“Амлагдсан нутаг дахь шинэ гэр,” Мормоны Номын түүхүүд (2023)
“Амлагдсан нутаг дахь шинэ гэр,” Мормоны Номын түүхүүд
Амлагдсан нутаг дахь шинэ гэр
Нифайчууд ба леменчүүд
Лихай, Сариа хоёрын гэр бүл амлагдсан нутагт өсөж үржсээр байв. Тэдний хүүхдүүд нь үр хүүхдүүдтэй болов. Лихай өндөр настай болж байлаа. Тэр нас барахаасаа өмнө гэр бүлийнхээ хүмүүст адислал өгчээ. Бурханы зарлигуудыг дуулгавартай дагавал Их Эзэн туслах болно гэдгийг тэр тэдэнд хэлэв.
Лихайг нас барсны дараа Нифай хүмүүсийг удирдав. Тэр тэдэнд Их Эзэнд дуулгавартай байхыг хэлэв. Лемен, Лемүел хоёр уурлав. Тэд өөрсдөө удирдахын тулд Нифайг алахыг хүсэж байлаа.
Их Эзэн Нифайд гэр бүлтэйгээ мөн Их Эзэнийг дагахыг хүссэн хүмүүсээ аваад яв хэмээн хэлжээ. Тэд олон өдрийн турш аялаад, амьдрах шинэ газар олов.
Нифайтай хамт явсан хүмүүсийг нифайчууд, үлдсэн хүмүүсийг леменчүүд гэж нэрлэжээ. Нифайчууд Нифайгаас өөрсдийг нь удирдахыг хүсэв. Тэд шаргуу хөдөлмөрлөж байлаа. Тэд тариа тарьж, мал амьтан өсгөж, ариун сүм болон бусад барилгыг барьж байв. Прист, багш нар тэдэнд Их Эзэний тухай зааж, хүмүүс аз жаргалтай байлаа.