“Кориантон,” Мормоны Номын түүхүүд (2023)
Кориантон
Их Эзэн рүү эргэн очих нь
Кориантон Алмагийн хөвгүүдийн нэг байв. Тэрээр эцэгтэйгээ, мөн ах Шиблон болон бусад хүнтэй хамт Есүс Христийн сайн мэдээний тухай Зорамчууд хэмээх бүлэг хүнд заахаар явав.
Кориантон хүмүүстэй хамт байхдаа нүгэл үйлдэхээр уруу татагдав. Тэр Их Эзэнд дуулгавартай байхын оронд Бурханы зарлигуудын эсрэг зүйлсийг хийхээр сонгожээ. Түүний хийсэн зүйлээс болоод зорамчуудын зарим нь Алма болон түүний хөвгүүдийн заасан зүйлсэд итгэсэнгүй.
Алма Кориантоныг өршөөл гуйн наманчилж, Их Эзэнд хандахад урив. Кориантон Их Эзэний төлөвлөгөөний зарим хэсгийн талаар санаа зовниж байв. Алма Их Эзэний аз жаргалын төлөвлөгөө, Христийн цагаатгал, амилуулалт болон үхлийн дараах амьдралын талаар ойлгоход нь хүүдээ туслав. Алма хүүдээ Их Эзэнд түүгээр хийлгэх ажил байгаа гэдгийг сануулав.
Кориантон эцгээ сонслоо. Тэр Есүст итгэж, нүглээ наманчилжээ. Тэрээр Их Эзэн шударга, мөн хайраар дүүрэн, эелдэг болохыг ухаарав. Кориантон өөрийн эцэг болон ах нартайгаа хамт дахин заав. Тэд Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарснаар ирэх баяр баясгалан, амар амгалангийн талаар олон хүнд заажээ.