. Тэр Бурхан, Есүс Христ гэж байхгүй хэмээн хүмүүст хэлж байв.
Корихор хүн зөвхөн харсан зүйлдээ л итгэж чадна гэлээ. Тэр Есүст итгэсэн хүмүүсийг шоолов.
Корихор хүмүүст Бурханы зарлигууд хэрэггүй гэж хэллээ. Хүмүүс хүссэн зүйлээ хийж болно гэж тэр хэлэв. Олон хүн түүнд итгэсэн аж. Тэд муу зүйлс хийхээр шийдэв.
Корихор антай-нифай-лихайчуудад заахаар оролдсон боловч тэд түүнд итгэсэнгүй. Тэд түүнийг хүлээд хөөн явуулжээ. Тэгээд тэр Гидеоны нутагт ирлээ. Тэндхийн хүмүүс ч бас түүнийг хүлсэн аж. Тэгээд түүнийг Алма дээр авчрав.
Корихор Алмад Бурхан гэж байхгүй хэмээн хэллээ. Тэр Алмаг болон санваартнуудыг хүмүүст худал хэлж байна гэж хэлэв. Тэд хүмүүсээр мунхаг уламжлал баримтлуулж байна гэж Корихор хэлсэн аж. Мөн тэднийг хүмүүсээсээ мөнгө авдаг хэмээжээ. Алма үүнийг худал гэдгийг мэдэж байв. Тэр Бурхан, мөн Есүст итгэдэг байлаа.
Алма бошиглогчид мөн дэлхий дээрх бүх зүйл Бурхан байдаг гэдгийг хүмүүст ойлгоход тусалдаг гэв. Корихор илүү их баталгаа хүсэв. Алма Корихорт баталгаа өгөх болно гэв. Бурхан Корихорыг ярьж чадахгүй болгоно хэмээн тэр хэллээ. Алмаг ингэж хэлмэгц Корихор ярьж чадахаа болив.
Корихор Бурхан байдаг гэдгийг мэднэ хэмээн бичсэн байлаа. Тэр үргэлж мэддэг байсан. Чөтгөр түүнийг хуурсан гэж тэр бичжээ. Чөтгөр Корихорт Бурхан, Есүсийн талаар худал зүйл заа хэмээн хэлсэн ажээ. Хүмүүс Корихорын талаар үнэнийг мэдээд түүний заасан зүйлсэд итгэхээ болив. Тэд наманчилж, эргээд Есүсийг дагаж эхэлжээ.