Судрын түүхүүд
Далайг гатлах усан онгоц


“Далайг гатлах усан онгоц,” Мормоны Номын түүхүүд (2023)

“Далайг гатлах усан онгоц,” Мормоны Номын түүхүүд

1 Нифай 17–18

Далайг гатлах усан онгоц

Амлагдсан нутаг руу явахаар бэлтгэсэн нь

далайн дэргэдэх гэр бүлүүд

Өгөөмөр нь жимс, зөгийн балаар дүүрэн нутаг байв. Энэ нь амьдрахад сайхан газар байлаа. Лихай, Сариа хоёрын гэр бүл далайн хажууд амьдардаг байсан бөгөөд тэдэнд хэрэгтэй бүх зүйл байсан.

1 Нифай 17:5–6

Залбирч буй Нифай

Олон өдрийн дараа, Их Эзэн Нифайд ууланд очиж залбир хэмээн хэлэв. Тэнд Их Эзэн түүнд гэр бүлтэйгээ далайг гатлах усан онгоц барь хэмээн айлджээ.

1 Нифай 17:7–8

Чулуу руу харж буй Нифай

Их Эзэн Нифайд усан онгоц хэрхэн барихыг харуулав. Гэвч Нифай багаж хийх төмөр хаанаас олохоо мэдэхгүй байлаа. Их Эзэн Нифайд хаанаас төмөр олохыг үзүүлэв.

1 Нифай 17:8–10

Лемен, Лемүел хоёр ярьж байхад Нифай ажиллаж байв

Удалгүй тэр багаж хийх гал асаав. Лемен, Лемүел хоёр дүү Нифайгаа харж байв. Тэд түүнд усан онгоц барихад нь туслахыг хүссэнгүй. Далайг гатлахыг оролдох нь тааруу санаа гэж тэд боджээ.

1 Нифай 17:11, 16–18

Лемен, Лемүел хоёр Нифайд уурлав

Лемен, Лемүел хоёр Их Эзэн Нифайд усан онгоц барь гэж хэлсэн гэдэгт итгэхгүй байв. Нифай тэднээс яагаад одоо болтол Их Эзэнд итгэх итгэлгүй байгааг нь асуув. Тэд тэнгэр элч харж мөн Их Эзэний хүчийг мэдэж авсан гэдгийг нь тэр ах нартаа сануулав. Лемен, Лемүел хоёр маш их уурлаж, Нифайг алахыг хүсжээ.

1 Нифай 17:18–19, 45–48

Лемен, Лемүел хоёр газарт буй нь

Гэвч Нифай Бурханы хүчээр дүүргэгдэв. Өөрт нь хүрэхгүй байхыг Лемен, Лемүел хоёрт Нифай анхааруулав. Тэд айж, олон өдрийн турш Нифайд хүрч зүрхэлсэнгүй. Дараа нь Их Эзэн Нифайд ах нартаа гар хүр хэмээн хэлэв. Нифай тэдэнд хүрэхэд Их Эзэний хүч тэднийг сэгсрэв.

1 Нифай 17:48, 52–55

хүн бүр усан онгоцон дээр ажиллаж буй нь

Лемен, Лемүел хоёр Их Эзэнийг шүтэн биширч, усан онгоц барихад туслав. Нифай Их Эзэнээс тусламж гуйн олон удаа залбирчээ. Нифайн гэр бүлийнхний барьсан усан онгоц үзэсгэлэнтэй байв. Олон өдрийн дараа, усан онгоцыг барьж дууссан бөгөөд тэд үүний сайн болсныг харжээ. Их Эзэн өөрсдөд нь тусалсан гэдгийг Нифайн гэр бүлийнхэн мэдэж байлаа.

1 Нифай 18:1–4