Судрын түүхүүд
Инос


“Инос,” Мормоны Номын түүхүүд (2023)

“Инос,” Мормоны Номын түүхүүд

Инос 1

Инос

Их Эзэнд хандсан хүчит залбирал

Инос ан хийж буй нь

Иаков өөрийн хүү Иност ялтаснуудыг өгөв. Инос Иаковтай адил ялтаснууд дээр бичив. Нэгэн өдөр Инос ойд ан хийхээр явжээ. Тэр эцгийнхээ Их Эзэний талаар заасан зүйлийг санав. Иаков Иност Их Эзэнийг дагах нь баяр баясгаланг авчирна гэдгийг заажээ.

Иаков 7:27; Инос 1:2–3

Инос бүхэл өдрийн турш залбирч буй нь

Инос эцгийнхээ ярьсан баяр баясгаланг мэдрэхийг хүсэв. Тэр Их Эзэнд хандан залбирахаар шийджээ. Тэр бүхэл өдрийн турш, шөнө болтол залбирлаа.

Инос 1:3–4

Дээш харж буй Инос

Их Эзэн Иност нүглүүд нь уучлагдсан хэмээн хэлэв. Инос ихэд баяртай байлаа. Инос Есүс Христэд итгэх итгэлийнхээ улмаас адислагдав.

Инос 1:3, 5–8

Шөнө дунд залбирч буй Инос

Инос нифайчуудыг энэхүү аз жаргалыг мөн адил мэдрээсэй гэж хүсэж байлаа. Тэр үргэлжлүүлэн залбирсаар байв. Тэр Их Эзэнээс нифайчууд мөн адил баяр баясгаланг мэдрээсэй хэмээн гуйв.

Инос 1:9

Аз жаргалтай харагдаж буй Инос

Их Эзэн Иност хэрэв нифайчууд зарлигуудыг нь дагавал тэдэнтэй хамт байх болно гэдгээ хэлэв. Үүнийг сонсоод Иносын Их Эзэнд итгэх итгэл улам бүр хүчтэй болов.

Инос 1:10–11

Инос алтан ялтаснууд дээр бичиж буй нь

Инос дахин залбирав. Леменчүүдийг адислахыг мөн ялтаснууд дээрх бичээсийг аюулгүй хадгалахыг тэр Их Эзэнээс гуйв. Тэр леменчүүдийг ялтаснуудыг унших боломжтой болж, Их Эзэнд итгэхийг хүсэж байлаа. Их Эзэн Иност леменчүүд нэг л өдөр уг бичээснүүдийг унших болно хэмээн амлав.

Инос 1:11–17