“Иаков ба Шерим,” Мормоны Номын түүхүүд (2023)
Иаков ба Шерим
Есүс Христийн тухай бошиглогчийн гэрчлэл
Иаков Есүс Христийг харсан бошиглогч юм. Тэр хүмүүсийг Есүст итгэхийг хүсдэг байв. Иаков хүмүүст Бурханы зарлигуудыг дагахыг заасан. Тэр хүмүүст Есүсийн тухай заахын тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөв.
2 Нифай 11:2–3; Иаков 1:1–8, 17–19
Нэг өдөр Шерим гэдэг нэртэй нэгэн эр хүмүүст зааж байв. Гэвч Шерим Есүс байдаггүй гэж зааж байлаа. Шерим ярихдаа сайн байсан ба олон нифай хүн түүний хэлсэн зүйлд итгэв. Түүнээс болж олон хүн Есүст итгэхээ больжээ. Шерим бас Иаковыг Есүст итгэхээ болихыг хүсэж байлаа.
Ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй гэж Шерим хэлж байлаа. Тэрээр энэ нь Есүс дэлхийд хараахан ирээгүй тул Есүс байдаг гэдгийг хэн ч мэдэхгүй гэсэн үг хэмээн хэлэв. Гэвч Иаков судар болон бошиглогчид Есүсийн тухай заадаг гэдгийг хэлсэн юм. Бурхан Иаковт Есүс дэлхийд ирнэ гэдгийг үзүүлсэн байлаа.
Шерим итгэхгүй хэвээр л байлаа. Тэр өөрт нь Есүс байдаг гэсэн тэмдэг өгөхийг Иаковаас хүсэв.
Иаков Шеримд Есүс ирнэ гэдгийг мэдэж байсныг нь мөн тэмдэг хэрэггүйг хэлжээ. Гэвч Бурханд хүч байдаг мөн Есүс байдаг гэдгийг үзүүлэхийн тулд Бурхан Шеримийг ухаан алдуулах болно гэж Иаков хэлэв.
Гэнэт Шерим өвдөж, газарт унав. Олон өдрийн дараа тэр удахгүй үхэх гэж байгаагаа мэдлээ. Тэр Сатан түүнийг мэхэлсэн гэдгийг хүмүүст хэлэв. Тэр Бурханд худал хэлсэн гэж хэлжээ. Тэр Есүс байдаг гэдгийг бүх цаг үедээ мэдэж байжээ. Удалгүй Шерим нас барав. Хүмүүс судруудыг уншиж, Есүст итгэлээ.